Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 66

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  С-л овогт Ц-н Ж-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлүийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ж-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 06 сарын хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 02/хоёр жил/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зйүлийн 2.1-д зааснаар хохирогч Д.Э-т хохиролд өгөхөөр тохиролцсон 2.356.800 төгрөгийг 01 жилийн хугацаанд төлж барагдуулахыг үүрэг болгож, энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.Ж-г 02 жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласугай.

4.Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тэнсэнгийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус  шүүгдэгч Ц.Ж-д мэдэгдсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Ц.Ж-д оногдуулсан 02 жилийн тэнсэнгийн хугацаанд бүртгэл хөтлөхийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ж-н нь хохирогч Д.Э-р, иргэний нэхэмжлэгч С.У-а нарт хохиролд 600.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Д.Э-т цалингийн зөрүү 2.356.800 төгрөгийг 01 жилийн хугацаанд төлөхөөр хохирогчтой эвлэрснийг дурдсугай.

7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй зэргийг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 573714 дугаартай АВ ангилалын жолоочийн үнэмлэх 1ш, 00-,,УБ улсын дугаартай Sundiro маркийн мотоциклийн №0000000 дугаартай гэрчилгээ 1 ширхэргийг хохирогч Д.Э-т, 00-00 УНЕ дугаартай тоёото марк-2 загварын тээврийн хэрэгслийн 0000000 дугаартай гэрчилгээг Ч.Б-л тус тус буцаан олгосугай.

9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж прокурор, оролцогч нарт гардуулсугай.

10.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                       А.НАРАНТУЯА