| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/01068/И |
| Дугаар | 305/ШШ2026/00008 |
| Огноо | 2025-12-23 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 305/ШШ2026/00008
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, *** тауэр, *** давхар, *** тоот “Ок ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, С-ийн Б-д холбогдох,
үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 121,366 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт 525,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ок ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Ок ББСБ" ХХК нь С овогтой Б-тай 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 20250429-33459 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
1. 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001141380 тоот зээлийг ХААН банк дахь *** тоот дансанд,
2. 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001151494 тоот зээлийг XААН банк дахь *** тоот дансанд дээрх зээлүүдийг зээлдэгч С.Б нь шилжүүлэн авсан.
Хариуцагч С.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар:
1. z001141380 тоот зээл 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 167 хоногийн хүү 61,233 төгрөг+ шимтэл 2,000 төгрөг тэрнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 63,233 төгрөг, нийт дүн 263,233 төгрөг,
2. z 001151494 тоот зээл 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дуусаж үлдсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 200,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 164 хоногийн хүү 60,133 төгрөг + шимтгэл 2,000 төгрөг тэрнээс хүүд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 62,133 төгрөг, нийт дүн 262,133 төгрөг,
Нийт дүн 525,366(таван зуун хорин таван мянга гурван зуун жарган зургаа) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ок ББСБ-с хариуцагч С овогтой Б зээлийн гэрээний үүрэгт 525,366 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 525,366 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Ок ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 121,366 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт 525,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч “Ок ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ын шүүхэд ирүүлсэн “...Ок ББСБ-с хариуцагч С овогтой Б зээлийн гэрээний үүрэгт 525,366 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 525,366 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд “О к ББСБ” ХХК нь 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн с-1/6473 дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х нарт нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох болно” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хонгорзул нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,410.98 төгрөгийн тал хувь 8,205.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,205.49 төгрөгийг улсын орлогоос, 8,205.49 төгрөгийг хариуцагч С.Б аас тус тус гаргуулж “О к ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “О к ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С-ийн Б-д холбогдох үндсэн зээл 400,000 төгрөг, зээлийн хүү 121,366 төгрөг, шимтгэл 4000 төгрөг, нийт 525,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,410.98 төгрөгийн тал хувь 8,205.49 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 8,205.49 төгрөгийг улсын орлогоос, 8,205.49 төгрөгийг хариуцагч С.Б-аас тус тус гаргуулж “О к ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ