Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 64

 

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3,  36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

   1. Шүүгдэгч Ц-д овогт Б-н Т-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээснээс бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Боржигон овогт О-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Т-г 550 нэгж/ таван зуун тавь/-тэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөг/таван зуун тавин мянга/-өөр, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-г  550 нэгж/ таван зуун тавь/-тэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөг/таван зуун тавин мянга/-өөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-г 550000 төгрөгөөр, О.Б-г 550000 төгрөгөөр торгосон ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01/нэг/ сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ялтан Б.Т-г, О.Б-г нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Т-г, О.Б-г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан цүнхтэй автомашины багажийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэн Ц.Б-д буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Үржинханд-д даалгасугай.

7.Шүүгдэгч Б.Т-г, О.Б-г нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг, битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэн бичиг баримтгүй, ялтан Б.Т-г, О.Б-г нар нь энэ гэмт хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Т-г, О.Б-г нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ЭРДЭНЭМӨНХ