| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00051/И |
| Дугаар | 320/ШШ2026/00344 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 320/ШШ2026/00344
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 320/ШШ2026/00344 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Г*** банк ХК -ийн Хөвсгөл салбар,
хариуцагч: П.О***
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00051/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал А.Ц*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П***овогтой О*** нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Г*** банктай ЗГ-R001262965-2024/06/27 тоот Дижитал зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд цалингийн зээлээр *** тоот зээлийн данс үүсгэж 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 (арван сая) төгрөгийн зээлийг жилийн 21% (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гучин) сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч П.О*** нь ЗГ-R001262965-2024/06/27 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлээ хугацаандаа төлөөгүй 97 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна.Зээлдэгч П.О*** Г*** банктай байгуулсан ЗГ-R001262965-2024/06/27 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (Зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) гаргуулж Г*** банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Зээл олголт, төлөлтийн тооцоолол
|
| Олгосон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн өр | 10,000,000 | 4,116,412.40 | 5,883,587.60 |
| Үндсэн хүү | 2,359,276.66 | 1,925,065.98 | 434,210.68 |
| Нэмэгдүүлсэн хүү | 21,141.18 | 12,577.24 | 8,563.94 |
| Нийт дүн | 12,380,417.84 | 6,054,055.62 | 6,326,362.22 |
Хариуцагч П.О*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Хариуцагч П.О*** би Г*** банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие П.О*** нь Г*** банк ХК-аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 5,883,587 төгрөг 60 мөнгө, үндсэн хүүний төлбөр 434,210 төгрөг 68 мөнгө, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 8,563 төгрөг 94 мөнгө, нийт 6,326,362 төгрөг 22 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбар нь П.О***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.О*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,172 (нэг зуун арван зургаан мянга нэг зуун далан хоёр) төгрөгийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.О***гөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгохоор тогтов.
Хариуцагч П.О*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхий дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.О***д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч П.О*** нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт зээлийн гэрээний үүрэгт нийт 6,326,362.22 (зургаан сая гурван зуун хорин зургаан мянга гурван зуун жаран хоёр төгрөг хорин хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Г*** банк ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г*** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,172 (нэг зуун арван зургаан мянга нэг зуун далан хоёр) төгрөгийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.О***гөөс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 58.086 (тавин найман мянга наян зургаа) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Г*** банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.О*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА