| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00087/И |
| Дугаар | 319/ШШ2026/00147 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00147
2026 03 03 319/ШШ2026/00147
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “19*******4 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 19*******6 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд нормчноор”, “19************** оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай.
2. Хүсэлтийн үндэслэл: Б.******* миний бие 196******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* аймгийн сумын багт *******ын 6 дахь хүү болж төрсөн. ******* аймгийн сумын ******* жилийн сургуулийн 1 дүгээр ангид онд элсэн орж 19*******4 онд ******* дугаар анги төгсөөд илгээлтээр гарч ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд малчнаар ажилласан. 19*******6 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаж 19************** оны 0******* дугаар сарын 25-ны өдөр цэргийн албанаас халагдсан.
Цэргээс халагдаж ирээд бригадад малчнаар ажилласан. оо өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Батлан хамгаалахын архивын 2025 оны 03 дугаар сарын 2*******-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, ******* аймгийн сумын хөгжил нэгдлийн бригадын 19*******4-19*******6, 19**************- онуудын цалин хөлсний цэс
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27/9******* дугаар албан бичиг, иргэний үнэмлэх авах өргөдөл, хаягийн хуудас, хүн амын регистрийн карт, архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/942 дугаар архивын, Батлан хамгаалахын архивын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар албан бичиг, цэргийн албан хаагчийн анкет, гэрч Х., Д. нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Цалин хөлсний цэс:
"******* аймгийн архивын хэлтэс"-ээс хуулбарыг нь үнэн зөв болохыг баталгаажуулсан ******* аймгийн сумын хөгжил нэгдлийн бригадын 19*******4-19*******6, 19**************- онуудад цалин хөлсний цэсэнд хүсэлт гаргагч Б.*******ы нэр, түүнд олгосон цалин хөлсний дүн тусгагджээ.
2.2. Хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет:
“Батлан хамгаалахын архив”-ын 2025 оны 03 дугаар сарын 2*******-ны өдрийн хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагаанд “*******ын ******* нь Батлан хамгаалах яамны сайдын 19*******6 оны 06 сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн *******6// дугаар ангид алба хааж, мөн сайдын 19************** оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дүгээр тушаалаар 19************** оны 0******* дугаар сарын 25-ны өдөр дугаарын цэргийн батлахтай халагдсан”-ыг тодорхойлжээ.
“Батлан хамгаалахын архив”-ын 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар албан бичгийн хавсралт цэргийн жинхэнэ албан хаагчийн анкетад “*******ын *******, ******* аймаг, сум, 19*******4 онд ******* дугаар анги төгссөн, 19*******4 оноос хөгжид нэгдэлд нормчин ажилтай” гэжээ
2.3. Хүн амын тооллогын лавлагаа:
“ архив”-ын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/145 дугаар архивын лавлагаанд “19*******9 оны хүн амын тооллогод ******* аймгийн суманд оршин суух, өрхийн тэргүүлэгч Ё.******* 54 настай, эхнэр Д.Юмжир 50 настай, хүү Б.******* 20 настай, хүү Б.- 9 настай” гэжээ.
2.4. Регистрийн карт:
“******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс”-ийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 27/9******* дугаар албан бичгийн хавсралт “Хаягийн хуудас”-т: “*******ын ******* 196******* оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, ******* аймгийн сумын 5-р бригад, яс үндэс халх, сумын үйлдвэр бригадад малчин ажилтай, “Хүн амын регистрийн карт”-д: “*******ын ******* нь бүрэн дунд боловсролтой, гэрлээгүй, 19************** оноос эхлэн сумын хөгжил нэгдэлд нормчин ажилтай” гэжээ.
2.5. Гэрчийн мэдүүлэг:
- Гэрч Х.ийн мэдүүлэгт: Миний бие 1973 онд ******* аймгийн Хөдөө аж ахуйн техникумын малын эмчийн ангид элсэн орж онд төгссөн. оноос ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд малын эмчээр ажилд орж он хүртэл ажилласан. -1992 онуудад ******* аймгийн Малын эмнэлгийн газрын даргаар ажилласан. 1992-199******* онд ******* аймгийн сумын Мал эмнэлгийн тасгийн даргаар ажилласан. 199******* онд мал эмнэлгийн тасаг хувьчлагдсан. 199*******-2004 он хүртэл ******* аймгийн сумын мал эмнэлгийн “Хишигсүрэг” ХХК-ийн даргаар ажилласан. 2004-2016 он хүртэл ******* аймгийн Мал эмнэлгийн даргаар ажиллаж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.
Б.******* нь ******* аймгийн сумын ******* жилийн сургуулийн ******* дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарч 19*******4- онуудад ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд эцэг, эхийн хамт мал малладаг байсан. Цэргийн алба хаасан. Хэдэн онд цэргийн алба хаасныг нь мэдэхгүй байна. Б.******* нь нэгдэлд таван хошуу мал малладаг байсан. Тэмээ голдуу малладаг байсан. Б.*******ы эцгийг тэмээчин ******* гэж хочилдог байсан. ******* аймгийн сумын хөгжил нэгдэл 1992 онд тарсан.
- Гэрч Д.н мэдүүлэгт: “Миний бие 1970 ******* аймгийн сумын ******* жилийн сургуулийн ******* дугаар анги төгсөж илгээлтээр гарч ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд ажилласан. Нэгдэлд хонь, адуу малладаг байсан. Мөн тууварт явж байсан.
Б.******* нь 19*******4- онуудад эцгийн хамт ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд мал малладаг байсан. Б.******* нэгдлийн тэмээ хариулдаг байсан. ******* аймгийн сумын ******* жилийн сургуулийн ******* дугаар анги төгссөн. Бид нар нэг нутагт айл саахалт байсан. Б.******* нь насаараа мал малласан малчин хүн байгаа” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний цэс, цэргийн албан хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет, регистрийн карт, хаягийн хуудас, хүн амын тооллогын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Б.******* нь “19*******4 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 19*******6 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд нормчноор”, “19************** оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд малчнаар” тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Б.*******ы эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Б.*******ы ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
Хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Б.*******д үүссэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Б.*******ы онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 11******* дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******ын *******ыг “19*******4 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 19*******6 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд нормчноор”, “19************** оны 0******* дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн сумын хөгжил нэгдэлд малчнаар” тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Б.*******ы онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ