| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2018/00067/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 67
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Боржигон овогт Л-н Т-г хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-г 08/найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Т-р оногдуулсан 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-н энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 113/Нэг зуун арван гурав/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Л.Т-с Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар 4994197/дөрвөн сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгийг гаргуулж, -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 21 дүгээр хороолол 17-103 тоотод оршин суух, Боржигон овогт Б-н Г-р/МВ00000000/, /утас-000000/-д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, 14.5 см урт ажлын хэсэгтэй эвэр мэт иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Ногоон эрээн өнгийн урд талын хэсэгт цахилгаантай ноосон цамц 1/нэг/ ширхэг, хар өнгийн эмжээртэй саарал өнгийн дээл 1/нэг/ ширхэг, урд хэсэгтээ цагаан өнгийн бичиглэл бүхий хар өнгийн фудволк 1/нэг/ ширхэг эд зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Үржинхандад даалгасугай.
9. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Land rover” гэх бичиглэл бүхий хар өнгийн 1/нэг/ ширхэг гар утсыг шүүгдэгч Л.Т-т, -Саарал өнгийн хар оруулгатай “Nokia” гэх бичиглэл бүхий 1/нэг/ ширхэг гар утсыг иргэн Н.Үржинсүрэнд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, -хэрэгт хавсаргаж ирсэн 10 минут 24 секундын бичлэг бүхий хар өнгийн CD-ийг хавтаст хэрэгт хадгалсугай.
10. Энэ хэрэгт шүүгдэгч Л.Т-н өмчлөлийн 10 толгой бод, 130 толгой бог малыг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т-с шүүхийн зардалд 72000/далан хоёр мянга/төгрөгийг гаргуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт олгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Т-т өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
Б.ЭРДЭНЭМӨНХ
ШҮҮГЧИД Г.САРАНТУЯА
Д.РЕНЧЕНХОРОЛ