| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00057/И |
| Дугаар | 320/ШШ2026/00328 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 320/ШШ2026/00328
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 320/ШШ2026/00328 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: М*** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,195,449.46 (хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2026/00057/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М*** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.Б*** нь 2023 оны 12-р сарын 21-ний өдөр В38023*** тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,999,900,00 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар SAMSUNG загварын зурагт, цахилгаан барааг хувийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан. М*** ХХК нь зээлдэгч Г.Б***т 2023 оны 12-р сарын 21-ний өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Г.Б*** нь зээл авснаас хойш үндсэн зээл 1,132,102.29 төгрөг, зээлийн хүү 1,313,343.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,530.54 төгрөг, нийт 2,450,000 төгрөг төлсөн. 2025 оны 12-р сарын 11-ний өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 149 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно.
Иймд зээлдэгч Г.Б***тай байгуулсан В380231***тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2,195,449.46 төгрөгийн өр төлбөрийг М*** ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б***т нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б***т би М*** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Г.Б***т нь М*** ХХК-аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,867,797 төгрөг 71 мөнгө, зээлийн хүү 320,697 төгрөг 32 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 6,954 төгрөг 43 мөнгө, нийт 2,195,449 төгрөг 46 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М*** ХХК нь хариуцагч Г.Б***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,195,449.46 (хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б***т нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,195,449.46 (хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч М*** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,077 (арван нэгэн мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгөөс 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч М*** ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Б***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,195,449.46 (хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Б*** нь нэхэмжлэлийн шаардлага 2,195,449.46 (хоёр сая нэг зуун ерэн таван мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг дөчин зургаан мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М*** ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,077 (арван нэгэн мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгөөс 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 25,038.50 (хорин таван мянга гучин найман төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан М*** ХХК -д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА