Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1066

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийг оролцуулан иргэн С.Цгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нэээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Ц

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “...“М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, авто зогсоолыг иргэн У******* Х*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Ц, гуравдагч этгээд “К******* ”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч, Х.И, “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч С.Ц 2016 оны 03 дугаар сарын 28-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн У******* Х*******аас итгэмжлэл авсны үндсэн дээр түүний өмнөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолыг иргэн У******* Х*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын иргэн Х******* И******* ******* нь 2009 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “М ” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Б ” хотхоны байрны 1 дүгээр орц, 4 давхрын 7 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг болон зоорийн давхрын тоот авто зогсоолын хамт захиалан, төлбөрийг бүрэн төлж дууссан болно.

Ингээд Х******* И******* ******* нь эхнэр У******* Х*******ад орон сууц худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх хүсэлтийг “М ” ХХК-д гаргасны дагуу 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “М ” ХХК-тай 160 тоот орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг шинэчлэн байгуулсан. Ийнхүү гэрээний дагуу орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгчийн нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд “Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, “Б ” хотхоны байрны 7 тоотын орон сууц болон зоорийн давхрын тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч “М ” ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 102/Ш2015/02919 дугаар шүүгчийн захирамжаар орон сууц болон авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг тогтоосон юм. Дээрх 102/Ш2015/02919 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн У******* Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбат орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг У******* Х*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасагт хандсан боловч “... Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, мөн “К*******” ны барьцаанд байгаа тул өмчлөх эрхийг бүртгэх боломжгүй” гэх үндэслэлээр хууль ёсны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбат нь уг хариуг авсны дагуу Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд тус байгууллагаас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 6/2597 тоот албан бичгээр “Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс нь таны 2016.01.21-нд гаргасан мэдүүлгийг бүртгэхээс татгалзан буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гээд “К******* ”-нд хүсэлт гаргаж, өөрийн өмчийг салгаж бүртгүүлэх зөвшөөрөл авч хавсарган мэдүүлэг дахин гаргана уу” гэх хариу өгч, иргэн У******* Х*******ыг авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, “Б " хотхоны байрны 7 тоотын орон сууц болон зоорийн давхрын тоот авто зогсоол нь иргэн У******* Х*******ын өмч хөрөнгөөр бий болсон байхад “М ” ХХК нь тэдгээрийн өмчлөх эрхийг хууль бусаар өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч болох У******* Х*******ат огт мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр “К******* ” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, надад огт хамааралгүй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нь түүний эрх ашгийг ноцтой хохироосон үйлдэл юм. Гэтэл Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасаг нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасныг зөрчиж, “М ” ХХК нь тухайн авто зогсоолыг өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүйгээр улсын бүртгэлд бүртгэсэн нь мөн хуулийн 7 дугаар зүйлд заасан “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх” шаардлагыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн “К******* ” ХХК нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Зээлийн барьцаалсан эд хөрөнгө нь хуулиар хориглоогүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөөр баригдсан орон сууц, үл хөдлөх эд хөрөнгө, түргэн борлогдох бараа материал, үнэт эдлэл, үнэт цаас болон зээлдүүлэгчээс хүлээн зөвшөөрсөн бусад хөрөнгө байж болно. Зээлийн барьцаанд бариулах үл хөдлөх эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “Зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч , эрх бүхий хүмүүсээс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна”.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т “Барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, хууль ёсны өмчлөгч У******* Х*******ын зөвшөөрөлгүйгээр, түүний өмч, хөрөнгөөр бий болсон үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байх тул түүний зүгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд тус наас зөвшөөрөл авах шаардлагагүй юм.

Тиймээс орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг улсын бүртгэлд бүртгэснээр “К******* ” ХХК-ийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй бөгөөд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох этгээд” гэдэгт “К******* ” ХХК хамаарахгүй.

Иймд “М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн                            Ү-22, Ү-22 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0*******, 00 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхрын тоот авто зогсоолын өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохыг татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоон, авто зогсоолыг иргэн У******* Х*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хоёр. Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэсэрмаа  2016 оны 04 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн С.Цгийн нэхэмжлэлд дурдсан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн гудамж “Б ” хотхоны байрны 7 тоот 90 хувийн гүйцэтгэлтэй  аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт, “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд “К******* ” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот, 2010 оны ******* дүгээр сарын 3-ны өдрийн 1/10901 тоот албан бичгээр тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б ” хотхоны 44абвг байрны  зоорийн давхрын тоот 90 хувийн гүйцэтгэлтэй  авто зогсоолын  зориулалттай  үл хөдлөх хөрөнгө нь “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх бөгөөд “К******* ” ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот  барьцаат зээлийн гэрээ” бүртгэлтэй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10599 тоот, 2010 оны ******* дүгээр сарын 3-ны өдрийн 1/10901 тоот албан бичгээр тус тус захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8 дахь заалт, 18.1.10 дахь заалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2 дахь заалтуудыг үндэслэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу, “Б ” хотхоны 44б дугаар байрны 7 тоот орон сууц, 44абвг байрны  зоорийн давхрын тоот  авто зогсоолын гэрчилгээнүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ц.Г 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Х******* И******* ******* нь 2009 оны 06-р сарын 01-ны өдөр манай компанитай орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны байрны 7 тоот 148,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон байрны зоорийн давхрын тоот авто зогсоолыг худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан. Х******* И******* ******* нь өөрийн эхнэр У******* Х*******ад орон сууц худалдах, худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргаснаар У******* Х*******тай гэрээг шинэчлэн байгуулсан юм. 2015 оны 05-р сарын 05-ний өдрийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2015/02919 дугаар захирамжаар У******* Х*******ыг Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны байрны 7 тоот 148,4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон.

Анх “С*********” ХХК нь К******* тай зээлийн болон барьцааны гэрээг 2007 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан бөгөөд үүнд дээрх орон сууц барьцаалагдаагүй юм. Харин барилга барих явцад санхүүгийн хүндрэл үүссэн учир К******* наас шаардсаны дагуу 2010 оны 09 сарын 02-ны өдөр “Си*****” ХХК-ийн зээлийн барьцаанд байрны тоот тус бүрээр 90 хувийн гүйцэтгэлтэй өмчлөх эрхийн гэрчилгээг “М ” ХХК-ийн нэр дээр гаргуулж, тус бүрийг нь барьцааны гэрээ байгуулан бүртгүүлсэн. “М ” ХХК нь “К******* ” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээг 2007 оны 08-р сарын 01-ны өдөр байгуулсан бөгөөд үүнд дээрх автомашины зогсоол барьцаалагдаагүй. Мөн барилга барих явцад санхүүгийн хүндрэл үүссэн учир К******* наас шаардсаны дагуу 2010 оны 09 сарын 02-ны өдөр “М ” ХХК-ийн зээлийн барьцаанд 44**** байрны зоорийн давхрын авто зогсоол тус бүрээр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг “М ” ХХК-ийн нэр дээр гаргуулж тус бүрийг нь барьцааны гэрээ байгуулан бүртгүүлсэн нь уг байр, автомашины зогсоол өмчлөгчдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон нь үнэн юм.

Иймд манай компаний зүгээс иргэн У******* Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд “К******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “...С.Ц, Х******* У*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцоод явж байна гэж ойлгож байна. Х******* У*******ын хувьд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр “М ” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. 2 өөр эрх зүйн этгээд учраас нэг юм шиг ярьж болохгүй байх. Хавтаст хэрэгт орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч болох Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн тасгийн ямар хууль бус үйлдэл байна, тэр үйлдэл нь хууль бус эсэх, хэрэв хууль бус үйлдэлтэй холбоотой асуудал гарвал Х******* овогтой У*******ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэхийг даалгах асуудлыг шийдэх байх. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 24 дүгээр зүйл, Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийг заасан ярих нь илүүц. Барьцаа хүчин төгөлдөр байгаа. Барьцааны эрхийн асуудал байсан бол Иргэний хэргийн шүүхэд барьцаа хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах байсан байх. Маргаан үүсээгүй байна. “К******* ” ХХК-ийн барьцааны гэрээ хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүх барьцааны гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал дээр дүгнэх боломж байхгүй. Барьцааны асуудлын талаар нэхэмжлэгчийн зүгээс ярих нь хэрэгт ач холбогдолгүй харагдаад байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Х*******ын өмчлөлд шилжсэн байгаа “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн байгаа бүртгэл, түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, гэрчилгээ олгохыг даалгана уу гэсэн байна. Бүртгэлийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар “...нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхтэй. Хүсэлтийн үе шат шийдэгдээд явсан. Нэхэмжлэлийн шаардлагын хэсэг дээрээ гэрчилгээг хүчингүй болгох, бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоох, гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүрээндээ асуудлыг ярих эрхтэй.

Нэхэмжлэгч бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоох гэж  нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн шүүх тогтоодоггүй. Хууль бус эс үйлдэхүйг тогтоодог. Захиргааны ерөнхий хуульд зааснаар үйлдэл, эс үйлдэхүй гэдгийг заагаад өгсөн байгаа. Хуульд заасан хугацааны дотор үүргээ биелүүлээгүй гэдгийг эс үйлдэхүй гэж ойлгож байна. Улсын бүртгэлийн байгууллагаас татгалзсан хариу өгч байна гэдэг нь хууль бус үйлдэхүй биш, үйлдэл юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа “М ” ХХК нь анхнаасаа энэ хөрөнгийн өмчлөгч нь биш байсан гэж тайлбарладаг. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, 48 дугаар зүйлд зааснаар захиргааны акт илт хууль бус болох, захиргааны ак хүчингүй болгох талаар заасан. Захиргааны хэргийн шүүх тухайн актыг хүчингүй болгосон тохиолдолд шийдвэр гарсан өдрөөсөө хүчингүй болдог. Илт хууль бус гэдэг нь анхнаасаа тухайн захиргааны акт хийгдэхгүй байх ойлголт юм. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүчингүй болгуулахтай холбоотой шаардлага байгаа учраас улсын бүртгэлийн бүртгэсэн, захиргааны актыг илт хууль бус байсан үндэслэлээр тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй зүйлсийг яриад байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ гаргахдаа У******* Х******* гэдэг хүн тухайн орон сууцны өмчлөгч юм гэж маргаж байгаа. У******* Х******* гэдэг өмчлөгч гэдэгтэй маргахгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан суурь ойлголтын хүрээнд У******* Х******* гэдэг хүн тухайн орон сууцыг олж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан суурь ойлголтын хүрээнд олж авсан хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хуульд захирагдах үүрэгтэй. Төрийн захиргааны байгууллага нь тухайн иргэний өмчлөх эрхийг бүртгэхийн тулд мөн хуульд захирагдах үүрэгтэй. Нэхэмжлэгчийн хувьд хуульд захирагдаад улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж байна гэж ойлгож байна. Мэдүүлэгт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т зааснаар тухайн мэдүүлэгт заагдсан бүртгэлийг хийхийн тулд гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөр байвал заавал зөвшөөрөл авах үүрэгтэй гэж хариуцагч этгээдэд заагаад өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь “К******* ” ХХК-тай зээлийн гэрээний харилцаагүй учраас зөвшөөрөл авах үүрэггүй гэж тайлбарлаад байна. Улсын бүртгэлийн байгууллага зөвшөөрөл авч бүртгэх үүрэгтэй байгаа. Энэ хүрээнд хийгдэхгүйгээр эсрэгээрээ улсын бүртгэлд У******* Х*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргасан тохиолдолд хуулиа зөрчсөн асуудал гарна. Энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэхээс татгалзсан үйлдэл гаргаж байгаа нь хууль зөрчсөн асуудал биш гэж үзэж байна. Х.У*******ын өмчлөх эрх хэзээ үүсэв. К******* ны өмчлөх эрх хэзээ үүсэв гэдэг асуудал яригдах байх. 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 02919 тоот Х.У*******ыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тухай шүүгчийн захирамж байгаа. Үүнд Х.У*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбат гэдэг хүний тайлбар байна. Х.У******* нь “М ” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр орон сууц захиалгаар бариулах, худалдах, худалдан авах гэрээг хийж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан учраас Х.У*******ыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн байна. Х.У*******ын хувьд “М ” ХХК-аас өмчлөх эрхийг шаардах эрх нь 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүссэн. Өмчлөх эрх нь 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр үүссэн. Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг харахад хууль ёсны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрсөн учир зөвшөөрлийг баталсугай гэсэн байна. Өмчлөгчөөр тогтоов гэдэг нь тухайн захирамж гарсан өдрийг ойлгож байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заагаад өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр, арбитрын шүүхийн шийдвэрээр өмчлөх эрхийг олж авч байгаа бол улсын бүртгэлд заасны дагуу мэдүүлэг гаргана гэж заагаад өгсөн байна. Мэдүүлэг гаргасан огноон дээр шүүхийн шийдвэр, арбитрын шийдвэрийн гарсан огноог бичнэ гэж мөн заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр мэдүүлэг гаргасан огноог дурдана гэж мөн заасан. Тэгэхээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээн дээр У******* Х*******ын өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамжийн огноог тавина. Өөрөөр хэлбэл 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн захирамжийн огноог тавьж байгаа. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйл, *******0 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгэлд бүртгүүлснээр өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, шинэ өмчлөгчийн эрх үүснэ гэдэг зохицуулалтын хүрээнд бүртгэл хийгдсэнээр гэрчилгээ олгогдож байгаа учраас У******* Х*******ын хувьд 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн гэрчилгээг 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр олж авсан гэж ойлгож байна. К******* ны барьцааны эрх 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүсч байгаа. К******* ны барьцааны гэрээнээс хойш бүтэн 2 жилийн дараа У******* Х******* гэдэг хүн гэрээ байгуулсан. Барьцааны гэрээ хийгдсэнээс хойш бүтэн 5 жилийн дараа У******* Х******* өмчлөх эрхийг олж авсан байна. К******* ны барьцааны эрх хүчин төгөлдөр байгаа. Эд хөрөнгийн бүртгэлийн байгууллага нь  Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19.2-т заасан үүргийн хүрээнд зайлшгүй зөвшөөрлийг шаардах үүрэгтэй. Улсын бүртгэлийн үйлдэл нь хууль ёсны үйлдэл юм. Улсын бүртгэлийн байгууллага нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу тусгай тэмдэглэл хийсний үндсэн дээр бүртгэхээс татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж өгнө үү, “М ” ХХК-ийн бусдад захиран зарцуулах эрхийг улсын бүртгэл дээр хааж өгөөч гэж шүүхээр шийдүүлж захирамж гаргуулсан. Захирамжийн дагуу улсын бүртгэлийн байгууллага хөдөлгөөн хийхээс хориглогдсон байгаа. Энэ захиргааны маргаан үүсэхээс өмнө Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс дээр 2 шүүхийн шийдвэр болон захирамжаар хөдөлгөөнд нь хязгаарлалт хийсэн байгаа. Иргэн Х******* У******* нь улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй, өмчлөх эрхийг олж авсан. Гэхдээ улсын бүртгэлийн байгууллага хуулиар заасан үүргийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж хуульд захирагдах үүрэгтэй. Тэр хуулиар тусгай тэмдэглэл хийж, улсын бүртгэлийн өмчлөл дээр хязгаарлалт хийгээд өгч түдгэлзүүлсэн бол бүртгэл хийж болохгүй шүү гэж заагаад өгсөн. Хэрвээ тэрийг хийсэн бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. Энэ хүрээнд улсын бүртгэлийн байгууллага татгалзаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд би захирамжаар өмчлөх эрх олоод авсан, бүртгэх үүрэгтэй гэж хэлээд байна. Эрх нь байж болно. Улсын бүртгэл нь өөрөө хуульд зааснаар хязгаарлагдаад байна. Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргахдаа мэдүүлэг гаргавал зохих зүйлсийг гаргах үүрэгтэй. Улсын бүртгэлийн байгууллага иргэн Х******* У*******ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг гаргахын тулд өмнөх гэрчилгээг эх хувиар нь авч, хүчингүй болж, шинэ гэрчилгээ авч өгдөг. Нэхэмжлэгчийн хувьд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлгийг гаргахдаа мэдүүлэгт хавсаргавал зохих гэрчилгээг эх хувиар нь гаргаж өгөөгүй. Яагаад гэвэл гэрчилгээ нь К******* анд эх хувиараа хадгалагдаж байгаа. Гэрчилгээний эх хувь байхгүйгээр улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгож, бүртгэл хийх ямар ч боломж байхгүй. Хариуцагчаар оролцож байгаа Хан-Уул дүүргийн бүртгэлийн тасгийн хувьд хуульд заасан үүргийнхээ хүрээнд хуульд заасан журмын дагуу бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль ёсны үйлдэл байгаа учраас нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Ц нь “...“М ” ХХК-ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхарын тоот авто зогсоолын  өмчлөгчөөр иргэн У******* Х*******ыг бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  Хан уул дүүргийн ******* дүгээр хороо, Зайсан гудамж, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон зоорийн давхарын тоот автозогсоолыг иргэн У******* Х*******ын нэр дээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Зайсангийн тойруу, “Б ” хотхоны байрны 7 тоот аялал, жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох нотлох баримтыг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “М ” ХХК /РД*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0******* тоот гэрчилгээ олгож, мөн Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Зайсангийн тойруу, “Б ” хотхоны 44АБВГ байрны зоорийн давхрын тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто зогсоолыг 2010 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “М ” ХХК /РД*******/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 00 тоот гэрчилгээ олгосон байна.  

Улмаар дээрх орон сууцыг 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн нэмэлт гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “К******* ” ХХК-д барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Гуравдагч этгээд “К******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчтэй дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “М ” ХХК 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн барьцааны гэрээгээр “К******* ” ХХК-д барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа буюу 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн У******* Х******* “М ” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан мөн 2015 оны иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон гэж маргажээ.

 Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн Х******* И******** Э**** 2009 оны 6 дугаар сарын 01-ны өдрийн 160 тоот “орон сууц захиалагчтай худалдах, худалдан авах гэрээ”-г “М ” ХХК-тай байгуулж, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Зайсангийн тойруу, “Б ” хотхоны 44б байрны 1 дүгээр орц 4-н давхарын 148,44 м.кв 7 тоот орон сууцыг 1 м.кв-ыг нь 1300 ам.доллар, нийт 192972 ам.долларт худалдан авахаар байгуулжээ. 

2012 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Х******* Ионхан ******* “М ” ХХК-ийн захиргаанд “Орон сууц худалдан авах гэрээний эрхийг шилжүүлэх тухай” хүсэлт гаргаж, уг эрхээ эхнэр У******* Х*******ад шилжүүлж байгаа тухайгаа мэдэгдэж гэрээг шинэчлэн үйлдэхийг хүсч, гэрлэгсдийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний орчуулгын хуулбарууд, 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байрны урьдчилгаа төлсөн 135080 ам.доллар тушаасан, 2009 оны ******* дүгээр сарын 10-ны өдөр байрны төлбөрт 30000 ам.доллар тушаасан баримтуудыг хавсарган ирүүлжээ. Үүнээс үндэслэн дүгнэхэд “М ” ХХК иргэн Х******* овогтой У*******тай 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 160 дугаар “орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-г өмнөх нөхцөлөөр байгуулсан байх бөгөөд  гуравдагч этгээд “К******* ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “манай тай барьцааны гэрээ байгуулж, бүртгүүлсний дараа орон сууц худалдах, худалан авах гэрээ байгуулагдсан” гэсэн тайлбар няцаагдаж байна. Мөн Нэхэмжлэгч “Хан-Уул дүүрэг, 1**** дүгээр хороо, байрны 7 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2015/0***** дугаартай  захирамжаар Хан-Уул дүүрэг, 1*** дүгээр хороо, байрны 7 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон зоорийн давхарын тоот авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн Х******* У*******ыг тогтоосон иргэний хэргийн шүүхийн шүүгчийн хуулийн хүчин төгөлдөр захирамж байна. 

  Шүүгчийн захирамжаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х******* У*******  гэдгийг тогтоож байгаа бөгөөд энэ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан үеэс  өмчлөх эрх үүснэ гэж тайлбарлаж байгаа гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй юм.

Мөн иргэн Х******* У******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгч өөрчлөгдсөн тул нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг шүүхээс олгох нь зүйтэй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана”, 14 дүгээр зүйлийн 14.2-т “бусад үндэслэлээр бүртгэхээс татгалзахыг хориглоно”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24.8-д “...хариуцагч байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлд  зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан байна.

Тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн хүчин төгөлдөр захирамж, “Орон сууц эзэмшигчийн өмчлөл шилжүүлэх тухай гэрээ” болон бусад нотлох баримтууд байх тул мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд мэдүүлэг гаргагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол бүртгэхээс татгалзана гэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хэдийгээр хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4 20.3, 20.5 дахь заалтуудыг үндэслэл болгон иргэн Х******* У*******ын мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж буцаасан бүртгэлийн байгууллагын үйлдэл хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагчийг хууль зөрчсөн гэж шууд буруутгах боломжгүй байх хэдий ч нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г*************уралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.1, 106.3.4, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “М ” ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-22, Ү-22 дугаар бүхий, 0*******, 00 тоот гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо Зайсан гудамж, “Б ” хотхоны байрны 7 тоот орон сууц болон 44АБВГ байрны зоорийн давхарын тоот авто зогсоолын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг иргэн Х******* У*******ын өмчлөлд бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ