Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 319/ШШ2026/00030

 

2026            01              19                                       319/ШШ2026/00030

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Б.Мөнхбат би ******* овгийн *******гийн *******ийн хүсэлттэй хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн агуулга: Л.******* миний бие Ж.*******тай танилцаж, 2014 онд хүүтэй болсон. Эхнэр Ж.******* 2015 онд, миний бие ******* онд БНСУ-руу явахдаа хүү *******г хадам аав С.*******, ээж Н.******* нарт үрчлүүлсэн. Бид ******* онд Монголд ирсэн. Хүү *******г буцаан авах хүсэлтэй тул үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.

Хүсэлт гаргагч Л.******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн. “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул Л.*******ийн хүсэлттэй иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Л.*******ийн хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Л.*******ид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.******* нь хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.*******ийн хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагч Л.*******ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Б.МӨНХБАТ