| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0731/Э |
| Дугаар | 786 |
| Огноо | 2018-05-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 786
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.А, улсын яллагч О.Б, шүүгдэгч Т.С, түүний өмгөөлөгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овгийн Т.Соронзонболдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.С нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн хашаанд байрлах "Малчин" телевизийн эфирийн өрөөнөөс хохирогч Ш.М 472.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне /I phone/ 6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.С мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэж зүйлгүй” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-7/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-8/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.М хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-11-13/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.С яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-46-47/, ял шалгах хуудас /хх-33/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх-30-31/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор О.Б-с Т.С нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их засаг их сургуулийн хашаанд байрлах "Малчин" телевизийн эфирийн өрөөнөөс хохирогч Ш.М-н 472.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне /I phone/ 6 маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.С нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Их засаг” их сургуулийн хашаанд байрлах "Малчин" телевизийн эфирийн өрөөнөөс хохирогч Ш.М 472.000 төгрөгний үнэ бүхий Ай фоне /I phone/ 6 маркийн гар утсыг авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.М өгсөн “...2017 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн үед зүс таних С гэх залуу нэг шил 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архи авчихсан ирсэн. Уг архийг нь манай ажилтан болох Б, С бид 3 хувааж уусан. Архи дуусаад би унтаад өгсөн, тэр 2 гараад явсан. Ингээд өглөө 7 цагт боссон чинь миний гар утас алга болчихсон байсан. Удалгүй С, Б 2 хүрч ирээд бид нар хамт хяналтын камер шүүж үзсэн чинь С авч байгаа нь бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Т.С өгсөн "...Би тухайн үед нилээн согтуу байсан. Тийм болохоор болсон асуудлаа мэдэхгүй байна. Маргааш өглөө нь М миний гар утас алга болсон байна гэж хэлэхээр нь би малчин эфирийн камерийг шүүж үзэхэд би М утсыг эфирийн өрөөний ширээн дээрээс аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд би гар утсыг авснаа хүлээн зөвшөөрсөн ..." гэх мэдүүлэг /хх-46-47/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-20-21/, хохирогчийн “...гомдол санал байхгүй” гэсэн тэмдэглэл /хх-48/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх19-21/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Ш.М учирсан хохирлыг төлсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Т.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хэдийгээр шүүгдэгч улсын яллагчийн гаргасан 6 сар хорих ял оногдуулахаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн байгаа хэдий ч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу шүүгдэгч Т.С улсын яллагчийн сонсгосон хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.