2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/02847

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 24 431 381 төгрөгийг хариуцагч Н.С******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөг,  2027 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор 2 035 948.47 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г******* ХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 107 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.С*******оос улсын тэмдэгтийн хураамжид 280 107 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г******* ХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

                                                             

ШҮҮГЧ                                 Б.МӨНХЖАРГАЛ