| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/02151/И |
| Дугаар | 320/ШШ2026/00360 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00360
| 2026 оны 02 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2026/00360 | Хөвсгөл аймаг |
Нэхэмжлэгч: Ч.Э*** ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/02151/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Э***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Э*** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ч.Э*** нь Хөвсгөл аймгийн Тариалан суманд *** онд айлын 5 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж, 8 дугаар ангийг 1987 онд төгссөн. Сургуулиа төгсөөд 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалангийн Сангийн аж ахуйн саальчнаар илгээлт аван 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу сангийн аж ахуй татан буугдах хүртэл ажиллаж байсан. Сангийн аж ахуй татан буугдсаны дараа Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу ХК-нд 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Одоо ***насанд хүрч, өндөр өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн сангийн аж ахуйд ажиллаж байсан хугацааны ажилд томилогдсон тушаал хөдөлмөрийн дэвтэрт бичсэн бичилттэй тохирохгүй байгаа, мөн Баянхошуу ХК-д ажиллаж байсан хугацааны ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Ч.Э*** миний Хөвсгел аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд саальчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу ХК-д 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдреөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч.Э*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1987 онд 8 дугаар ангиа төгсөж илгээлтээр гарч 1992 он хүртэл Тариалан сангийн аж ахуйн Баянхошуу цогцолборт саальчнаар ажиллаж байгаад хувьчлал тарахад ажлаасаа чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөнөөсөө хойш миний ажиллаж байсан Баянхошуу цогцолбор Баянхошуу ХК болсон тул түүндээ үргэлжлүүлэн ажилласан. Иймд энэ хугацаанд ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү. Улсаас ажилласан жилээ нөхөн тооцуулахад миний 1993 оныг нөхөн тооцсон бөгөөд цалин хөлсний баримтад 1993 онд цалин хөлс гараагүй байна лээ. Түүнийг үндэслэж тэгсэн болов уу гэж бодож байна. Мөн 1993 онд Баянхошуу ХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй юм билээ. Тэгэхээр 1993 оныг тогтоолгох шаардлагагүй гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчээс:Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 7 сарын 26-ны өдрийн 111 дугаар тушаал,тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тушаал, тушаалын хавсралтын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тариалангийн сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нээж олгосон 329329 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Э***ээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Ч.Э***ийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагаа Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс, цалин хөлсний 70 дугаар дансны лавлагааг Тариалан сумын ЗДТГ-аас тус тус бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэжээ.
3.Хэрэгт:
Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ч.Э*** нэрээр нээж олгосон
Ажлын тухай мэдээний хэсэгт:
1.1987.06.20.Тариалан САА-н Баянхошууны цогцолборт саальчин ажиллуулав. САА-н даргын 1987.12.28-ны өдрийн 260 тоот тушаалаар,
2.1992.03.01. САА татан буугдаж байгаа тул саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл, Тариалан САА-н даргын 1992-03-01-ний өдрийн 30 тоот тушаалаар,
3. 1992.03.01. Баянхошуу ХК-ийн малчнаар томилон ажиллуулав. Хөвсгөл, Тариалан, Баянхошуу ХК-ийн захирлын 1992-03-01-ний 01 тушаалаар,
4.1994.12.28. Өөрийн хүсэлтээр хариуцаж байсан малаа их хувьчлалдаа авч компаний хувьцаа эзэмшигчээс гарсан тул малчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл, Тариалан, Баянхошуу ХК-ийн захирлын 1994-12-30-ны 30 тушаалаар... гэж бичигдсэн 329329 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 3 хуудас (хх-ийн 5-7 дугаар хуудас),
Ч.Э***Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 8, 11-12 дугаар сар, 1988 оны 2, 6, 9-10 дугаар сар, 1989 оны 2-6, 8-10 дугаар сар, 1990 оны 1, 4, 6-10, 12 дугаар сар, 1991 оны 1-3 дугаар сар, 1994 оны 1-3 дугаар саруудад малчнаар ажиллан авсан цалин хөлсний баримтын түүвэр болон цалин хөлсний баримтад Хөвсгөл аймгийн Тариалан сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 7 хуудас (хх-ийн 5-11 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 118 дугаартай 1. Ерөнхий боловсролын сургуулийн 8, 10 дугаар анги төгсөж ХАА-д ажиллахаар МХЗЭ-ийн илгээлтээр гарсан нэр бүхий 15 сурагчдыг 1 дүгээр хавсралтын 6 дугаар сарын 23-наас САА-н үйлдвэрлэлийн салбаруудад томилон ажиллуулсугай. ... гэх тушаалын 1-р хавсралтын 3-рт. Ч.Э*** ...” гэх бичилттэй Ажилд томилох тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 13 дугаар дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1989 оны 7 сарын 26-ны өдрийн 111 дугаартай 1. Нэр бүхий 75 хүнийг 1989 оны ээлжийн амралтыг хавсралтаар олгосугай. ... гэх тушаалын хавсралтын Баянхошуу хэсгийн 6-рт. Ч.Э*** ...” гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 13 дугаар дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай ....2. САА-н материал техникийн баазыг түшиж Хувьцаат компани тав, Бүрэн бус хариуцлагатай компани нэгтэйгээр 3 дугаар сарын 1-нээс үйл ажиллагаа явуулахаар аж ахуйн нэгжийн удирдлагууд санал нэгтэй тогтов. 3. САА-н ажилтан, ажилчдыг 1992 оны 03 дугаар сарын 01-нээр тасалбар болгон ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн дэвтэрт нь бичилт хийхийг боловсон хүчин Л.О***т үүрэг болгосугай. ... гэх тушаалын хавсралтын 790-рт. Ч.Э*** саальчин ...” гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай тушаал, тушаалын хавсралтанд Хөвсгөл аймгийн Архивын тасаг Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар 1 хуудас (хх-ийн 13 дугаар дугаар хуудас),
Ч.Э*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Баянхошуу, ажилд орсон:1987, эрхэлдэг ажил: саальчин, эрхэлж эхлэсэн он: 1987 ... гэж 1988 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 25 дугаар хуудас),
Ч.Э*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ... хаана, ямар ажилтай: ...10 жилд сурагч ... гэж 1987 оны 6 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдсэн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 26 дугаар хуудас),
Ч.Э*** Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар баримт 1 хуудас (хх-ийн 27 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай “ Тариалан сумын Баянхошуу ХКомпанийн 1992, 1994 онд Нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн төлбөрийн даалгавар архивд байгаа хэдий ч компанийн ажиллагсдын тоо, ажилтны нэрсээр байхгүй болно. Иймд Ч.Э*** нэрээр лавлагаа гаргах боломжгүй байна. Баянхошуу ХК-ийн 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно.” гэх албан бичиг 1 хуудас (хх-ийн 4 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Д.Э*** ээс 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр авсан: Ч.Э*** нь 1987 оны 6 сард Тариалан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд эвлэлийн илгээлт авч Хөвсгөл аймгийн Тариалан САА-н Баянхошуу цогцолбор буюу 3 дугаар бригадад саальчнаар анх ажиллах болсон. Тэр үеэс хойш бид хоёр 1992 онд Тариалангийн САА-г хувьчлагдан тартал хамт ажилласан. Тариалангийн САА нь тарахад Баянхошуу компани шинээр үүсгэн байгуулагдахад Ч.Э*** бид хоёр бусад ажилчдын хамт бүгд Баянхошуу компани руу шилжин 1994 оныг дуустал саальчнаар хамт ажилласан. ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 35-37 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Э*** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Ч.Э***ийн Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосон болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Э*** -н Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1987 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл малчин /саальчин/-аар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу хувьцаат компанид 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА