| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00055/И |
| Дугаар | 320/ШШ2026/00326 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00326
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00326 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: М***ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 422,301.92 (дөрвөн зуун хорин хоёр мянга гуран зуун нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2026/00055 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М***ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Н.Д*** нь 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 39792 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны *** тоот дансанд 200.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Н.Д***д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж *** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.
Иймд Н.Д***аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 145,800 төгрөг, зээлийн хүү 87,599.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,075.32 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 253,475.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Д*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Д*** би М***ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Н.Д*** нь Омни капитал ББСБ ХХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг 00 мөнгө, зээлийн хүү 183,879 төгрөг 45 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 33,422 төгрөг 47 мөнгө, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 422,301 төгрөг 92 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М***ББСБ ХХК нь Н.Д***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 422,301.92 (дөрвөн зуун хорин хоёр мянга гуран зуун нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 422,301.92 (дөрвөн зуун хорин хоёр мянга гуран зуун нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М***ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13,169.06 (арван гурван мянга нэг зуун жаран есөн төгрөг зургаан мөнгө) төгрөгөөс 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Д*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М***ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Д***д холбогдох лизингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 422,301.92 (дөрвөн зуун хорин хоёр мянга гуран зуун нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 422,301.92 (дөрвөн зуун хорин хоёр мянга гуран зуун нэг төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М***ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 13,169.06 (арван гурван мянга нэг зуун жаран есөн төгрөг зургаан мөнгө) төгрөгөөс 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Д***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6,584.53 (зургаан мянга таван зуун найн дөрвөн төгрөг тавин гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М***ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Д*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА