2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 191/шш2025/11472

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Б, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаар:

 

Нэхэмжлэгч: ****** тоот хаягт оршин суух, Боржигон овогь А******* У*******/регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********* байр хаягт байрлах Ц******* ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралды нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдд гаргасан тайлбартаа: А.У******* нь Б дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 захирамжаар ****** хаягт байрлах 700 мкв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр газар эзэмших эрхийн ******* дугаар гэрчилгээтэй, өөрийн эзэмшил газартаа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч Ц******* ХХК нь Х******* ******* төслийг хэрэгжүүлэх үүднээс А.У*******ын эзэмшил газар төслийнхөө 1ш хувийн сууцыг барьж байх тул хуулийн дагуу эзэмшдэг газраа гэрээнд заасан зориулалтаар ашиглах, эзэмших боломжгүй боллоо.

Ц******* ХХК-ийн эрх бүхий албан тушаалтантай холбогдож газрыг чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Ц******* ХХК-ийн дээрх хууль бус үйлдлийн улмаас А.У******* газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул газар дээр байрлах 1 ширхэг хувийн сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү.

Газар дээр байгаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Ц.Б******* байна. Гуравдагч этгээдийн төлөөлөгчийн яриад байгаа өөр этгээд байгаа талаар мэдэхгүй байна. Хариуцагчийн болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэг зүйл яриад байна, төрөл садан хүмүүс байсан, тийм учраас газрууд дээр байшин барьсан гэж яриад байна. У*******ын хувьд ямар ч байдлаар эд нартай хамаатан биш. Уулзахад Ц.Б******* газрын талаар санал тавьсан гэж байна, Бид нар мөнгөн дүнгээр санал тавихад Ц.Б******* үгүй гэсэн. Би энэ газрыг цуцлуулж чадна гэсэн тайлбар өгөөд явсан. Олон хүмүүсийн нэр дээр газар авсан ч юм уу, би мэдэхгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч манай компани газар барьсан гэж ярилаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яаж авсныг мэдэхгүй байна. Сая төлөөлөгч эзнийх нь зөвшөөрлөөр авдаг гэж яриад байна. Хэрвээ А.У******* гэрчилгээг авах зөвшөөрөл өгсөн бол өнөөдөр шүүх дээр маргаад явахгүй байсан байх. Тийм учраас Ц.Б******* болон Ц******* ХХК-ийн этгээдүүдтэй хамаатан биш, ямар ч тохиролцоо хийгээгүй. Тийм учраас Ц******* ХХК нь эзэмшигчийн зөвшөөрөлгүй газар дээр нь барилга барьсан. Итгэмжлэлийг би мэдэхгүй байна. Надад олгосон итгэмжлэл дээрх гарын үсэгтэй тэр итгэмжлэл дээрх гарын үсэг тохирох, эргэлзээтэй байна. Гарын үсгээ хүмүүс нэг л стандартаар зурдаг гэж ойлгодог. Ц******* ХХК нь хаус барьсан нь газар эзэмших эрх, эзэмших эрхээ шилжүүлэхэд саад болж байгаа тул Иргэний хуулийн 92.1-ээр шударга эзэмшигчийн эд хөрөнгө нь түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болсон бол өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч Ц******* ХХК болон гуравдагч этгээд Ц.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П шүүхэд гаргасан тайлбартаа: Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй буюу ямар тоот газраас үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх гэж байгаа нь тодорхойгүй байна. Шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой байх ёстой юм.

Хоёр. Газрын тухай хуульд газартай холбоотой маргыг хэрхэн шийдвэрлэх тухай нарийвчлан зохицуулсан байдаг. Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргыг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга мөн хуулийн 60.2-т Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргы талаар энэ хуулийн 60.1.1,60.1.2,60.1.3-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргыг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу газар эзэмших ашиглах талаар үүссэн маргыг Дээд шатны засаг дарга шийдвэрлэх, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч нь газрын албанд эхэлж хандах ёстой байсан. Гэвч нэхэмжпэгч нь урьдчилан шийдвэрлэх ажиллагы журам зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу 65.1.3-т Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан марг юм.

А.У******* нь Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагы журам зөрчсөн бөгөөд хэргийн материалд урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн буюу дээд засаг даргат маргы талаар хандсан баримт байхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Х банкны зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо маргаад байгаа газар нь Х банкны барьцд барьцаалагдсан байгаа. Зээлдэгч Ц******* хаус ХХК, төслийг Ц******* ХХК биш Ц******* хаус ХХК хэрэгжүүлээд н.Б*******ийн Анар, н.Болд-Эрдэнэ нар нь хувьцаа эзэмшигч байгаа. Гэхдээ Х банкнаас зээл авахдаа энэ Ц******* хаус ХХК төсөл хэрэгжүүлж байгаа, хамтран гүйцэтгэгчээр Ц******* ХХК орж ирээд барьцы гэрээ дээр тухайн газрын өмчлөгчөөр У*******, газар дээр нь байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр н.Б******* гэдэг хүн бүртгэгдсэн байгаа. 2021 оны 1 сарын 21-ний өдөр Х банктай зээлийн гэрээ байгуулсан бөгөө, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцы гэрээ байгуулаад У*******ын эзэмшлийн Б дүүрэг Улиастай ам их цуурай хаягт байрлах 700 м.кв газар, тус газар дээр баригдсан н.Б*******ийн өмчлөлийн гэсэн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулсан. 2 барьцы гэрээг нотлох баримтаар өгсөн байгаа. Эхний барьцы гэрээний жагсаалтын 63, 145, дараагийн гэрээний 48, 119 дүгээр хөрөнгүүд одоо барьцаалагдсан. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах эрх нэгдсэн байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу зуслангийн байшин барих гэсэн боловч Ц******* ХХК нь Х******* ******* төслийг хэрэгжүүлэх үүднээс миний эзэмшлийн газарт өөрийн төслийн орон сууцыг барьж байгуулсан тул хуулийн дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй байна гэж дурдаад байгаа. Гэтэл нэхэмжлэгч У*******ын зүгээс түүнд мэдэгдэж зөвшөөрөл аваагүйгээр Ц******* ХХК нь газар дээр нь хувийн орон сууц барьж, хууль ёсны эрхийг нь зөрчсөн гэж маргаад байна. Гэтэл Ц******* хаус ХХК, Ц******* ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй төслийг зөвшөөрч барилгыг бариулсан, зээлийн гэрээний барьцд тавих итгэмжлэл хийгээд өгчихсөн, итгэмжлэлийг хэрэгт хавсаргаж өгсөн. Мэдээгүй байхад гэнэт газар дээр нь Х******* ******* гэсэн хотхон барьсаг гэдгийг ойлгохгүй байна. Өөрсдөө итгэмжлэл хийгээд өгсөн, итгэмжлэл дээр уг газрыг захиран зарцуулахтай холбоотой эрхийг буюу барьцаа хөрөнгөөр уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрсөн. Барьцы гэрээнээс үзэхэд маш олон төслүүд байгаа, 10-аад хүний газар дээр энэ төслийг хэрэгжүүлсэн. Хоорондоо мөнгө төгрөгийн тохиролцоотой байгаад мөнгө төгрөгөө өгөөгүй болохоор ийм нэхэмжлэл гаргасан байгаа юм уу мэдэхгүй. Газар болон баригдсан үл хөдлөх хөрөнгө банкны барьцд давхар барьцаалагдсан байгаа, өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрч барьцаалагчийн зүгээс барьцы эрхийг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн байгаа. Үл хөдлөх хөрөнгийн барьцы хуулийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч буюу барьцаалуулагч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангуулаад барьцы зүйлийг худалдах эрхтэй гэж тус тус заасны дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг авч хэрэгжүүлнэ. Гэтэл барьцаалагчийн зүгээс хуульд заасан эрхийг зөрчсөн банкинд барьцаалагдсан газрын эзэмшигч дээрээ зөвшөөрч бариулсан болон барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхийг шаардаж байгаа нь барьцаалагчийн эрхийг зөрчиж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд.

Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримтууд: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б дүүргийн Засаг даргын 2015.11.27№А/562 дугаар захирамж, хавсралт, А.У*******т Б дүүргийн нутаг дэвсгэрт Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 дугаар шийдвэрээр, ******** хаягт 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх тухай 2016.04.16№******* гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчээс Ц.Э олгосон 2023.12.20 итгэмжлэл, А.У*******ын газар баталгаажилтийн хувийн хэрэг, А.У*******ын Газар баталгаажилтийн хувийн хэрэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг 2020.04.21, Б дүүргийн Засаг даргын 2020.04.15№А/167 захирамж, хавсралт, А.У*******т Б дүүргийн Засаг даргын 2020.04.15№А/167 тоот шийдвэрийг үндэслэн ******* хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг гэр орон сууцны хашы газрын зориулалтаар 15 жил эзэмшүүлэх тухай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж олгосон 2020.04.26№ гэрчилгээний хуулбар, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай 2020.04.26№ гэрчилгээний хуулбар, кадастрын зураг,

 

Хариуцагч талаас гаргасан нолох баримтууд: 2023.09.25№23/055 итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пын иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Ц******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад тусгасан газрыг чөлөөлж өгөхгүйгээр уг газрын оронд Цагдоржийн Б*******ийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 700 м.кв газрын эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, гуравдагч этгээд Ц.Б*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П гарын байгуулсан эвлэрлийн гэрээ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б*******оос гаргасан нотлох баримтууд: А.Пт олгосон 2024.06.19№0868 итгэмжлэл, Ц.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Пын иргэний үнэмлэхийн лавлагаа,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХК-ийн 2023.11.07№29/5944, 2024,12.03№29/7515, 2024.11.20№01/7117, 2024.11.22№29/7209 итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, Б дүүргийн 20 дугаар хороо, Улиастай Их цуурайт 0 хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай газрыг гэр орон сууцны хашы газрын зориулалттай, эрхийн бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийг Х банкнаас авах зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, банкны зээлийн барьцд бариулах тухай А.У*******аас Ц******* ХХК-д олгосон 2020.08.11 итгэмжлэл, 2021.01.21№БГҮ21/04 Барьцы гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/, 2021.10.25№БГҮ21/30 Барьцы гэрээ,

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримтууд: Б дүүргийн газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2024.04.11№07/285 тоот албан бичиг, хавсралт нэгж талбарын дугаар бүхий газрын хувийн хэргийн түүхчилсэн лавлагаа,

 

Шүүх хуралдаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.У******* нь хариуцагч Ц******* ХХК-д холбогдуулан, эзэмших эрхтэй газар дээр байрлаж буй 1 ширхэг хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

3. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч нарт шүүх хуралды товыг мэдэгдсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтггүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдыг үргэлжлүүлэв.

 

4. Нэхэмжлэгч А.У******* **********хаягт байрлах 700 м.кв талбайтай газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болох нь хэрэгт авагдсан Б дүүргийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/562 захирамж, уг захирамжийн дагуу олгогдсон 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дугаартай, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүд, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

5. Дээр ду**************Б дүүргийн 20 хороо Улиастай ам Их цуурай хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий гэр, орон сууцны хашы зориулалттай газрын хэсэг талбай дээр хувийн сууц баригдсан болох нь хэрэгт авагдсан Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2024.04.11№07/285 тоот албан бичгээр тус шүүхэд хүргүүлсэн газрын хувийн хэргийн түүхчилсэн лавлагаа, газрын кадастрын зураг ба Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, А.У*******ын эзэмшиж буй газрын агаарын зураг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

6. Тухайн газар дээрх хувийн сууц нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б*******ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаар хэлэлцэгдсэн Х банк ХХК /хуучин нэр хэлбэрээр ХХК/ болон Ц.Б******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №БГҮ21/04 Барьцы гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/ болон зохигч талууд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х банк ХК-ийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.,

106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.,

106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна.,

106.4.-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж тус тус тус зааснаар газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг зогсоох, хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

8. Дээр дурдсанаар, нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газар дээр баригдсан хувийн сууцны өмчлөгч нь хариуцагч Ц******* ХХК биш байх тул хувийн сууцыг тус газраас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцах этгээд гэж үзэхээргүй байна.

9. Тухайн газар дээр Ц******* ХХК-ийн барилгын ажил явагдаж байгааг нэхэмжлэгч мэдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч нь эзэмшил газартаа барилга бариулахгүй байх, эзэмших эрхээ тухайн үед хэрэгжүүлж шаардлага тавих боломжгүй нөхцөл байдалд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг баримтлан, хариуцагч Ц******* ХХК-д холбогдох ********** хаягт байрлах газар дээрх 1 ширхэг хувийн сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.У*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч А.У*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА