Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 319/ШШ2026/00082

 

2026         02                04                                        319/ШШ2026/00082

 

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ийн *******ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: “*******, *******, онуудад ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд  малчнаар” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие  Д.******* нь 1971 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд 1979 онд элсэн ороод 4 дүгээр ангиасаа ар гэрийн гачигдлаар завсардсан.  ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд малчнаар *******- онуудад эцэг, эхийнхээ хамт малчнаар ажиллаж байсан.

Өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч ******* онд анх ажилд орсон, гарсан тушаал, цалингийн карт 1990 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал архив шатсаны  улмаас олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтэй.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: хөдөлмөрийн дэвтэр/Д.*******/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа/Д.*******, Д.Мөнх-Учрал/

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/33 дугаар албан бичиг, ******* аймгийн ******* сумын ерөнхий блловсролын сургуулийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар албан бичиг

******* аймгийн Архивын хэлтсийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар албан бичиг, ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадыг 1985-******* онуудын жилийн эцсийн мал тооллогын баримт

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр албан бичиг, ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн Штабын 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 18 дугаар албан бичиг, гэрч Ж., Ш. нарын мэдүүлэг, Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/941 дүгээр архивын лавлагаа

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.  

2.1. Хөдөлмөрийн дэвтэрт:

******* аймгийн ******* сумын ******* нэгдлээс ******* онд *******ийн *******д олгосон хөдөлмөрийн дэвтэрт *******, *******, онуудад цалин хөлс олгосон бичилт тусгагджээ.

2.2. Мал тооллогын баримт:

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар албан бичгийн хавсралт ******* аймгийн ******* сумын ******* бригадын 1985- онуудын жилийн эцсийн мал тооллогын баримтад малчин Ч.*******ийн нэр, өрхийн гишүүний тоо, тухайн онд тоолуулсан малын тоо тусгагджээ.

2.3. Боловсролын лавлагаа:

******* аймгийн ******* сумын ерөнхий блловсролын сургуулийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 66 дугаар албан бичигт "*******ийн ******* нь 1979 онд тус сургуулийн 1 дүгээр ангид элсэж, 1983 онд 4 дүгээр төгссөн"-ийг тодорхойлжээ.

2.4. Засаг захиргааны нэгжийн тодорхойлолт:

******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/33 дугаар албан бичигт "*******ийн ******* нь 1986-******* онуудад ******* нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан"-ыг тодорхойлжээ.

2.5. Үндэсний төв архивын лавлагаа:

“Үндэсний төв архив”-ын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/146 дугаар архивын лавлагаанд “******* аймгийн ******* сум хөдөөд оршин суу өрхийн тэргүүлэгч ийн ******* 44 настай, эхнэр ын 43 настай, хүү *******ийн ******* 17 настай, хүү *******ийн 10 настай, хүү *******ийн 4 настай, охин *******ийн 2 настай, охин *******ийн 7 настай" гэжээ.

2.6. Гэрчийн мэдүүлэг:

- Гэрч Ш.ийн мэдүүлэгт: “Миний бие 1970 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1974 онд сургуулиас гарсан. 1974 онд ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад эцэг, эгч, дүү нарын хамт мал маллаж байгаад 1980 онд албанд татагдаж 1983 онд албанаас халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. ******* нэгдэл 1992 онд тарсан. Би насаараа мал малласан.

Д.******* нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад эцгийн хамт бод болон бог мал маллаж байсан. Сургуулийн бага ангиасаа гарсан. Эцэг нь туувар туудаг хүн байсан. Д.******* нь алба хаагаагүй. Бид нар бага наснаасаа нэг сум, нэг бригадад мал маллаж айл саахалт байсан. Д.******* нь бага наснаасаа одоог хүртэл мал маллан амьдарч байна”,

-  Гэрч Ж.ийн мэдүүлэгт: “Миний бие 1983 онд ******* аймгийн ******* сумын 10 жилийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж, 1993 онд 10 дугаар анги төгссөн. 1994-1995 онд Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангид алба хаасан. 1995-2000 онд хүртэл ******* аймгийн ******* сумын ******* багт малчин хийсэн. 

Д.******* нь 2 дугаар ангиасаа ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан. Д.******* нь ******* аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан. Эцгийг нь Ч.******* нь нэгдлийн үхэрчин, тууварчин хийж байсан. Д.******* нь эрүүл мэндийн шалтгааны улмаас албанд явж чадаагүй. Д.******* нь Д.Мөнх-Учралтай гэр бүл болсон. 4 хүүхэдтэй. Д.******* насаараа мал маллаж байна” гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу  хөдөлмөрийн дэвтэр, мал тооллогын баримт, боловсролын лавлагаа, засаг захиргааны нэгжийн тодорхойлолт, хүн амын тооллогын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Д.******* нь “*******, *******, онуудад ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд  малчнаар” ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч Д.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.

Ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Д.*******д үүссэн байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Д.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн *******ыг “*******, *******, онуудад ******* аймгийн ******* сумын ******* нэгдэлд  малчнаар”  ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Д.*******ын онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХБАТ