Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 319/ШШ2026/00028

 

 

 

 

 

 

2026           01             16                                       319/ШШ2026/00028

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* ******* овгийн *******ын Болортулгын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.

2. Хүсэлтийн үндэслэл: Б.******* миний бие нь 1971 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн. ******* аймгийн ******* хотын 1 дүгээр 10 жилийн сургуульд 1978 онд элсэн суралцаад 1988 онд 10 дугаар ангиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн.

*******ийн нарыг бэлтгэх сургуульд 1988 онд элсэж, оны 06 сард төгсөн, цэцэрлэгийн мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын Багшийн их сургуулийн харьяа ******* аймгийн Багшийн коллежид 2004-2008 онд суралцан, бага ангийн -сэтгэл судлал мэргэжлийн бакалавр, 2012-2014 онд " " дээд сургуульд элсэн суралцаж, Боловсролын удирдлагын магистр зэрэг хамгаалсан. Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй.

Ажлын гараагаа анх оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар орж байсан. Түүнээс хойш боловсролын салбарт тасралтгүй 35 жил ажиллаж байна.

Б.******* миний бие нь ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1996 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан болно.

Одоо өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болж байгаатай холбогдуулан материал бүрдүүлэх явцад ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар ажилд орсон анхны тушаал байхгүй учраас ажиллаж байсан хугацааг шүүхээр тогоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Хөдөлмөрийн дэвтэр/Б.*******/, нийгмийн даатгалын дэвтэр/Б.*******/, Багш нарыг бэлтгэх сургуулийн диплом/Б.*******/, ******* аймаг дахь ийн коллежийн бакалаврын диплом/Б.*******/, дээд сургуулийн магистрын диплом/Б.*******/, төрсний гэрчилгээ/Э., Э./

******* хотын бага сургуулийн эрхлэгчийн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар “Багш ажилчдын амралт олгох тухай” тушаал, Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар “Багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тушаал, Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн оны 03 дугаар сарын 20-ны  өдрийн 04 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Эрдэнэбулган сумын бага сургуулийн захирлын оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал,

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: “Үндэсний төв архив”-ын 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03-01/8764 дүгээр архивын лавлагаа, “******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс”-ийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Хөдөлмөрийн дэвтэр:

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор “Ажилласан хугацааг тооцох журам”-г баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт “БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэжээ.

******* аймгийн ******* хотын бага сургуулиас оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *******ын *******д олгосон 422003 дугаар хөдөлмөрийн дэвтэрт:

- Бага сургуулийн эрхлэгчийн оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  02 дугаар тушаалаар оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бага сургуулийн дэргэдэх 10 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар авч ажиллуулсан,

- Бага сургуулийн эрхлэгчийн оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн  14 дүгээр тушаалаар оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өөр цэцэрлэгт шилжин ажиллах болсон тул  ажлаас нь чөлөөлсөн бичилт тус тус хийгджээ.

 Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул ажилтны ажилласан хугацааг тооцох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр:

- ******* хотын бага сургуулийн эрхлэгчийн 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар “Багш ажилчдын амралтыг олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Багш, ажилтны 1992 оны хичээлийн жилийн амралтыг 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай”, 3 дахь хэсэгт “Амрах , ажилтны нэрсийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай”, уг тушаалын 2 дугаар хавсралтын 4 дэх заалтад “Хүмүүжүүлэгч Б.******* 06 дугаар сарын 01-ний өдрөөс 36 хоног”,  

- Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн 1993 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар “Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Багш, ажилтны 1993 оны хичээлийн жилийн амралтыг 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн олгосугай”, 3 дахь хэсэгт “Амрах , ажилтны нэрсийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай”, уг тушаалын 2 дугаар хавсралтын 4 дэх заалтад “Хүмүүжүүлэгч Б.******* 06 дугаар сарын 01-ний өдрөөс 36 хоног”,

- Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 17 дугаар тушаалын 1 дэх хэсэгт “ Хүмүүжүүлэгч Б.******* нь оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан тул Г.г хүмүүжүүлэгчээр түр авч ажиллуулсугай”,

- Эрдэнэбулган сумын бага сургуулийн эрхлэгчийн оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Хүмүүжүүлэгч Б.Болортулгын оны ээлжийн амралтыг оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ажлын 28 хоногоор бодож олгосугай”,

- Эрдэнэбулган сумын бага сургуулийн захирлын оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар “Цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаалын 1 дэх хэсэгт “Хүмүүжүүлэгч Б.******* нь оны 12 дугаар сарын 29-ний өдөр охин төрүүлж өсгөсний дараах болон бусад амралтаа эдлээд ажилд орох ёстой боловч хүүхдээ асрах хүсэлтийг харгалзан оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын цалингүй нэмэгдэл чөлөө олгосугай” гэжээ.

Дээрх ажил олгогчийн шийдвэр нь огноо, дугаар, агуулгын хувьд хүсэлт гаргагч Б.Болортулгын хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлтийн үндэслэлтэй харилцан тохирч байна.

2.3. Боловсролын гэрчилгээ:

******* бэлтгэх сургуулийн оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 4393 дугаар дипломд “*******ын ******* нь 1988 онд 1 дүгээр ангид элсэж, оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 71 дүгээр шийдвэрээр цэцэрлэгийн мэргэжил олгов” гэжээ.

Уг мэргэжлийн дипломоор хүсэлт гаргагч Б.******* нь ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар ажиллах мэргэжлийн шаардлага хангасан байдал тогтоогдож байна.

2.4. Хүүхдийн төрсний гэрчилгээ:

******* аймгийн Эрдэнэбулган сумын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны оны 122 дугаар төрсний гэрчилгээнд “ оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Энхбаярын ийн эцэг Дашзэвэг Энхбаяр, эх *******ын Болотулга” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, мэргэжлийн диплом, хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.******* нь “ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар” ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Б.Болортулгын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Б.Болортулгын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Б.Болортулгын хувьд  үүссэн нь нотлох баримтаар нотлогдож байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Б.Болортулгын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* ******* овгийн *******ын Болортулгыг “ оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* хотын бага сургуулийн дэргэдэх цэцэрлэгт хүмүүжүүлэгч аар” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.Болортулгын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ