| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00035/И |
| Дугаар | 319/ШШ2026/00158 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00158
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн ******* дүүрэг, Жуулчны гудамж ******* тоотод оршин байрлах, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг 10-01 тоотод оршин суух, ын д холбогдох
Зээл 200,000 төгрөг, хүү 117,789.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,204.38 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 342,993.43 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Л. нь 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр цахим зээлийн гэрээ байгуулж, 200,000 төгрөгийн зээл авсан. Л.Батззаяад удаа дараа зээлээ төлөхийг, үүргээ биелүүлээгүй.
2. Нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч Л. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.
Хариуцагч Л. нь зээл 200,000 төгрөг, хүү 117,789.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,204.38 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 342,993.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн.
“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан” үндэслэл тогтоогдсон тул “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй Л.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн хариуцагч Л.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,939.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 5,469.91 төгрөгийг, улсын орлогоос 5,469.91 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хариуцагч Л. нь зээл 200,000 төгрөг, хүү 117,789.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,204.38 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 342,993.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-ийн хариуцагч Л.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,939.82 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.гаас 5,469.91 төгрөгийг, улсын орлогоос 5,469.91 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХК-долгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ