| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00088/И |
| Дугаар | 320/ШШ2026/00365 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 320/ШШ2026/00365
| 2026 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 320/ШШ2026/00365 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
нэхэмжлэгч: Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г***ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Н.Ж*** -д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 538,275.16 (таван зуун гучин найман мянга хоёр зуун далан таван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00088/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Н.Ж нь Т*** ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
2024-08-05-ны өдөр 2157580 тоот Т*** кредит үйлчилгээний гэрээний 400,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т*** аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2157580 тоот Т*** кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 300,940.0 төгрөг, үндсэн хүүнд 196,295.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,539.83 төгрөг, шимтгэлд 1,500 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 538,275.16 төгрөгийг хариуцагч Н.Ж гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ж*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Н.Ж*** би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Миний бие Н.Ж*** нь Т*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй үндсэн зээлийн төлбөр 300,940.0 төгрөг, үндсэн хүүнд 196,295.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,539.83 төгрөг, шимтгэлд 1,500 төгрөг, нотариатын төлбөрт 9,000 төгрөг, нийт 538,275 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК нь хариуцагч Н.Ж***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 538,275.16 (таван зуун гучин найман мянга хоёр зуун далан таван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Ж*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 538,275.16 (таван зуун гучин найман мянга хоёр зуун далан таван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.798.25 (арван зургаан мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин таван мөнгө) төгрөгөөс 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ж***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Н.Ж*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Ж***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт болон бусад зардалд нийт 538,275.16 (таван зуун гучин найман мянга хоёр зуун далан таван төгрөг арван зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Н.Ж*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т*** банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16.798.25 (арван зургаан мянга долоон зуун ерэн найман төгрөг хорин таван мөнгө) төгрөгөөс 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Ж***гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,399.13 (найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг арван гурван мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Н.Ж*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА