| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 192/2026/01098/И |
| Дугаар | 192/ШШ2026/02848 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2026/02848
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал би:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Б*******ы ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд компани нь ажилтанд хөдөлмөрийн харилцааг сайн дурын үндсэн дээр цуцалсны тэтгэмжид Н*******ХХК нь 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Б*******д бүрэн олгох, Н.Б******* нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, түүнд үндэслэн компани хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаал гаргах, энэхүү гэрээ хүчин төгөлдөр болж баталгаажсаны дараа ажилтан болон компани нь хөдөлмөрлөх эрхийн маргаан үүсгэсэн аливаа нэхэмжлэл, бүх шатны шүүх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан бүх төрлийн гомдол, хүсэлт, саналаас татгалзах, гэрээний 1.4-д заасан ажиллагаа хийгдэж дууссан, түүнийг баталгаажуулсан бүх төрлийн захирамж, шийдвэр, тогтоол гарсны дараа компани нь гэрээний 1.2-д заасан тэтгэмжийг ажилтны цалин хөлс авч байсан харилцах дансанд ажлын 5 хоногийн дотор шилжүүлэх, компани нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баталгаажуулалтыг бүрэн хариуцахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Н*******ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ