| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 319/2026/00038/И |
| Дугаар | 319/ШШ2026/00159 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 319/ШШ2026/00159
2026 03 03 319/ШШ2026/00159
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: Нийслэлийн Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* Ганди хороолол, ******* ******* гудамж-*******, ******* Эс Плаза барилгын тоотод оршин байрлах “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: аймгийн сумын багт оршин суух, овгийн ийн , овгийн ын нарт холох
Зээл *******,000,000 төгрөг, хүү 6,874,126.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,879.51 төгрөг, нотариатын зардал 69,000 төгрөг, нийт 39,953.005.89 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: Б., Ц. нар нь “ ББСБ” ХХК-тай үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж МА- болон МА- дугаар үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 94014-15******* дугаар зээлийн гэрээ, 94014-15*******RC01 дугаар барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Г-, гэрчилгээний 000852224 дугаартай 700 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-1, гэрчилгээний дугаартай, 94.1 м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаалж *******,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай буюу 2031 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй зээлсэн. Б., Ц. нар нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 164 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
2. Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь х*******эгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх эрхтэй.
Хуулийн дээрх х*******гийн дагуу хариуцагч Б., Ц. нар нь нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн Зээл *******,000,000 төгрөг, хүү 6,874,126.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,879.51 төгрөг, нотариатын зардал 69,000 төгрөг, нийт 39,953.005.89 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрчээ.
“Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн үнд*******лэл” тогтоогдсон тул “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б., Ц. нарт холох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь х*******эгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрл*******эн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.
Хуулийн дээрх х*******гийн дагуу нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн хариуцагч Б., Ц. нарт холуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Ц. нараас 178,857.5 төгрөгийг, улсын орлогоос 178,857.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1 дэх х*******эг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх х*******эгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх х*******эгт заасныг баримтлан хариуцагч Б., Ц. нар нь нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн зээл *******,000,000 төгрөг, хүү 6,874,126.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,879.51 төгрөг, нотариатын зардал 69,000 төгрөг, нийт 39,953.005.89 төгрөг гаргуулах, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй, аймгийн сумын Төгрөг гол багийн Баянтүмбэ тавьт 1 гудамжны 4 тоот 700 мкв газар, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1 дугаарт бүртгэлтэй, аймгийн сумын Төгрөг гол багийн Баянтүмбэ тавьт 1 гудамжны 4 тоот 94.1 мкв хувийн сууц зэрэг эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь х*******эгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн хариуцагч Б., Ц. нарт холуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Ц. нараас 178,857.5 төгрөгийг, улсын орлогоос 178,857.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь х*******эгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх х*******эгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрл*******эн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ