Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00364

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 320/ШШ2026/00364

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                               

 

          

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Б.Б***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 483,719.98 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун арван есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00089/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б*** нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

 2024-10-26-ны өдөр 2111611 тоот Т*** кредит үйлчилгээний гэрээний 530,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.

Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2111611 тоот Т*** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 357,308.29 төгрөг, үндсэн хүүнд 112,837.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,574.69 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 483,719.98 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун арван есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Б***оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б*** би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.Б*** Т*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй Т*** кредит зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 357,308 төгрөг 29 мөнгө, зээлийн хүү 112,837 төгрөг 00 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 4,574 төгрөг 69 мөнгө, нотариатын зардалд 9,000 төгрөг, нийт 483,719 төгрөг 98 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК нь хариуцагч Б.Б***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 483,719.98 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун арван есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  Б.Б*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 483,719.98 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун арван есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.161.60 (арван таван мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран мөнгө) төгрөгөөс 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Б*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 483,719.98 (дөрвөн зуун наян гурван мянга долоон зуун арван есөн төгрөг ерэн найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Б*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.161.60 (арван таван мянга нэг зуун жаран нэгэн төгрөг жаран мөнгө) төгрөгөөс 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б***оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 7,580.80 (долоон мянга таван зуун наян төгрөг наян мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА