| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00109/И |
| Дугаар | 319/ШШ2026/00149 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00149
26 0 0 19/ШШ26/00149
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хороолол ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, сум, багийн дугаар гудамжны тоотод оршин суух, овгийн гийн т холбогдох
Хивсний үнэ *******,, төгрөг, алданги 6,750, төгрөг, нийт 1,750, төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.*******/цахимаар/, хариуцагч Б. нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Ш.******* би Б.той ******* оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 2 ширхэг Эрдэнэт үйлдвэрийн хивсийг *******,, төгрөгөөр худалдсан.
Гэтэл Б. гэрээгээр тохирсон хивсний үнийг тохирсон хугацаандаа өгөөгүй бөгөөд мөнгөө өгөхийг шаардахад элдэв шалтаг шалтгаан хэлж өгнө гэдэг ч одоог болтол өгөлгүй иргэн Ш.******* намайг хохироож байгаа учир энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
2. Зохигчийн эвлэлийн агуулга: Нэхэмжлэгч Ш.******* нь алданги ,75, төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Б. нь хивсний үнэ *******,, төгрөг, алданги ,75, төгрөг төлнө.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26. дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Б.т холбогдуулан алданги ,75, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Б. нь хивсний үнэ *******,, төгрөг, алданги ,75, төгрөг, 28,75, төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******ад төлөхөөр зохигч эвлэрчээ.
Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Ш.*******ын нэхэмжлэлтэй Б.т холбогдох иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт “Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч Ш.*******ын хариуцагч Б.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 299,8******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч Б.т холбогдуулан алданги ,75, төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч Б. нь хивсний үнэ *******,, төгрөг, алданги ,75, төгрөг, 28,75, төгрөгийг нэхэмжлэгч Ш.*******ад төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.*******ын хариуцагч Б.т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 299,8******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ