| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2025/01027/И |
| Дугаар | 319/ШШ2026/00089 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 319/ШШ2026/00089
*******0*******6 0******* 06 319/ШШ*******0*******6/00089
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* ******* дугаар ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын багийн 1*******9 дүгээр байрны ******* тоотод оршин суух, овгийн ийн д холох зээл 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Рэнцэннямдаг, түүний өмгөөлөгч Д., хариуцагч Б., түүний өмгөөлөгч Э. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 50,000,000 төгрөг гаргуулах тухай
*******. Нэхэмжлэлийн үндэслэл: Х. миний бие Б.д *******0*******5 оны 08 дугаар сарын **************-ны өдөр Б.д 50,000,000 зээлсэн. Б. нь өдрийн *******.5 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай зээлж, *******0*******5 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг хүүд төлж, зээл 50,000,000 төгрөгийг төлөөгүй.
3. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “Хаан банк” ХК-ийн харилцах дансны хуулга/Х./, Зээлийн гэрээ/Х., финанс ББСБ ХХК/, Барьцааны гэрээ/Х., финанс ББСБ ХХК/
4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ц.ын мэдүүлэг
5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгуулах тухай
6. Татгалзлын үндэслэл: Х.ийн 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас *******7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 13,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Б. миний бие *******0*******5 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг зээлд төлсөн.
7. Хариуцагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “Хаан банк” ХК-ийн харилцах дансны хуулга/Б./
8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Б.д холох нэхэмжлэлийн үндэслэлээ “Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүү 13,000,000 төгрөгийг төлсөн боловч зээл 50,000,000 төгрөгийг төлөөгүй” гэх агуулгаар,
Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Зээлд 13,000,000 төгрөгийг төлсөн, хүү төлөх үүрэг хүлээсэн зээлийн байгуулаагүй” гэх агуулгаар тус тус тодорхойлсон.
*******. Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэжээ.
“Хаан банк” ХК дахь зохигчийн харилцах дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч Х. нь *******0*******5 оны 08 дугаар сарын **************-ны өдөр 50,000,000 төгрөгийг хариуцагч Б.д бэлэн бусаар шилжүүлжээ.
Үүнээс үзэхэд зохигч хооронд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсанд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна. Учир нь зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.
Зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд харин уг зээлийн гэрээгээр хүү тогтоосон эсэх, хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн 13,000,000 төгрөгийг зээл эсхүл хүүд тооцон төлөгдсөн эсэх нь зохигчийн маргааны зүйл болсон.
3. “Хаан банк” ХК дахь зохигчийн харилцах дансны хуулгаас үзэхэд хариуцагч Б. нь *******0*******5 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,000,000 төгрөг, *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.т шилжүүлсэн үйл баримт тогтоогдоно.
Уг гүйлгээний утга дээр хариуцагч Б. нь гар утасны дугаараа бичсэн учраас мөнгөн шилжүүлгийн баримтаар 13,000,000 төгрөгийг зээл эсхүл хүүд төлөгдсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч Х.ийн гар утсанд үзлэг хийхэд хариуцагч Б.тэй гар утасны зурвас болон facebook платформын зурвас хэрэглүүрээр хоорондоо харилцаж байжээ.
3.1. Зохигч нь гар утасны зурвас хэрэглүүрээр:
- *******0*******5 оны 09 дүгээр сарын 0*******-ны өдөр нэхэмжлэгч Х. нь “Хүүхдийн төлбөр хийх гээд нэхэгдээд бна аа ядаж хүүгээ хийж байгаа ч ээ” гэхэд хариуцагч Б. нь “За эгчээ” гэж,
- *******0*******5 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Х. нь “Өнөөдөр хүртэл хүү 1******* сая” гэхэд хариуцагч Б. “Хүүгийн хийгээд өгий эгч” гэж,
3.*******. Зохигч нь facebook платформын зурвас хэрэглүүрээр:
- *******0*******5 оны 08 дугаар сарын *******8-ны өдөр нэхэмжлэгч Х. нь “Hi 08.**************-09.01 хүртэл 11 хоног 1.*******500*11=13.750.0 болж бна аа” гэхад хариуцагч Б. нь дэмжсэн утга бүхий like тэмдэгт дарж, “мөнгө орж ирэхээр нь за” гэж,
- *******0*******5 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр хариуцагч Б. нь “Би танд одоо хэдийг өгөхөөр байна. Та надад бодоод хэлээд өгөөч” гэхэд нэхэмжлэгч Х. нь *******0*******5 оны 09 дүгээр сарын *******7-ны өдөр “*******0*******5.08.************** өдөр 50.0 сая төгрөг өдрийн *******.5% хүүтэй зээлж авсан. Түүнээс хойш хүү гэж 3.0 сая, 10.0 сая өгсөн. Тэрнээс хойш холбоо тасарсан байгаа шүү тэгээд бодоод хийгээрэй...” гэж,
- *******0*******5 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Б. нь “Байна уу эгч. Намайг шүүхрүү шилжүүлээд өгөөч. Хэдээр нэхэмжлэхэв эгч” гэхэд нэхэмжлэгч Х. нь “Би шүүхрүү өгсөн байгаа. 35 хоног хүү тэгээд үлдсэн мөнгө” гэж,
Хариуцагч Б. нь “Нийт” гэхэд нэхэмжлэгч Х. нь “35*1.*******50.000=43.750.0+50.0 сая=93.750.0” гэж,
- *******0*******5 оны 10 дугаар сарын *******0-ны өдөр хариуцагч Б. нь “93.375.000 нэхэмжилсэн юм биш үү эгчээ. Би одоо надад боломж алгаа гээд тайлбар хэлээ биз дээ хүмүүсээс өмнө орж ирнэ” гэж тус тус хоорондоо харилцаж байсныг зохигч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн.
Зохигчийн харилцсан дээрх зурвасаас үзэхэд талуудын хооронд өдрийн *******.5 хувийн хүүтэй 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан үйл баримт тогтоогдож байна.
Харин хариуцагч Б.эс нэхэмжлэгч Х.т төлсөн 13,000,000 төгрөгийг бүхэлд нь зээлд, эсхүл хүүд төлөгдсөн эсэхийг тэдгээрийн харилцсан зурвасын хэмжээнд тогтоох боломжгүй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.******* дахь хэсэгт заасны дагуу шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач хололтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлдэг.
4. Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, *******8*******.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
Зээлийн гэрээ нь хариу үүрэг бүхий бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холсон гэрээ бөгөөд уг гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага тавигддаггүй боловч хүү тогтоосон бол гэрээг бичгээр байгуулна.
Зээлдэгч хүүг зөвшөөрөх, зөвшөөрч төлсөн бол төлөгдсөн хүүг буцаан шаардах, эсхүл үндсэн зээлд тооцуулахыг хүссэн шаардах эрхийн үндэслэлд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй. Харин зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг зохицуулжээ.
Гэвч зохигч нь хүү тогтоосон зээлийн гэрээгээ бичгээр байгуулаагүй боловч хариуцагч Б. нь тодорхой хэмжээ/үнийн дүнг нарийвчлан тогтоох боломжгүй/-ний хүүг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Х.т төлжээ.
Нэхэмжлэгч Х.аас хариуцагч Б.д зээлсэн 50,000,000 төгрөгөөс 47,000,000 төгрөг нь орон сууц барьцаалсан сарын 3.******* хувийн хүүтэй 7******* сарын хугацаатай зээлийн эх үүсвэртэй байна.
Энэхүү үйл баримт нэхэмжлэгч Х. болон “ финанс” ХХК-тай байгуулсан *******0*******5 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, гэрч Ц.ын “Х. нь банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ Б.д зээлсэн” гэх агуулга бүхий мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдоно.
Энэ тохиолдолд хариуцагч Б.эс нэхэмжлэгч Х.т төлсөн 13,000,000 төгрөгийг бүхэлд нь зээлд төлөгдсөн, эсхүл хүүд төлөгдсөн гэж тус тус үзэн, гэрээний аль нэг талд эдийн засгийн хувьд ашиггүй буюу хариу төлбөргүй, хохиролтой байдлаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.
Иймд шүүхээс хариуцагч Б.эс нэхэмжлэгч Х.т төлсөн 13,000,000 төгрөгөөс тал хувийг зээлд, тал хувийг нь хүүд төлөгдсөн гэж үзэн энэхүү иргэний хэргийг агуулгаар нь хянан шийдвэрлэх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ шударга байх зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.эс зээл 43,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.т олгож, нэхэмжлэлээс үлдэх зээл 6,500,000 төгрөг тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
5. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь хэсэгт “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр бүртгүүлээгүй иргэн байнга, ашиг олох зорилгоор хүү тогтоосон зээлийн гэрээ байгуулж, зээл олгосон бол хүү авах эрхээ алдана” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч Х. нь байнга, ашиг олох зорилготой, тогтмол мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх байдал хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй.
Иймд энэхүү иргэний хэргийн тухайд хуулийн дээрх хэсэг хэрэглэгдэх эрх зүйн үндэслэлгүй бөгөөд уг зохицуулалт нь тусгай зөвшөөрлийг авалгүйгээр зээлийн үйл ажиллагааг эрхэлсэн бол хүү шаардах эрхээ алдах талаар зохицуулсан, харин зээлийн хүүд төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах, зээлд тооцуулах эрхийг үүсгэхгүйг дурдав.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.******* дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэж тус тус заажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Х.ийн хариуцагч Б.д холуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.******* дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******8*******.1, *******8******* дугаар зүйлийн *******8*******.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.эс зээл 43,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.т олгож, нэхэмжлэлээс үлдэх зээл 6,500,000 төгрөг тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.ийн хариуцагч Б.д холуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 375,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ