| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2026/00401/И |
| Дугаар | 320/ШШ2026/00507 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 320/ШШ2026/00507
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 320/ШШ2026/00507 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би,
Нэхэмжлэгч: Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э***-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай, 320/2025/02055/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э*** нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ХӨ-БЗГ/2023-95312 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,619,200.00 (дөрвөн сая зургаан зуун арван есөн мянга хоёр зуу) төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 % хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б.Э*** нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёссоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 714 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийп толборт зөрчил үүсгэсэн. Энэ талаар мэдэгдэж байсан боловч 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Бямбаан Эрдэнэнямаас байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Э*** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Э*** би Х***ХХКийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие Б.Э*** Х***ХХКаас нэхэмжилж буй зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 3,221,204 төгрөг 50 мөнгө, зээлийн хүү 413,675 төгрөг 78 мөнгө, нийт 3,634,880 төгрөг 28 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М*** нь хариуцагч Б.Э***д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э*** нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,108 (далан гурван мянга нэг зуун найм) төгрөгөөс 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Б.Э*** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М***ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э***д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Э*** нь нэхэмжлэлийн шаардлага 3,634,880.28 (гурван сая зургаан зуун гучин дөрвөн мянга найман зуун наян төгрөг хорин найман мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,108 (далан гурван мянга нэг зуун найм) төгрөгөөс 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогод үлдээж, үлдэх 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Э***аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 36,554 (гучин зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х***хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э*** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА