Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00327

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00327

Хөвсгөл аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                

                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: М*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.М*** холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 253,475.15 (хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан таван төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2026/00054 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М*** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Г.М*** нь 2025 оны 01 сарын 12-ны өдрийн 39792 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны ***  тоот дансанд 200.000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Г.М***т удаа дараа зээлээ төлөхийг шаардаж *** дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно.

Иймд Г.М***аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 145,800 төгрөг, зээлийн хүү 87,599.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,075.32 төгрөг, нотариатын хөлс 5,000 төгрөг, нийт 253,475.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М*** ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М*** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.М***т холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.М*** нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М*** ББСБ ХХК нь Г.М***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 253,475.15 (хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан таван төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  Г.М*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардал нийт 253,475.15 (хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан таван төгрөг арван таван мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч  М*** ББСБ ХХК  -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,254.27 (найман мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгөөс 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Г.М*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М*** ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.М***т холбогдох лизингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 253,475.15 (хоёр зуун тавин гурван мянга дөрвөн зуун далан таван төгрөг арван таван мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.М*** нь нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид төлж барагдуулсан тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М*** ББСБ ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 8,254.27 (найман мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө) төгрөгөөс 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.М***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4,127.14 (дөрвөн мянга нэг зуун хорин долоон төгрөг арван дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч М*** ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.М*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА