| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2026/00040/И |
| Дугаар | 309/ШШ2026/00431 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 309/ШШ2026/00431
| 2026 оны 02 сарын 3 өдөр | Дугаар 309/ШШ2026/0043 | аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******ын *******ийн “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Ч.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул
ТОДОРХОЙЛОХ нь:
. Хүсэлт гаргагч Ч.******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие *******ын ******* нь 203 оноос эхлэн *******ын *******той хамт амьдарсан бөгөөд 206, 209 онд бидний дундаас 2 охин *******, ******* нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан ч хүүхдүүдээ ааваар нь овоглуулсан. Миний бие хүүхдийн тэтгэлэгт хамрагдах гэсэн боловч бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй учир хамт амьдарч байсан нь үнэн болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Биднийг хамт амьдарч байсан болохыг нотлох нутаг усны хүмүүс, хатаатан садангууд байсан бөгөөд гэрчээр оролцуулж болно. Иймд намайг нөхөр *******ын *******той 203 оноос 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ч.*******ын нас барсны бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар зэргийг бичгийн баримтаар өгсөн.
3. Шүүхийн зүгээс Ч.*******ийн хүсэлтээр талийгч нөхөр ******* хамт амьдарч байсныг нь мэдэх *******, нараас гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийсэн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
. Хүсэлт гаргагч Ч.******* нь өөрийн насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болон өрх толгойлсон эмэгтэйн тэтгэлэгт хамрагдах зорилгоор *******ын Жанцавцогзолтой 203 оноос 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.4-т зааснаар хүсэлт гаргагч Ч.******* нь ******* хамтын амьдралтай байснаа тогтоолгох хүсэлт гаргах эрхтэй юм.
Хүсэлт гаргагч овогт *******ын ******* нь овогт *******ын *******той 203 оны 03 сараас эхлэн гэрлэлтээ албан ёсоор батлуулалгүйгээр 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл аймгийн сумын дүгээр багт хамтран амьдарч байсан үйл баримтууд нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 206 оны 03 дугаар сарын 3-ний өдөр төрсөн охин *******, 209 оны 05 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин ******* нарын төрсний гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар,
Гэрч *******ын шүүхэд мэдүүлсэн “...Ч.******* болон талийгаач Ч.******* нар нь 20 оноос хойш хамт амьдарсан. Тэдний дундаас Билгүүнзул, Билгүүнзаяа гэдэг хоёр охин төрсөн. Том охин нь одоо 4 дүгээр анги, бага охин нь 2 дугаар ангид суралцаж байгаа. Дүү маань өнгөрсөн 0 дугаар сард нас барсан. Нас барах хүртлээ Ч.*******тэй хамт амьдарч байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Алтанбумбагын шүүхэд мэдүүлсэн “...Ч.******* болон талийгаач ах маань Улаанбаатар хотод танилцаж, хүүхдээ төрүүлэхдээ аймагт ирсэн. Тухайн хугацаанаас хойш аймагт хамт амьдарч байсан. Том охин нь одоо 4 дүгээр ангид суралцаж байгаа учраас 203 оны орчмоос хойш хамт амьдарч байгаа. Талийгаач ах маань нас барах хүртлээ Ч.*******тэй хамт амьдарч байсан...” гэх мэдүүлгүүд, гэрч нарын иргэний үнэмлэхийн хуулбарууд зэрэг хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар тус тус батлагдаж байна.
Иймд хүсэлт гаргагч овогт *******ын ******* нь овогт *******ын *******той 203 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдөр буюу Ч.*******ыг нас барах хүртэл хамтран амьдарч байсан болохыг тогтоох нь түүнийг өөрийн насанд хүрээгүй хүүхдүүдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болон өрх толгойлсон эмэгтэйн тэтгэлэгт хамрагдахад эрх зүйн ач холбогдол бүхий байх тул Ч.*******ийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2., 6, 8, 33 дугаар зүйлийн 33..-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч овогт *******ын ******* нь 203 оноос 2025 оны 2 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл овогт *******ын *******той хамтран амьдарч байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-т тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2,9.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 4 хоногийн хугацаа өнгөрмөгц 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА