Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 319/ШШ2026/00052

 

2026     0 23             39/ШШ2026/002

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* ******* овгийн *******гийн *******ийн нэхэмжлэлтэй хариуцагч ******* аймгийн ******* сумын багийн байрны тоотод оршин суух, овгийн ийн т холбогдох

Хариуцагч овгийн ийн ын сөрөг нэхэмжлэлтэй нэхэмжлэгч ******* ******* овгийн *******гийн *******т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Л.Ганболд, Н.Оюунчимэг/цахимаар/ хариуцагч Ш., түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавхлантөгс тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:   

. Нэхэмжлэлийн тодруулсан шаардлага:006 улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах”, “тээврийн хэрэгсэл шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол 27,000,000 төгрөг гаргуулах”

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Ш. нь 202 оны дугаар сарын 0-ны өдөр миний 0-06 улсын дугаартай сувдан цагаан өнгөтэй автомашиныг хадам эгчийгээ Баян-Өлгий аймагт эмчид үзүүлээд ирье гэж гуйгаад аваад явсан.

Гэвч уг автомашиныг маргааш, нөгөөдөр өгье гээд одоо хүртэл өгөөгүй. Тoyota Prius загварын сувдан цагаан өнгөтэй 0-06 улсын дугаартай автомашиныг Ш.ын хууль бус эзэмшлээс гаргуулж, өгнө үү.

Ш.аас миний автомашиныг 9 сар буюу 270 хоног ашигласан хугацааны хохирол хоногт 00,000 төгрөгөөр тооцон 27,000,000 төгрөгийг гаргуулж, Ц.******* надад олгохыг хүсье.

3. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: Ш., Б., О., Г., Б. нартай хамтарч, 202 оны 0******* дугаар сарын 06-ны өдөр 2 давхар 25******* метр квадрат карказ дээврийн дулаалга, суурийн дулаалга, хар шал цутгалтын ажил, нэг давхрын өрлөгийн хийж гүйцэтгэсний дараа Ц.Батгэлгэрийн зан ааш нь хувирч аман гэрээгээ зөрчсөн.

Анх ******* аймгийн ******* суманд айлын байрыг 202 оны гээр метр квадратыг 50,000-*******0,000 төгрөгөөр барилгыг 350,000,000 төгрөгийн төсөвтэй барихаар тохиролцож, ашгаа 50, 50 хувиар хувааж авахаар тохирсон. Гэтэл Ц.******* нь барилгын ажил 2 давхар дээр явж байхад ашгаа хуваахаа больж, хөлс төлнө гэсэн.

Ц.******* нь 202 оны 0 дүгээр сарын 29-ний орой Ш. миний 06-57 XOY улсын дугаартай Б.т 9,500,000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Миний ажлын хөлсний урьдчилгаа болгон 006 улсын дугаартай автомашиныг надад өгсөн. Үлдэх ажлын хөлс 25,500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй чирэгдүүлж байна.

Ш. би аман гэрээгээр барилгын суурь, карказ угсралт хийхээр тохиролцсон. Гэтэл Ц.******* нь бид хэдээр өөрийн дэлгүүрийн дотор засал, хашаан доторх байшингаа нураалган зөөвөрлүүлж, мөн дэлгүүрийн бараа зөөлгөх ажил хийлгэсэн.

Ажлын бус цагаар хамт ажилладаг хүнийг дуудан архидан согтуурч, үүрийн -5 цагийн үед гэрт нь оруулдаг атлаа 6 цагт ажилдаа ир гэх шаардлага тавьдаг. Дээрх архидан согтуурсан талаарх явдлыг манай хамт ажилладаг ахыг надад хэлж болохгүй гэж сүрдүүлснийг би сүүлд мэдсэн.

Ц.******* барилгын тоног төхөөрөмж, эд материалыг бидэнд бэлэн гэж хэлсэн мөртлөө яг ажил хийх үед бэлэн байгаагүйгээс шалтгаалж зөөврийг бид хэдээр хийлгэсэн, барилга барихад ашигладаг арматур, катанг зэрэг материалыг өөр барилга дээр очиж бэлдсэн. Манай бригадын ажилчдыг хутгаар айлгаж, хэл амаар доромжилдог үйлдлийг тус тус хүлээн зөвшөөрөөгүй цаашид хамтарч ажиллахаас татгалзсан.

5. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэхийг ******* аймгийн авто тээврийн төвд даалгуулах”, “Ажлын хөлсний үлдэгдэл 25,500,000 төгрөг гаргуулах”

6. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Ш. би Ц.*******тэй хамтарч ******* аймгийн ******* сумын Жаргалан багт айлын тансаг зэрэглэлийг амины орон сууцыг 350,000,000 төгрөгөөр барьж,  зах зээлд 500,000,000 төгрөгөөр зарж, ашгаа 50, 50 хувиар авхаар тохиролцсон.

Би бригадаараа барилгын суурь, карказ угсралт хийхээр болсон. 202 оны 0 дүгээр сарын 29-ний орой Ш. би XOY улсын дугаартай автомашинаа Б.т 9,500,000 төгрөгийг худалдан авч өгч. Мөн миний ажлын хөлсний урьдчилгаанд Ц.******* нь 006 улсын дугаартай автомашиныг гэрчилгээний хамт надад өгсөн.

Тухайн үед 006 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө гэдэг байсан. Ц.******* нь барилгын ажил 2 давхар дээр явж байхад ашгаа хуваахаа больж, хөлс төлнө гэсэн. 202 оны гээр метр квадратыг 50,000- *******0,000 төгрөгийн гээр 202 оны 0******* дугаар сарын 06-ны өдөр 2 давхар 25******* метр квадрат карказ дээврийн дулаалга, суурийн дулаалга, хар шал цутгалтын ажил, нэг давхрын өрлөгийн хийж гүйцэтгэсэн нь 202 оны барилгын гээр 57,000,000 төгрөг.

7. Хариу тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

*******. Нэхэмжлэгчийн татгалзлын үндэслэл:  Ц.******* миний бие 202 оны дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Ш.тай хашаандаа 2 давхар амины орон сууц, дэлгүүр барихаар ярилцсан.

Ш. нь Б. гэдэг хүнийг авч ирээд би дүү Ц., хөдөлмөр зуучлалаас О., Г., Б. нарыг өдөрт 70,000 төгрөгөөр цалинжуулж ажиллуулсан.

Ш. нь  шүүхээс байнга өрөө төл гээд залгаад байна, ажлын хөлсөнд нь миний 0,000,000 төгрөгийн зээлийг төлөөд өгчих гэж тохирсон.  Ажлаа эхлээгүй байж Ш. нь 0,000,000 төгрөг надаас авсан.

Ингээд барилгын ажлаа 202 оны дугаар сарын 7-ны өдрөөс эхлээд карказ явж байтал Ш. барилгын эхний өрлөгийг муруй, хазгай, онгорхой, цоорхой стандарт бусаар өрсөн байхаар шаардлага тавьсан. Өрлөг хийх гэж байгаа 00 ширхэг блок хагалчихсан. Энэ асуудлыг өөрт хэлэхэд би ажиллаж чадахгүй юм байна гээд яваад өгсөн.

Би 2-3 хоногийн дараа муруй, хазгай хийсэн зүйлсээ нураагаад засаад цааш нь ажлаа
хий, чи яагаад уурлаад миний ажлын багаж авч явсан юм бэ гэхэд юу ч хэлээгүй
одоо аваачиж өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би энэ багажаа 3.000.000 төгрөгөөр авсан. Миний багажийг нууцаар надад хэлэхгүй хулгайлаад аваад явсан.

Бид тансаг хувийн амины орон сууц барьж зарна гэж огтхон ч юм  яриагүй. Энэ барьж буй хувийн орон сууц өөрийн амьдрах гэр минь билээ. Одоо ямар ч орон гэр байхгүй аавындаа амьдарч байна. Энэ барилгыг барьж дуусахаар эхнэр 2 хүүхдийнхээ хамт орж амьдрах гэж байгаа.

Ш. нь барилга дээр ажиллаж байхдаа намайг байхгүй гадуур ажил хөөцөлдөж явахад хажуу айлд ороод боорцог идээд цай уугаад хэвтчихдэг байсан. Би ажил хийлгэж байхдаа хүмүүст өдөрт 2 удаа хоол хийж, тамхи байнга авч өгдөг байсан.

Ш., Б. нараар хашаан доторх байшингаа нураалгаагүй. Уг байшингаа гийн ковшоор нураалгаад, ховогоор нь зөөлгөсөн. Ш. дэлгүүрийн засал хийгээгүй. Манай дүү Ц. ганцаараа хийсэн. Би барилга эхлэхээс өмнө арматур 0 тонн бусад материалыг би банкнаас 300,000,000 төгрөгийн зээл аваад бэлдэж байсан, дутуу зүйл байгаагүй.

Ш. оролцсон 7 хүний бүрэлдэхүүнтэй хүмүүс зөвхөн барилгын хоосон карказыг босгож, зангидснаас өөр ямар ч зүйл хийгээгүй. Энэ Ш.ын оролцоотой 7 хүн барилгын 30 хувийг хийсэн. Ш.тай хамт ажиллаж карказ босгосон 7 хүнд би 0,000,000 төгрөгийн цалин өгөөгүй.

Ц.******* би Ш.тай ажил хийлгэн цалин өгнө гэсэн албан ёсны гэрээ байхгүй.  Хийсэн ажилд нь 0,000,000 төгрөг өгсөн. Одоо нэмж төлөх хөлс байхгүй.  

Суурины хэв, хашмалын угсралтын ажлыг Ц., Б., Г., О., Б., Ц.*******, Ш. бидний хамтран хийсэн. Бетон дүүргэлтийг удаа 20,000 төгрөгөөр зууруулаад краныг нэг цагийн 20,000 төгрөгөөр түрээсэлж, хийлгэсэн. Хүний оролцоо байхгүй. Хэв хашмалын хуулалтыг бид 7-уулаа хамтаар хийсэн ажил.

Суурийн дулаалга болон хар тосоор тослох ажлыг , , ******* бид хөөсөнцрөөр нэг цагийн дотор хийсэн. Улны дүүргэлтийг бетон зуурагч машинаар удаагийн зууралт нь 20,000 төгрөгөөр зууруулж асгуулаад хийсэн. Хүний оролцоо маш бага, бид бүгд хамтаараа хийсэн ажил. Хар шал цутгалтыг би өөрөө сүүлд хийсэн.

Нэг давхрын арматур бетоны моторчлолын ажлыг бид 7 хамт хийсэн ажил. Нэг давхрын сараап буюу дээврийн арматурчлал болон мужааны ажлыг бид 7 хүн хийсэн. Бүс хэсгийн арматурчлал, мужааны ажлыг бид 7 хүн ажил. Сараапны тулаас болон спут тулах ажлыг “*******ын өргөө” ХХК-иас тулаас, спутыг түрээслэн 7 хүн хийсэн. Дэлгүүрийн засварын ажлыг манай дүү Ц. ганцаараа хийсэн. Дэлгүүрийн бараа зөөсөн зүйл байхгүй.

9. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Автотээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн лавлагаа/Ц.*******/, фото зураг, “Хаан банк” ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн лавлагаа/Ц.*******/

0. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч Ц., Л. нарын мэдүүлэг, “Барилгын төв”-ийн оны 0 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичиг

. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Эвлэрлийн гэрээ/202..30 №25*******/, фото зураг, “Хаан банк” ХК-ийн дансны хуулга

0. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч Ц., Г., О., Б., М.Буяндэлгэр нарын мэдүүлэг, “-” ХХК-ийн оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ХВ25-0 дугаар шинжээчийн дүгнэлт, Мэргэшсэн төсөвчин Ш.ын “Орон сууцны барилгын ажлын төсөв”, “******* аймгийн , барилга, хот байгуулалтын газар”-ын оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 9******* дугаар албан бичиг, “Прайм ” ХХК-ийн оны 0 дүгээр сарын 2*******-ны өдрийн дүгээр албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь нэхэмжлэл/сөрөг/-ийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

2. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Ш.т холбогдуулан “автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа” гэх үндэслэлээр 006 улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./ хавтаст хэргийн хуудас/

Хариуцагч Ш. нь “автомашиныг ажлын хөлсөнд тооцон шилжүүлэн авсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргаж, улмаар мөнхүү үндэслэлээр 006 улсын дугаартай, Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан./ хавтаст хэргийн 7, 9-20 хуудас/

Нэхэмжлэгч Ц.******* нь “Автомашиныг ажлын хөлсөнд тооцон шилжүүлээгүй” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрөн маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “тээврийн хэрэгслийг шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй” гэх үндэслэлээр түрээсийн төлбөр 27,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага гаргажээ. / хавтаст хэргийн 2, 2 хавтаст хэргийн 6 хуудас/

Хариуцагч Ш.******* нь “ажлын хөлсний урьдчилгаанд тооцон автомашин шилжүүлэн авсан” нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч марган, “барилгын ажил гүйцэтгүүлсэн хөлсийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр үлдэгдэл хөлс 25,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн./ хавтаст хэргийн 22, 2 хавтаст хэргийн 3 хуудас/

Нэхэмжлэгч Ц.******* нь “Ажлын хөлсний үнийн дүнг харилцан тохиролцоогүй, хийсэн ажилд тохирох хөлс 0,000,000 төгрөгийг өгсөн” гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан./2 хавтаст хэргийн 9- хуудас/,

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.******* хариуцагч Ш.т холбогдох автомашины түрээсийн төлбөр 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа “автомашин шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 27,000,000 төгрөг гаргуулах тухай” гэж тодруулсан болно.

Зохигч нь өөрсдийн шаардлага, татгалзлаа дэмжсэн тайлбарыг гаргаж, шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүхээс эвлэрэх боломжоор хангасан боловч талууд эвлэрч чадаагүй тул

3. Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд “ажлын хөлсний үнийн дүн, автомашиныг ажлын хөлсний урьдчилгаанд төлсөн эсэх, үлдэх ажлын хөлс байгаа эсэх, автомашины эзэмшил хууль ёсны эсэх” зэрэг үйл баримт нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Маргааны зүйл болж буй хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн дээрх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл мөн боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд нэхэмжлэл/сөрөг/-ийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигч цуглуулж, гарган өгсөн, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлж, иргэний хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтад шүүх эрх зүйн дүгнэлт хийж, маргаантай эрх зүйн , үйл баримтыг тогтооно.

Энэхүү иргэний хэргийн тухайд хариуцагч Ш. нь 202 оны зуны улиралд нэхэмжлэгч Ц.*******ийн өмчлөлийн ******* аймгийн ******* сумын Магсаржав багт 2 давхар орон сууцны барилгын зарим ажлыг гүйцэтгэсэн үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33. дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд үүгээрээ хөлсөөр ажиллах гэрээнээс ялгаатай. Гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагч Ш. нь ******* аймгийн ******* сумын Магсаржав багт 2 давхар орон сууцны барилгын зарим/ажлын тоо хэмжээний тухайд зохигч маргадаг боловч/ ажлыг гүйцэтгэсэн, уг ажлын үр дүнг нэхэмжлэгч Ц.******* хүлээн авсан үйл баримтын талаар зохигч маргадаггүй.

Энэхүү үндэслэлээр зохигчийн хооронд үүссэн үүргийн г ажил гүйцэтгэх гэрээгээр тодорхох нь энэхүү иргэний хэргийн хэргийн бодит байдалд нийцэх бөгөөд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэх өмгөөлөгч нарын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

. Талууд барилгын ажлын хөлсний хэмжээ/үнийн дүн/-ний талаар тухайн үедээ хэлэлцэн тохирсон гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Тодруулбал нэхэмжлэгч Ц.******* нь “гүйцэтгэсэн ажилд тохирсон хөлс 0,000,000 төгрөгийг өгсөн” гэж, хариуцагч Ш. нь “ажлын хөлсний урьдчилгаанд автомашин шилжүүлэн авч, үлдэх ажлын хөлс 25,000,000 төгрөгийг өгөөгүй” гэж харилцан зөрүүтэй тайлбарласан.

Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулга бүхий зохигчийн тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотолгооны хэрэгслээр дэмжин батлагдаагүй тул талуудыг ажлын хөлсний хэмжээний талаар тухайлан хэлэлцэн тохирсон гэж үзэхгүй.

Зохигч нь ажлын хөлсний хэмжээг хэлэлцэн тохироогүй нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг үгүйсгэх үндэслэл болохгүй. Учир нь ажил гүйцэтгэх гэрээний тухайд ажлын хөлсний хэмжээ талаар талууд харилцан тохироогүй тохиолдолд хөлсийг хэрхэн тооцож, төлөхийг тусгайлан зохицуулсан байдаг.

Энэ талаар “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг ний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж гээр бодож хөлс төлнө” гэж Иргэний хуулийн 3 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсэгт заажээ.

Иймд хариуцагч Ш. нь эрх бүхий байгууллагаас баталсан жишиг ний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үндэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж гээр тооцсон хөлсийг нэхэмжлэгч Ц.*******ээс шаардах эрхтэй.

5. Гэвч “тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг ний жагсаалт”, “тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж ”-г гэрчилсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүхээс нотлох баримтад тулгуурлан хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн ажлын хөлсний үнийн дүнг тодорхох боломжгүй байна.

Тодруулбал хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас гарган өгсөн www.barilga.mn веб сайтын барилгын ажлын гүйцэтгэлийн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дүгээр зүйлийн .2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй./ хавтаст хэргийн 33-35 хуудас/

Шүүхээс мэтгэлцэх зарчмыг хангаж, нэхэмжлэгч Ц.*******ийн орон сууцны барилгад хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээ, түүний /ажлын хөлс/-г тогтоолгох зорилгоор хариуцагч талын хүсэлтээр “******* аймгийн , барилга, хот байгуулалтын газар”, “Прайм ” ХХК, мэргэшсэн төсөвчин Б.Амаржаргал, Ш. нарыг, нэхэмжлэгч талын хүсэлтээр “Барилгын төв” ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон.

Зохигчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон “******* аймгийн , барилга, хот байгуулалтын газар” нь оны 03 дугаар сарын 2-ны өдрийн 9******* дугаар албан бичгээр “******* аймгийн ******* сумын Магсаржав багт байрлах 2 давхар 25******* мкв талбайтай амины орон сууцны барилга нь зураг төсөв хийгдээгүй, барилга угсралтын ажлын үеийн ил, далд ажлын акт үйлдээгүй байгаа...”/2 хавтаст хэргийн 39 хуудас/,

“Прайм ” ХХК нь оны 0 дүгээр сарын 2*******-ны өдрийн дүгээр албан бичигт “Баригдсан, одоо байгаа барилга, байгууламжид , дүгнэлт, шинжилгээ хийх чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх манай компанид байхгүй ...”/ хавтаст хэргийн 63 хуудас/,

“Барилгын төв” нь оны 0 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичигт “Шүүх шинжилгээний тухай хуульд заасан сургалтад хамрагдсан албан хаагч байхгүй...”/ хавтаст хэргийн 202 хуудас/ гэсэн агуулгаар дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу тус тус ирүүлсэн.

Харин мэргэшсэн төсөвчин Ш. нь ******* аймгийн ******* сумын Магсаржав багт баригдсан нэхэмжлэгч Ц.*******ийн орон сууцны барилгад хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн ажлын төсвийг “буулгалт, газар, суурь, давхрын цутгалт, 2 давхрын цутгалт, шал, хана, дээвэр” гэсэн ******* төрлөөр тооцон ажиллах хүчний зардлыг 5,72,**************6 төгрөгөөр тогтоожээ./2 хавтаст хэргийн 93-0 хуудас/

Гэвч уг ажиллах хүчний зардлын г Иргэний хуулийн 3 дүгээр зүйлийн 3.2 дахь хэсэг заасан “тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг ний жагсаалт” гэж үзэх боломжгүй байна.

Учир нь хариуцагч, түүний өмгөөлөгч нар нь тухайн барилгын ажил гүйцэтгэхэд мөрдөгдөх жишиг ний жагсаалт байдаг эсэх, хэрэв эрх бүхий байгууллагаас баталсан ний жагсаалт байдаг бол уг нотлох баримтыг цуглуулж, иргэний хэрэгт гарган өгч, ажлын хөлс шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй.

******* аймгийн ******* сумын Магсаржав багт байрлах 2 давхар 25******* мкв талбайтай амины орон сууцны барилгад гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээний талаар зохигч нь харилцан эсрэг зөрүүтэй тайлбар гаргадаг.

Зохигчоос гарган өгч иргэний хэрэгт авагдсан барилгын ажлын үйл явцыг харуулсан фото зургаар хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээг бодитой, эргэлзээгүй байдлаар, нарийвчлан тогтоох боломжгүй байна./ хавтаст хэргийн 96-32, 202-20 хуудас/

Хариуцагч Ш.ын хүсэлтээр мэдүүлэг өгсөн:

- Гэрч Б. нь “Ш. баригдаж байгаа барилгын ихэнх ажлыг хийж гүйцэтгэсэн. Би барилга дээр удаан ажиллаагүй. Намайг ажиллаж байхад Ш. барилгын Давхрын ажлыг бүхэлд нь л хийж байсан. Би барилга дээр 7 хоног ажилласан. Намайг ажиллаж эхлээд 3 дахь хоногоос барилгын өрлөг эхэлсэн. 2 давхрын карказ, давхрын дүүргэлтийн өрлөгийн ажил явагдаж байсан”/ хавтаст хэргийн 32 хуудас/,

- Гэрч Г. нь “Намайг анх очиход барилгын ажил эхэлсэн суурийг нь цутгасан, давхрын карказын ажил дууссан, сапутаар тулсан байдалтай байсан. Ш. нь 2 давхрын дээврийн арматурыг зангидах ажлыг хийж байсан. Би тус барилга дээр хоног ажилласан. Уг хугацаанд Ш. 2 давхрын дээврийн арматурыг бүтэн зангидаж, цутгалтыг хийж дууссаны дараа би ажлаасаа гарсан. Тухайн барилгын хананы өрлөг, дулаалгын ажил хийж байсан талаар мэдэхгүй. Учир нь би хоног ажиллаад гарсан”/ хавтаст хэргийн 35 хуудас/,

- Гэрч О. нь “Батууш гээд нэг ах бас барилга дээр ажилладаг байсан. Бид нар Батууш гэж дууддаг. Батууш, Ш. 2 барилгын бүх ажлыг хийдэг байсан. Намайг анх очиход барилгын ажил эхэлсэн суурийг нь цутгасан, давхар нь ерөнхийдөө баригдаж дууссан байдалтай байсан. Би барилга дээр 0-аад хоног ажилласан. Намайг ажиллаж байхад барилгын дулаалгын ажил эхлээгүй байсан. Ш. нь 2 давхрын дээврийн арматурыг зангидах ажлыг хийж байсан. Ш. хананы өрлөг, дулаалгын ажил хийж байсан талаар мэдэхгүй, удалгүй би ажлаас гарсан байсан”/ хавтаст хэргийн 37 хуудас/,

- Гэрч Б. нь “Ш. бол барилга барих талаар сайн мэддэг. барих гол ажлыг хийдэг байсан. Бид барилгын суурь тавихаас эхлүүлээд бүх төрлийн ажлыг хийсэн”/ хавтаст хэргийн 39 хуудас/,

- Гэрч М.Буяндэлгэр нь “Би арматур боох, барилгын 2 давхрын багана босгоход тусалсан. Би тус барилга дээр хоног ажилласан. Ш.. барилга дээр ажилладаг байсан хүмүүсийг ахалж гол ажлуудыг хийсэн”/ хавтаст хэргийн 2 хуудас/,

Нэхэмжлэгч Ц.*******ийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн:

- Гэрч П. нь “Анх барилгын ажил эхлэх үеэс, карказ босгох үе шат хүртэл хамт Ш.тай ажилласан. Барилгын ажил эхлэхээс өмнө тухайн газар дээр нь байсан барилгын би ах, аавтайгаа хамт анх нураасан. Барилгын нураах ажилд хүн бараг оролцоогүй. Том ковш машинаар нураагаад, хово машинаар ачиж зөөсөн”/ хавтаст хэргийн *******-9 хуудас/,

- Гэрч Л. нь “Ш. тухайн барилгын , 2 давхрын карказыг босгох хүртэл ажиллаж байгаад хаяад явсан байсан. Ажлаа дуусгаагүй”/ хавтаст хэргийн 56 хуудас/ гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.

Дээрх гэрчийн мэдүүлгийг хооронд нь болон зохигчийн тайлбартай харьцуулан харилцан бие биенээ дэмжин нотолж, үгүйсгэж байгаа эсэх талаас нь үнэлэхэд нэхэмжлэгч Ц.*******ийн орон сууцанд хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн гэх ажлын тоо, хэмжээг нарийвчлан тодорхох боломжгүй байна.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Ц.*******ийн орон сууц барих ажиллах хүчний зардлыг “буулгалт, газар, суурь, давхрын цутгалт, 2 давхрын цутгалт, шал, хана, дээвэр” гэсэн ******* төрлөөр тооцсон мэргэшсэн төсөвчний нд тулгуурлан хариуцагч Ш.ын гүйцэтгэсэн ажлын хөлсний үнийн дүнг эргэлзээгүй байдлаар тогтоох боломжгүй шүүх үзсэн болно.

Учир нь шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ш.ын нэхэмжлэгч Ц.*******т холбогдох ажлын хөлсний үлдэгдэл 25,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Зохигч нь өөрсдийн шаардлага, татгалзлаа нотолж буй байдалд дүгнэлт хийж, хариуцагч Ш.ын нэхэмжлэгч Ц.*******т холбогдох 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэж, холбогдох гэрчилгээ олгохыг ******* аймгийн авто тээврийн төвд даалгуулах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Учир нь хариуцагч Ш.ын хүсэлтээр мэдүүлэг өгсөн гэрч Г. нь “Намайг ажлаад 5, 6 хоног болсны дараа ажил дээр хоол идэж байхад Ш. би энэ барилгыг барихдаа урьдчилгаанд -0 маркийн, цагаан өнгөтэй автомашиныг авсан гэж ярьж байсан. Орой намайг ажил тараад гэрт хүргэж өгсөн”/ хавтаст хэргийн 36 хуудас/, гэрч О. нь “Ш. надад барилга барьсан урьдчилгаа төлбөртөө автомашин авсан гэж хэлж байсан”/ хавтаст хэргийн 3******* хуудас/, гэрч Б. нь “Миний хажууд барилга барьж байгаа хашаанд Ц.******* автомашины түлхүүрийг Ш.т өгсөн. Автомашиныг ажлын хөлсний урьдчилгаа гээд өгч байсан”/ хавтаст хэргийн 0 хуудас/,

Нэхэмжлэгч Ц.*******ийн хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч П. нь “0-06 улсын дугаартай автомашиныг урьдчилгаа болгож өгсөн талаар сайн мэдэхгүй байна. Харин автомашиныг Ш.т яаж очсон талаар мэдэж байна. Яг тодорхой хугацааг нь сайн санахгүй байна. Нэг орой Б.*******, Ш. ах бид 3 ажлаа тараад харих замд Ш. ах эгчээ Баян-Өлгий аймагт очиж үзүүлэх хэрэг гарсан гээд Ц.******* ахын автомашиныг маргааш өглөө нь авсан”/ хавтаст хэргийн 9 хуудас/,Гэрч Л. нь “Автомашиныг барилга баригдаж байхад Ш. унаад яваад байдаг байсан. Ц.******* нь Балдан унаж байгаа гэж надад хэлж байсан”/ хавтаст хэргийн 56 хуудас/ гэж тус тус мэдүүлсэн.

Дээрх гэрчийн мэдүүлгийн агуулгын зохигчийн тайлбартаа харьцуулан хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд “автомашиныг ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлэн авсан” гэсэн агуулга бүхий хариуцагч Ш.ын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл батлагдаж, “хууль бусаар эзэмшсэн” гэсэн агуулга бүхий нэхэмжлэгч Ц.*******ийн нэхэмжлэлийн үндэслэл няцаагдсан гэж үзлээ.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******. дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсан дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

Иргэний хуулийн 2 дугаар зүйлийн 2. дахь хэсэгт “Энэ хуулийн 2.-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно” гэжээ.

Тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл/өмчийн хэлцэл/-д бичгээр хийх шаардлага хуульд тусгагдаагүй тул хариуцагч Ш. нь “автомашиныг ажлын хөлсний урьдчилгаанд шилжүүлэн авсан” буюу үүргийн хэлцлийн үндсэн дээр өмчийн хэлцэл хийгдсэн гэсэн агуулга сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ гэрчийн мэдүүлгээр нотлох боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3. дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно” гэжээ.

Гэрчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан тайлбарлаж, энэ талаар хууль сануулсан баримтад гарын зуруулсны дараагаар мэдүүлэг авсан тул хариуцагч Ш.тай хамтран ажилладаг гэх шалтгаанаар гэрч Б.ийн мэдүүлгийг, нэхэмжлэгч Ц.*******тэй хуурай ах, дүүгийн холбоотой гэх шалтгаанаар гэрч П.ийн мэдүүлгийг тус тус үнэлэхгүй байх эрх зүйн үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэгч Ц.******* нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлэх зорилгоор уг үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн тээврийг хэрэгслийг шилжүүлсэн үйл баримтыг гэрчийн мэдүүлэгт үндэслэн тогтоосон болно.

Иргэний хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй” гэжээ. Хуулийн энэхүү хэсгээр үүрэг гүйцэтгэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхийг хуулиар хориглоогүй. Харин гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгожээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь ажлын хөлсний урьдчилгаанд мөнгө бус автомашин шилжүүлсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Ш. нь хүлээн авахаас татгалзаагүй, тээврийн хэрэгслийн эзэмшил бодитоор шилжсэн байна.

7. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9. дэх хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.3 дахь хэсэгт “Иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүх, арбитр хуулиар тогтоосон журам, аргаар хэрэгжүүлнэ”, 9. дэх хэсэгт “Иргэний эрхийг дараах аргаар хамгаална”, 9.. дэх заалтад “эрхийг хүлээн зөвшөөрөх” гэж тус тус заажээ.

“Эрхийг хүлээн зөвшөөрөх” хамгаалалтын арга хэрэгслээр эрх зүйн нд оролцогчдын хооронд бий болсон тодорхой бус байдлыг арилгах, тэдгээрийн эрх, үүргийг хэвийн үргэлжлүүлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг бий болгох, үүнд саад болж байгаа этгээдийн үйлдлийг таслах зогсооход чиглэгддэг.

Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Ш.ыг 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоов. Энэхүү шүүхийн шийдвэр нь тодорхой, биелэгдэх боломжтой байх шаардлагыг хангахын үүднээс 006 улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Ш.ыг бүртгэж, холбогдох гэрчилгээ олгохыг “******* аймгийн авто тээврийн төв”-д даалгав.

*******. Иргэний хуулийн 06 дугаар зүйлийн 06. дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 06.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 06., 06.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан шаардах эрх нь “уг шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь эзэмшигч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөлтэй.

Үүнээс “шаардлагыг гаргах бүхий этгээд нь өмчлөгч байх”, “хариуцагч этгээд нь уг эд хөрөнгийг эзэмших эрхгүй байх” гэсэн урьдчилсан нөхцөл Ц.*******ийн нэхэмжлэлтэй Ш.т холбогдох автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлд хангагдсангүй.

Хэдийгээр нэхэмжлэгч Ц.******* нь 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа хэдий ч энэхүү шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. дэх заалтад заасан хамгаалалтыг хэрэгжүүлж, тухайн автомашины өмчлөгчөөр хариуцагч Ш.ыг тогтоосон тул өмчлөгчийн шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй.

Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9. дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, 93 дугаар зүйлийн 93. дэх хэсэгт “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэжээ.

Хариуцагч Ш. нь тухайн автомашиныг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, тодруулбал ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу өмчийн хэлцлийн үндсэн дээр өөрийн мэдэлдээ авсан хууль ёсны эзэмшигч болно.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч Ш.т холбогдох 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

9. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29. дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

Хариуцагч Ш. нь холбогдох 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ц.*******т буцаан шилжүүлэх үүрэг үүссэн гэх байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч Ш.т холбогдох автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй.

0.    Зохигчийн гаргаагүй шаардлага, үндэслэлийн талаар шүүх дүгнэлт хийх эрхгүйн зэрэгцээ шаардлагын үндэслэл, зүйлээс өөр үндэслэл, зүйлийг шийдвэрлэх, шаардлагын хэмжээнээс илүү хэмжээгээр шийдвэр гаргах эрх шүүхэд байхгүй.

Нэхэмжлэгч Ц.*******ийн тайлбар дурдсан “хариуцагч Ш.т өгсөн гэх 0,000,000 төгрөг”, хариуцагч Ш.ын тайлбарт дурдсан “Б.ийн ажлын хөлсөнд төлөгдсөн гэх 9,500,000 төгрөг” зэрэг асуудлын талаар зохигчоос зохих шаардлага гаргаагүй тул шүүхээс зөвхөн үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч Ш.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,50 төгрөгийг, хариуцагч Ш.ын нэхэмжлэгч Ц.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,2000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 5.2.3 дахь заалт, 6, ******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.. дэх заалт, 00 дугаар зүйлийн 00., 06 дугаар зүйлийн 06., 29 дүгээр зүйлийн 29., 33 дугаар зүйлийн 33. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч Ш.т холбогдох “006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс гаргуулах”, “автомашиныг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 27,000,000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч Ш.ын нэхэмжлэгч Ц.*******т холбогдох ажлын хөлсний үлдэгдэл 25,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ш.ыг 006 улсын дугаартай Toyota Prius загварын тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож, уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр хариуцагч Ш.ыг бүртгэж, холбогдох гэрчилгээ олгохыг “******* аймгийн авто тээврийн төв”-д даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийн хариуцагч Ш.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,50 төгрөгийг, хариуцагч Ш.ын нэхэмжлэгч Ц.*******т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,2000 төгрөгийг гаргуулан хариуцагч Ш.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАТ