| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00011/И |
| Дугаар | 319/ШШ2026/00097 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 319/ШШ2026/00097
2026 02 12 319/ШШ2026/00097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч ******* овгийн *******ийн *******, ******* овгийн *******ийн ******* нарын хүсэлттэй охин Д.*******ийг гуравдагч этгээд ******* овгийн Бямбын *******д үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Д.*******, Б.*******, гуравдагч этгээд Б.******* нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн агуулга: Бид оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Д.*******ийг төрүүлсэн. Тухайн үед Д.******* миний бие Улаанбаатар хотод ажилд орохоор ирсэн тул эцэг Б.*******д охин Д.*******ийг үрчлүүлэн үлдээсэн.
Одоо би 10 гаруй жил боловсролын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд охиноо эцэг, эхийнх нь асрамжид авах хүсэлтэй байна. ймд үрчлэлтийг хүчингүйд тооцож, өгнө үү.
2. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: үрчилсний бүртгэлийн лавлагаа/Д.*******/, төрсний бүртгэлийн лавлагаа/Д.*******/, иргэний үнэмлэх/Б.*******, Д.Эрдэнцэцэг, Б.*******/
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Б.******* миний бие зээ охин Д.*******ийг эцэг, эхэд нь өгөх хүсэлтэй тул Д.*******, Б.******* нарын хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна.
4. Гуравдагч этгээд цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: аймгийн сумын Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дүгээр “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” захирамж
5. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Хүүхдийн санал/Д.*******/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.*******, Д.******* нь охин Д.*******ийг гуравдагч этгээд Б.*******д үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.6 дахь хэсэгт “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана”, 55.8 дахь хэсэгт “Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ” гэжээ.
аймгийн сумын Засаг даргын оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/301 дугаар “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” захирамжийн 1 дэх хэсэгт “Хавсралтад дурдсан нэр бүхий иргэд нь хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэх тухай хүсэлтээ хуулийн дагуу гаргасан тул хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрсүгэй”, уг захирамжийн хавсралтын 2 дахь заалтад “Үрчлэхийн өмнө: *******ийн ******* үрчилсний дараа: *******ийн *******, тайлбар: өвөөд нь” гэжээ.
Уг захирамжид Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж заасныг баримталж, захирамжийнхаа утгыг “Хүүхэд үрчлэн авах, үрчлүүлэхийг зөвшөөрөх тухай” хэмээн тодорхойлсноос үзэхэд охин Д.*******ийг үрчилсэн агуулгатай байна.
Хүүхэд үрчилсэн захиргааны актын үндсэн дээр хийгдсэн хүүхэд үрчилсний бүртгэл хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт “Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно” гэжээ.
Хуулийн дээрх хэсэгт дурдсан хүүхдийн үрчлэлтийг тооцох шаардлагатай гэж үзэх “бусад үндэслэл” нь хүүхдийн ашиг сонирхол хангагдах нөхцөл байдал хамаарна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлдэг. Хүүхдийн ашиг сонирхлын үүднээс үрчлэлтийг хүчингүйд тооцно.
Зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, хүүхдийн саналаас үзэхэд охин Д.******* нь онд Б.*******д үрчлэгдсэн боловч тэрээр өдийг хүртэл төрсөн эцэг Б.*******, эх Д.******* нарын хамт амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.
Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргагч Б.*******, Д.******* нарын хүсэлтийг гуравдагч этгээд Б.******* хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргаж, маргаагүй.
Шүүхээс Д.*******ээс санал асуухад “Миний тухайд үрчлэлтийг хүчингүйд тооцох нь зөв гэж бодож байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн нь 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ.
Энэхүү иргэний хэргийн тухайд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг ханган шийдвэрлэх нь уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгосноос илүүтэйгээр охин Д.*******ийн дээд ашиг сонирхлыг хангахад ач холбогдолтой нь хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн тайлбар, хүүхдийн саналаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, охин Д.*******ийг гуравдагч этгээд Б.*******д үрчилснийг хүчингүйд тооцов.
4. Үрчилснийг хүчингүйд тооцох нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх шаардлагыг үүсгэдэг болно. Энэ талаар Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт “Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 145.6-д зааснаар үрчлэлтийг хүчингүй болгосон бол хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч тэдгээр нь байхгүй бол хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.
Шүүхээс охин Д.*******ийг гуравдагч этгээд Б.*******д үрчилснийг хүчингүйд тооцсон тул эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэж, түүнийг эцэг Б.*******, эх Д.******* нарын асрамжид шилжүүлж, энэхүү шийдвэрийг үндэслэн Д.*******ийн үрчилсний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг “ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс”-т даалгав.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Б.*******, Д.******* нарын хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.*******, Д.Эрдэнэнцэцэг нарын хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж, охин Д.*******ийг гуравдагч этгээд Б.*******д үрчилснийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан охин Д.*******ийг нэхэмжлэгч Б.*******, Д.******* нарын асрамжид шилжүүлсүгэй.
3. Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцсонтой холбогдуулан охин Д.*******ийн үрчилсний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээхийг “ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс”-т даалгасугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.*******, Д.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ