| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2205 02752 1339 |
| Дугаар | 2025/ДШМ/1364 |
| Огноо | 2025-12-03 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Б.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/1364
2025 12 03 2025/ДШМ/1364
Ц.Э-, Б.Б- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Солонго,
хохирогч Э.Ц-ын өмгөөлөгч Б.Оюунбаатар,
шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, Л.Батжаргал,
шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Г.Наранбаатар, Ч.Болдбаатар,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.Э-, Б.Б- нарт холбогдох 2205 02752 1339 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М- овгийн Ц-ийн Э-, ......., ял шийтгэлгүй, /РД: Ц-/;
2. М- овгийн Б-ын Б-, ......, ял шийтгэлгүй, /РД: Б-/;
Шүүгдэгч Ц.Э-, Б.Б- нар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн .............
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ШЦТ/2165 дугаар шийтгэх тогтоолын
- тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг “... хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэхээр завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,
- тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ийг 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-йг 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-, Ц.Э- нарыг 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж,
- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Ц.Э-эд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг ...” гэснийг “... шүүгдэгч Ц.Э-, Б.Б- нарт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч Г.Ичинхорол, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-, Б.Б- нар нь тус бүр 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш 78 /далан найм/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР