| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00444/И |
| Дугаар | 320/ШШ2026/00511 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00511
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2026/00511 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Х*** банк (нээлттэй) хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г***,
Хариуцагч: Н.Н*** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 11,494,894.12 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/02097/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*** банк нь харилцагч Г.Г***, Н.Н*** нартай 2025 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1170098014 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,000,000 (арван гурав сая) төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 2,166,666.65 төгрөгийг төлсөн. ХасБанкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2025 оны 10 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөөр байгаа ба нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 111 хоног хугацаа хэтрүүлээд байна.
Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 11,494,894.12 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Г.Г***, Н.Н*** нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Г***, Н.Н*** нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Г.Г***, Н.Н*** бид нар Голомт банк ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Х*** банк ХК нь Г.Г***, Н.Н*** бид нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,833,333 төгрөг 35 мөнгө, зээлийн хүү 651,930 төгрөг 09 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 9,630 төгрөг 68 мөнгө, нийт 11,494,894 төгрөг 12 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Г.Г***, Н.Н*** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,494,894.12 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г***, Н.Н*** нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 12,011,942 (арван хоёр сая арван нэгэн мянга есөн зуун дөчин хоёр) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,141 (хоёр зуун долоон мянга нэг зуун дөчин нэг) төгрөгөөс 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г***, Н.Н*** нараас 207,141 (хоёр зуун долоон мянга нэг зуун дөчин нэг) төгрөгийн тал хувь болох 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Г***, Н.Н*** нар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Х*** банк (нээлттэй) хувьцаат компани нь хариуцагч Г.Г***, Н.Н*** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 11,494,894.12 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Г.Г***, Н.Н*** нар нь нэхэмжлэлийн шаардлага 11,494,894.12 (арван нэгэн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга найман зуун ерэн дөрвөн төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 207,141 (хоёр зуун долоон мянга нэг зуун дөчин нэг) төгрөгөөс 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Г***, Н.Н*** нараас 207,141 (хоёр зуун долоон мянга нэг зуун дөчин нэг) төгрөгийн тал хувь болох 103,570.50 (нэг зуун гурван мянга таван зуун далан төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х*** банк (нээлттэй) хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Г***, Н.Н*** нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА