Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 762

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адаргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г, улсын яллагч Г.Э шүүгдэгч /хохирогч/ Б.Жтүүний өмгөөлөгч Г.Н, шүүгдэгч /хохирогч/ А.С, түүний өмгөөлөгч В.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Б.Ж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Атарбаярын Сүхбатбаатар нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн,

2. Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокед хохирогч А.Смаргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч А.С нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокед хохирогч Б.Жмаргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ А.С мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруу дээр маргахгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ Б.Ж мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Банана” караокед 4 найзын хамт орж нэг цаг авч дуулсан. Тухайн үед би ядраад жаахан унтсан байсан. Манай гурван найз гарч явсан байсан. Энэ хугацаанд би унтаж байсан учир юм мэдэхгүй байсан. Снамайг дуудаж тооцоогоо хийгээч гэхэд нь “манай найз хийх ёстой” гэхэд манай найз гараад явсан байсан. Тэгэхэд утсаа үлдээчих гэж хэлсэн. Үүнээс болж маргасан. Би найз руугаа залгахад утас нь холбогдохгүй байсан. Хэл амаар доромжилж намайг 2 удаа буйдан дээр түлхэж суулгасан. Би босоход намайг нүүр рүү цохисон. Бид нар тэгээд ноцолдсон. Санаандгүй байдлаар тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байна. Цагдаа дуудаад дүүрэг дээр очиж байцаалт өгсөн” гэв.  

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7, 8/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.С өгсөн мэдүүлэг /хх-н 12-15/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ж өгсөн мэдүүлэг /хх-н 17-20/, гэрч Х.Н мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Б.О мэдүүлэг /хх-н 23-25/, гэрч П.М мэдүүлэг /хх-н 26-28/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14745 тоот дүгнэлт /хх-н 33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14738 тоот дүгнэлт /хх-н 40/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 93-95/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 98-100/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 60, 74/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62, 76/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Э шүүгдэгч Б.Ж нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокед хохирогч А.С маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.С нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокед хохирогч Б.Ж маргалдан улмаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж  А.С нарыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны шөнийн 03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банана” нэртэй караокед хоорондоо маргалдан улмаар хоорондоо зодолдож шүүгдэгч Б.Ж хохирогч А.С хүндэвтэр хохирол, шүүгдэгч А.С нь хохирогч Б.Ж хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Ж хохирогчоор өгсөн: “…..Шөнийн 02 цагийн үед би найз Л хамт мөн хоёр хүүхэнтэй дөрвүүлээ Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Банана нэртэй караокегоор үйлчлүүлсэн. Бид нар ороод 0.5 граммтай Чингис, 2 ундаатай хамт захиалсан. Үүнийгээ ууж дуусаад Л нь хоёр эмэгтэйгээ аваад бие засна гэж хэлээд тэр чигтээ гараад явсан. Би араас нь гарах гэтэл зохион байгуулагч залуу нь орж ирээд намайг тооцоогоо хийхийг шаардахаар нь манай найз хийх ёстой цаана чинь байгаа гэтэл миний утсыг харчихаад чи тэгүүл утсаа барьцаанд тавь гэхээр нь би утас тавих боломжгүй гэж хэлсэн. Бүүр болохгүй бол хүн дуудаад төлбөрийг чинь хийж өгье гэж хэлсэн чинь тийм юм байдаггүй юм гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ зөөгч хамгаалагч нарыгаа уг өрөөнд оруулахгүй хаалга хааж байгаад намайг багалзуурдсан. Би “...чи үйлчилгээний байгууллага байж ингэж болохгүй шүү” гэж хэлсэн чинь намайг толгой хэсэг болон хамар руу гараараа цохисон. Би А.С цохиулсаны улмаас миний толгой хөдөлж, буйл язарч, хүзүүний зөөлөн эд гэмтэж, толгой хавдсан байсан ба одоогоор биед ил харагдах гэмтэл шарх байхгүй. Мөн надад эм тариа худалдаж авсан болон толгойгоо бариулсан баримт байхгүй.." гэх мэдүүлэг /хх-н 17-20/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.С хохирогчоор өгсөн: “...Би амралтынхаа өдөр өөрийнхөө ажилладаг Банана нэртэй караокены 1 номерын өрөөнд найз Э хамт 0.5 граммтай пиво уугаад сууж байсан чинь 03 цагийн үед гарах ёстой үйлчлүүлэгч төлбөр тооцоогоо хийхгүй зөөгч бармен нарыг хэл амаар доромжлоод байсан. Би уг үйлчлүүлэгчийн өрөө рүү ороод төлбөр төлөх боломжгүй бол нэг зүйл барьцаанд тавьчих гэсэн чинь хамт явсан найз руу залгаадахая чи дуугүй бай гэсэн. Тэгээд миний нүдэн дээр залгасан чинь холбогдохгүй байсан. Би уг залууд төлбөр тооцоогоо төлөөд явчих гэж хэлсэн чинь хэл амаар доромжлоод үүнээсээ болж маргалдаад нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Би зөрүүлээд нүүр рүү нь гурваас дөрвөн удаа цохисон. Зүүн талын араа хазаж болохгүй байна. Би Б.Ж цохиулсаны улмаас миний эрүү хугарч, эрүүний хагалгаанд орохын тулд агт араа авахуулсан. Мөн миний шүдний 36, 37 дугаар араа шүд хөндийрсөн. Би эм тариа худалдан авсан баримтуудаа гаргаж өгч хохирлоо нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-12-15/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Х.Н гэрчээр өгсөн: “…4 үйлчлүүлэгч орж ирээд №3 дугаартай өрөөнд орж 1 цаг дуулах эрх аваад бас архи даруулга зэрэг зүйлс авсан. Цаг нь дуусахын үед дөрвөн хүний гурав нь гарч нэг нь үлдсэн. Би тооцоогоо хийнэ үү гээд өрөөнд нь ортол надруу уурлаад би мэдэж байна, эндээс гар хаалга хаа гэж хэлсэн. Би өрөөнөөс гарч С байсан №1 дугаартай өрөөнд очин №3 дугаартай өрөөнд байгаа хүн тооцоогоо хийхгүй байна та өөрөө очоод зохицуул гэсэн. Тэгээд С  ах №3 дугаартай өрөөнд надтай хамт очоод та тооцоогоо хийх боломжгүй байгаа бол утас эсвэл бичиг баримтаа үлдээгээд маргааш ирээд тооцоогоо хийгээд ав гэж хэлсэн. Үйлчлүүлэгч би яагаад утас бичиг баримтаа үлдээдэг юм гэж хэлээд уурлаж байснаа зугтаах гэж оролдоход С ах барьж аваад буйдан дээр суулгасан. Тэгээд надад хандан хаалгаа хаа гэж хэлсэн. Би хаалга хаагаад текэн дээрээ очиж суусан. Дараа нь тэр өрөөнөөс маргаж байгаа дуу чимээ болон ширээ дугарах чимээ гарч байсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр №3 дугаартай өрөөнөөс гарч ирэхэд тооцоогоо хийхгүй байсан үйлчлүүлэгчийн хамарнаас цус гарсан Сү ахын зүүн шанаа нь хавдсан сонин ирүүгээ зууж яриад байсан. Тэгээд удалгүй үйлчлүүлэгчийн ар гэр нь гэх хүмүүс ирж бид нарыг хэл амаар доромжилсон..." гэх мэдүүлэг /хх-н 21-22/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.О гэрчээр өгсөн: “…Б.Ж  А.С нар хоорондоо зодолдсон боловч тухайн үед 3 дугаартай өрөөнд тэр хоёроос өер хүн байгаагүй тул би хэн нь хэнийгээ хэрхэн яаж цохиж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-н 24-25/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд П.М гэрчээр өгсөн: “...Би дуудлагын дагуу хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Б хамт Банана баарны караокед очиход Б.Ж  А.С гэх залуучууд караокены төлбөрийн улмаас хоорондоо маргалдаж зодолдсон байсан. Б.Ж футболка нь урагдсан, хамраас нь цус гарсан байсан. Харин А.С нь зүүн доод эрүүгээ гараараа дарчихсан, эрүүгээ зуугаад сонин яриад байсан ба өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 27-28/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14745 дугаар:

1. А.С биед доод эрүүний зүүн булангийн далд хугарал, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,

4. Дээрх доод эрүүгийн зүүн булангийн далд хугарал гэмтэл нь, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 14738 дугаар:

1. Б.Ж биед баруун завьжны язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой,

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 40/,  

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7-8/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв. 

Хохирогч А.С энэ гэмт хэргийн улмаас 994.760 төгрөгийн эмчилгээний зардал гарсан гэж хэрэгт холбогдох баримт хавсаргасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Б.Ж гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч А.С хиймэл шүд хийхэд 7.600.000 төгрөг хэрэгтэй байна гэсэн “Басхүү имплант” шүдний эмнэлэгийн баримт /хх78/ хэрэгт хавсаргаж өгсөн байгаа боловч дээрхи зардал шууд гарсан гэж үзэх боломжгүй байх тул цаашид гарах зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Ж  А.С нар нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.   

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлэлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

            Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан болно.