| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00086/И |
| Дугаар | 319/ШШ2026/00148 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00148
2026 03 03 319/ШШ2026/00148
Монгол улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* овгийн *******гийн *******гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлтийн тодруулсан шаардлага: “******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадад ногоочноор” ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлтийн үндэслэл: Р.******* миний бие ******* оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн. ******* оны 06 дугаар сард ******* аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж, улмаар ******* оноос эхлэн ******* аймгийн ******* сумын ******* дугаар бригад эцэг, эхийн хамт нэгдлийн ногоо, газар тариалангийн ажлыг 199******* он хүртэл эрхэлж байгаад Д.*******тай гэр бүл болж одоог хүртэл багт мал маллаж амьдарч байна.
3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадын *******-1991 онуудын цалин хөлсний цэс, нийгмийн даатгалын дэвтэр/Р.*******/, иргэний үнэмлэх/Д., Д./, төрсний гэрчилгээ /Р.*******, Д., Д., Д./, гэрлэсний гэрчилгээ /Д.*******, Р.*******/
4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт: ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр албан бичиг, хүн амын регистрийн карт, Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03-01/943 дугаар архивын лавлагаа, гэрч Л., Б. нарын мэдүүлэг
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Р.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2.1. Цалин хөлсний цэс:
******* аймгийн ******* сумын ийн нэгдлийн ******* дугаар бригадын *******-1991 онуудын цалин хөлсний цэсэнд хүсэлт гаргагч Р.*******гийн эцэг ногоочин М.*******д олгосон цалин хөлсний дүн тусгагджээ.
2.2. Хүн амын тооллогын лавлагаа:
Үндэсний төв архивын 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03/147 дугаар архивын лавлагаанд “******* оны хүн амын тооллогод ******* аймгийн ******* сумын төвд оршин суух, өрхийн тэргүүлэгч М.******* 40 настай, эхнэр Н. 37 настай, хүү Р. 20 настай, охин Р.******* 16 настай, охин Р. 9 настай, хүү Р. 7 настай, охин Р. 3 настай, охин Р. 0 настай, охин Р. 12 настай” гэжээ.
2.3. Гэрчийн мэдүүлэг:
- Гэрч Л.гийн мэдүүлэгт: “Миний бие 1978 онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөөд Говь-Алтай аймгийн мал аж ахуйн техниккумд 2 жил суралцаад малын мэргэжлээр 1980 онд төгссөн. Сургуулиа төгсөж ирээд ******* аймгийн ******* сумын нэгдэлд 1982 он хүртэл газар тариалангийн ажил хийж байгаад тус нэгдлийнхээ зочид буудалд кассчин хийсэн.
Р.******* нь ******* оноос эхлэн эцэг, эхийнхээ хамт ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадын ан гэх газарт газар тариалангийн ажил эрхэлдэг байсан. Р.*******гийн эцгийг ******* гэдэг. Р.******* нь эцэг, эхийнхээ хамт төмс болон тариа тарьдаг байсан”
. - Гэрч Б.ын мэдүүлэгт: “Миний бие 197******* онд ******* аймгийн ******* сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадад эхийн хамт мал маллаж байсан. Манай эцэг ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадын тоо бүртгэгч хийж байсан. 1979-1982 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд ******* аймгийн ******* сумын нэгдлийн туслах үйлдвэрийн ажилчин хийж байсан. 1984-1992 он хүртэл ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадын ан гэх газарт газар тариалангийн ажил хийсэн.
Р.******* нь ******* онд 8 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд *******-1992 оныг дуустал ******* аймгийн ******* сумын нэгдлийн бригадын ан гэх эцэг, эхийн хамт газар тариалан эрхэлж төмс, манжин, лууван тариа тарьдаг байсан. 199******* онд гэр бүл болсон” гэжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу цалин хөлсний цэс, хүн амын тооллогын лавлагаа, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
Ийнхүү нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч Р.******* нь ******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд ******* аймгийн ******* сумын нэгдэлд ногоочноор ажиллаж байсан байдал тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь заалтад “ажиллаж байсан байдал”-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулан шүүх тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч Р.Батсайханы эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг ханган шийдвэрлэв.
Шүүхээс хүсэлт гаргагч Р.Батсайханы ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт “Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана” гэжээ.
ийн дэвтэр, ажилд томилж, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр байхгүйн улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлага хүсэлт гаргагч Р.*******д үүссэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хүсэлт гаргагч Р.*******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******гийн *******г “******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрөөс эхлэн 1992 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаан ******* аймгийн ******* сумын нэгдэлд ногоочноор” ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч Р.*******гийн онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ