Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 65

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б-н овогт О-н Э-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Э-г  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Э-г  торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Э-д мэдэгдсүгэй. 

5.Шүүгдэгч О.Э-д нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокорорын газрын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 5/09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 600.000 төгрөгөөр үнэлсэн “ROINZ” маркийн хөргөгч 1 ширхэг, 250.000 төгрөгөөр үнэлсэн  “HKC” маркийн 32 инчийн телевизор 1 ширхэг зэргийг шүүгдэгч О.Э-д буцаан олгож, 3 минут 47 секунтын камерийн бичлэг бүхий зөөврийн дискийг хэргийн хамт хадгалсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, оролцогчдод гардуулсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөл оролцогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч О.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА