Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00383

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 320/ШШ2026/00383

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                               

                                

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч:  Л*** ББСБ ХК (5039754)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О***,

Хариуцагч: Б.П***,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл үндсэн зээл 29,990,201 төгрөг, зээлийн хүү 6,993,439.66 төгрөг, нотариатын хөлс 86,000 төгрөг, нийт 37,069,640.66 (гучин долоон сая жаран есөн мянга зургаан зуун дөчин төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00005/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л*** ББСБ ХК (5039754)-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б*** овогтой П*** нь Л*** ББСБ ХК- ийн *** аппликейшнийг ашиглаж 2024 оны 4-р сарын 23-ний өдөр *** зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрт гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа, үлдэгдэл дүн зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөл-д тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Үүний дагуу зээлдэгч Б.П*** нь 2024 оны 04-р сарын 23-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нийт 40 удаагийн хүсэлтээр 40,141,406 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэйгээр авсан байна. Үүнд:

1.   2024 оны 04-р сарын 23-ны өдөр 1,791,406 төгрөг;

2.   2024 оны 04-р сарын 24-ний өдөр 1,200,000 төгрөг;

3.   2024 оны 05-р сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг;

4.   2024 оны 05-р сарын 26-ны өдөр 200,000 төгрөг;

5.   2024 оны 05-р сарын 27-ны өдөр 970,000 төгрөг;

6.   2024 оны 05-р сарын 27-ны өдөр 950,000 төгрог;

7.   2024 оны 06-р сарын 06-ны өдөр 10,000,000 гөгрөг;

8.   2024 оны 06-р сарын 06-ны өдөр 50.000 төг рөг;

9.   2024 оны 06-р сарын 14-ний өдөр 100,000 төгрөг;

10. 2024 оны 06-р сарын 19-ний өдөр 400,000 төгрөг;

11. 2024 оны 06-р сарын 22-ны өдөр 3,650,000 төгрөг;

12.  2024 оны 07-р сарын 16-ны өдөр 450,000 төгрөг;

13.   2024 оны 07-р сарын 16-ны өдөр 300,000 төгрөг;

14.   2024 оны 07-р сарын 16-ны өдөр 200,000 төгрөг;

15.   2024 оны 07-р сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг;

16.   2024 оны 07-р сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг;

17.   2024 оны 07-р сарын 29-ний өдөр 100,000 төгрөг;

18.   2024 оны 07-р сарын 31-ний өдөр 150,000 төгрөг;

19.   2024 оны 08-р сарын 01-ний өдөр 50,000 төгрөг;

20.   2024 оны 08-р сарын 02-ны өдөр 50,000 төгрөг;

21.   2024 оны 08-р сарын 03-ны өдөр 100,000 төгрөг;

22.   2024 оны 08-р сарын 03-ны өдөр 100,000 төгрөг;

23.   2024 оны 08-р сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөг;

24.   2024 оны 08-р сарын 21-ний өдөр 4,500,000 төгрөг;

25.   2024 оны 08-р сарын 23-ны өдөр 110,000 төгрөг;

26.   2024 оны 08-р сарын 23-ны өдөр 150,000 төгрөг;

27.   2024 оны 10-р сарын 19-ний өдөр 300,000 төгрөг;

28.   2024 оны 10-р сарын 19-ний өдөр 100,000 төгрөг;

29.   2024 оны 10-р сарын 20-ны өдөр 150,000 төгрөг;

30.   2024 оны 10-р сарын 24-ний өдөр 400,000 төгрөг;

31.   2024 оны 10-р сарын 25-ны өдөр 110,000 төгрөг;

32.   2024 оны 10-р сарын 25-ны өдөр 750,000 төгрөг;

33.   2024 оны 11-р сарын 27-ны өдөр 150,000 төгрөг;

34.   2024 оны 11-р сарын 29-ний өдөр 400,000 төгрөг;

35.   2024 оны 11-р сарын 30-ны өдөр 150,000 төгрөг;

36.   2024 оны 12-р сарын 01-ний өдөр 90,000 төгрөг;

37.   2025 оны 02-р сарын 21-ний өдөр 310,000 төгрөг;

38.   2025 оны 02-р сарын 25-ны өдөр 1,670,000 төгрөг;

39.   2025 оны 03-р сарын 29-ний өдөр 600,000 төгрөг;

40.   2025 оны 04-р сарын 23-ны өдөр 890,000 төгрөгийг тус тус авсан.

Зээлдэгч нь 2025 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар *** зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 10,151,205 төгрөг, зээлийн хүү 11,028,795 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний 4.7.1-т Зээлдэгч авсан зээлээ эргэн төлөх хуваарът заасан сар бурийн эргэн төлөх өдрийн дотор, эргэн төлөх хуваарът заасан дүнгээр тухай бүр эргүүлэн төлнө, 4.7.5-д Зээлдүүлэгч нъ зээлийн төлбөрийг хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгана, 6.2.1-т Зээлдэгч нъ Зээлжих эрх, дэд эрхийн хүрээнд авсан зээлээ Ашиглаж буйзээлийн нөхцөл, эргэн төлөх хуваарийн дагуу түүнд ногдох зээлийн хүүгийн хамт үл маргах журмаар зээлдүүлэгчид эргэн төлөх үүрэгтэй гэж заасан. Зээлдэгч нь зээлийн төлөлтөө зохих ёсоор, тогтоос" хэмжээгээр, хугацаандаа төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Ма._чйГ байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар мэдэгдэж, утсаар холбогдож шаардлага тавьж байсан боловч үүргийн зөрчлөө бүрэн арилгаагүй.2025 оны 11-р сарын 10-ны өдрийн байдлаар *** зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 29,990,201 төгрөг, зээлийн хүү 6,993,439.66 төгрөг, нийт 36,983,640.66 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. ич Б*** овогтой П***тай байгуулсан ***зээлийн шугам буюу зээлжих эрх нээх зээлийн гэрээний үүрэгт 36,983,640.66 төгрөг, нотариатын зардалд нийт 37,069,640.66 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.П*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.П*** би Л*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.П*** Л*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй *** зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 29,990,201 төгрөг, зээлийн хүү 6,993,439 төгрөг 66 мөнгө, нотариатын төлбөр 86,000 төгрөг, нийт 37,069,640 төгрөг 66 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л*** ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Н.О*** нь Б.П***ад холбогдуулан үндсэн зээл 29,990,201 төгрөг, зээлийн хүү 6,993,439.66 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөг, нийт 37,069,640.66 (гучин долоон сая жаран есөн мянга зургаан зуун дөчин төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан  шийдвэрлэх  ажиллагааны  явцад  хариуцагч  Б.П*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 37,069,640.66 (гучин долоон сая жаран есөн мянга зургаан зуун дөчин төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л*** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343.298 (гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найм) төгрөгөөс 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.П***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Б.П*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л*** ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.П***ад холбогдох үндсэн зээл 29,990,201 төгрөг, зээлийн хүү 6,993,439.66 төгрөг, нотариатын зардал 86,000 төгрөг, нийт 37,069,640.66 (гучин долоон сая жаран есөн мянга зургаан зуун дөчин төгрөг жаран зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.П*** нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л*** ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343.298 (гурван зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найм) төгрөгөөс 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.П***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 171,649 (нэг зуун далан нэгэн мянга зургаан зуун дөчин ес) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.П*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА