Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00509

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2026/00509

Хөвсгөл аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,

Нэхэмжлэгч: Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э***ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Д***-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,666,176.52 (таван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2026/00168/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т*** ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Д.Д*** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Д.Д*** нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 208306 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 9300187902 дугаар 91017-3615 дугаар 91017-3616 дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,274,276.79 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,252,724.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 95,175.19 төгрөг, нотариатын зардалд 44,000 төгрөг, бүгд 5,666,176.52 (таван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Д***гээс гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Д.Д*** би Т*** ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Д.Д*** Т*** ББСБ ХХК аас нэхэмжилж буй зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 4,274,276 төгрөг 79 мөнгө, зээлийн хүү 1,252,724 төгрөг 54 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 95,175 төгрөг 19 мөнгө, нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гаргасан зардалд 44,000 төгрөг, нийт 5,666,176 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тус зээлийн нийт төлбөр болох 5,666,176.52 төгрөгийг 2026 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд нийт 6 сарын хугацаанд сар бүр 945,000 төгрөгөөр тэнцүү төлөлтэйгээр хуваан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Д***д холбогдуулан цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,666,176.52 (таван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанч явцад хариуцагч Д.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд болон нотариатын зардалд нийт 6,480,653.28 (зургаан сая дөрөн зуун наян мянга зургаан зуун тавин гурван төгрөг хорин найман мөнгө)  төгрөг гаргуулах тухай шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,609 (нэг зуун таван мянга зургаан зуун ес) төгрөгөөс 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д***гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Д.Д*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Д***д холбогдох цахим зээлийн гэрээний үүрэгт болон нотариатын зардалд нийт 5,666,176.52 (таван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин хоёр мөнгө) гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Д.Д*** нь нэхэмжлэлийн шаардлага 5,666,176.52 (таван сая зургаан зуун жаран зургаан мянга нэг зуун далан зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар  нэхэмжлэгч  Т*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105,609 (нэг зуун таван мянга зургаан зуун ес) төгрөгөөс 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Д***гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 52,804.50 (тавин хоёр мянга найман зуун дөрвөн төгрөг таин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Д*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Б.МӨНХТУЯА