Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 319/ШШ2026/00068

 

 

 

 

 

 

2026           0*******             28                                       3*******9/ШШ2026/00068

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* дүгээр гудамжны *******6 тоотод оршин суух, *******ийн овгийн *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж,

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “*******989 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрөөс эхлэн *******989 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын сургуульд үйлчлэгчээр" ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Н.******* миний бие *******970 онд төрсөн. ******* аймгийн сумын *******0 жилийн дунд сургуулийг *******988 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төгссөн. *******989 оны 0******* дүгээр сараас эхлэн сумын бүрэн дунд сургуульд үйлчлэгчээр ажиллаж байхад сургуулиас намайг *******0 хурууны бичээчийн курст *******990 оны 09 дүгээр сард явуулж Улаанбаатар хотод 6 сар суралцаж төгсөж ирээд сургуульдаа ажилласан.

Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч сумын *******0 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан хугацааны тушаал байхгүй учир ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн сумын сургуулийн захирлын *******989 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар “Ажилд түр авах тухай” тушаал, төрсний бүртгэлийн лавлагаа/Н.*******, Б., Б., Б./, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Ж., Н.*******/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үндэсний төв архивын 2026 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 03-0*******/6******* дүгээр архивын лавлагаа, гэрч М.гийн мэдүүлэг

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Хүсэлт гаргагч Н.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.*******. Ажил олгогчийн шийдвэр:

******* аймгийн сумын *******0 жилийн сургуулийн захирлын *******989 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаар “Ажилд түр авах тухай” тушаалд "*******989 оны 0******* сарын **************-ний өдрөөс эхлэн Н.*******г үйлчлэгчээр авч ажиллуулсугай” гэжээ.

2.2.Үндэсний төв архивын лавлагаа:

 Үндэсний төв архивын 2026 оны 0******* дүгээр сарын 06-ны өдрийн 03-0*******/6******* дүгээр архивын лавлагаанд "*******989 оны хүн амын тооллогод ******* аймгийн суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч Мангал/Монгол/ 49 настай эмэгтэй, охин *******гийн ******* *******8 настай, охин *******гийн *******5 настай, охин *******гийн , хүү *******гийн 9 настай тоологдсон” гэжээ.

2.3. Гэрчийн мэдүүлэг:

Гэрч Н.гийн мэдүүлэг: “Би *******98******* онд ******* аймгийн сумын *******0 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр ажилд орсон. Үйлчлэгчээр ажиллаж байгаад *******983 онд тус газартаа тогоочоор ажиллаж эхэлсэн. Тухайн газартаа 20************** он хүртэл тогоочоор ажилласан.

Н.******* тус сумын сургуульд *******0 дугаар ангиа төгсөөд сургуульдаа үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Би өндөр настай учраас он сараа санахгүй байна. Ямар ч байсан арав дугаар ангиа төгсөөд сургуульд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Тус сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Е. гэдэг хүн сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэр хүн насаараа захирлаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу ажил олгогчийн шийдвэр, хүн амын тооллогын лавлагаа,  гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Н.******* нь “*******989 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрөөс эхлэн *******989 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын сургуульд үйлчлэгчээражиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Н.*******гийн эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Н.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******36 дугаар зүйлийн *******36.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Н.*******д үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Н.*******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.******* дэх заалт, **************6, **************8 дугаар зүйл, *******33 дугаар зүйлийн *******33.*******.******* дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******35 дугаар зүйлийн *******35.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******ийн овгийн *******гийн *******г “*******989 оны 0******* дүгээр сарын **************-ний өдрөөс эхлэн *******989 оны *******2 дугаар сарын 3*******-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын сургуульд үйлчлэгчээр” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Н.*******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш *******4 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ