Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 319/ШШ2026/00201

 

 

 

 

 

 

2026         03                 **************                                         3*******9/ШШ2026/0020*******

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* баг ******* хотхонд оршин байрлах, “******* аймгийн хөдөлмөр, *******ийн үйлчилгээний газар”-ын нэхэмжлэлтэй  

Хариуцагч: ******* аймаг, ******* сум, ******* баг, *******-******* тоотод оршин суух, овгийн ын д холбогдох зээл 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

*******. Нэхэмжлэлийн агуулга: Х. нь 202******* онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2,000,000 төгрөгийн зээл авсан ч одоог хүртэл буцаан төлөөгүй.

2. Эвлэрлийн гэрээний агуулга: Х. нь зээл 2,000,000 төгрөгөөс  2026 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,  2026 оны 08 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 200,000 төгрөгийг “******* аймгийн хөдөлмөр ******* үйлчилгээний газар”-т тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

ҮНДЭСЛЭХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Х. нь зээл 2,000,000 төгрөгөөс  2026 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,  2026 оны 08 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 2026 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “******* аймгийн хөдөлмөр ******* үйлчилгээний газар”-т төлөхөөр зохигч эвлэрчээ.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул “******* аймгийн хөдөлмөр ******* үйлчилгээний газар”-ын нэхэмжлэлтэй Х.д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь заалтад “төсвийн байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч “******* аймгийн хөдөлмөр, *******ийн үйлчилгээний газар” нь хариуцагч Ц.Пүрэвдоржид холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч Х.гээс нэхэмжлэлийн үнийн дүн 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 23,475 төгрөгийг гаргуулан улсын орлого болгов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.******* дэх хэсэг, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х. нь зээл 2,000,000 төгрөгөөс:

- 2026 оны 03 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,

- 2026 оны 04 дүгээр сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,

- 2026 оны 05 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,

- 2026 оны 06 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг,

- 2026 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 

- 2026 оны 08 дугаар сарын *******-ны өдөр 300,000 төгрөгийг, 

- 2026 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр 200,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “******* аймгийн хөдөлмөр ******* үйлчилгээний газар”-т төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “******* аймгийн хөдөлмөр, *******ийн үйлчилгээний газар” нь хариуцагч Х.д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Х.гээс 23,475 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Б.МӨНХБАТ