2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 191/ШШ2026/00755

 

 

 

 

2026 01 13 191/ШШ2026/00755

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Болортуяа би,

 

Нэхэмжлэгч: ******* хот, *************** дүүрэг, ********дугаар хороо, ******* төв байр хаягт байрлах *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, ******** дүүрэг, ************ дүгээр хороо, *******,******* тоот хаягт оршин суух *******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,352,777 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 16,352,777 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

******* нь 2024.11.06-ны өдөр MN330030003095034489 дугаартай Цахим цалингийн зээлийн гэрээг байгуулж, 14,943,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нь үндсэн зээлд 784,634 төгрөг, үндсэн хүүд 494,636 төгрөг төлсөн. Зээлийн хуваариар тогтоосон хугацааг 2025.02 дугаар сараас зөрчсөн. ******* нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл14,158,366 төгрөг, зээлийн хүү 2,144,053 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 50,358 төгрөг төлөөгүй байна. Иймд *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,352,777 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

Миний бие нь *******-ийн төлөөлөгч 2025.12.31-ний өдөр тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 16,352,777 төгрөгийг 2026.01-12 дугаар сар хүртэл доорх хуваарийн дагуу төлөхөөр болсон. Үүнд;

1.2026.01.30-ны өдөр 1,362,731 төгрөг

2.2026.02.28-ны өдөр 1,362,731 төгрөг

 

3.2026.03.30-ны өдөр 1,362,731 төгрөг

4.2026.04.30-ны өдөр 1,362,731 төгрөг

5.2026.05.30-ны өдөр 1,362,731 төгрөг

6.2026.06.30-ны өдөр 1,362,731 төгрөг

7.2026.07.30-ны өдөр 1,362,731 төгрөг

8.2026.08.30-ны өдөр 1,362,731 төгрөг

9.2026.09.30-ны өдөр 1,362,731 төгрөг

10.2026.10.30-ны өдөр 1,362,731 төгрөг

11.2026.11.30-ны өдөр 1,362,731 төгрөг

12.2026.12.30-ны өдөр 1,362,736 төгрөгийг тус тус төлнө.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцав гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,352,777 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч харилцан тохирч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 16,352,777 төгрөгийг 2026.01.30-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.03-11 дүгээр сар хүртэл сарын бүрийн 30-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.12.30-ны өдөр 1,362,736 төгрөг төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

*******-ийн төлөөлөгч 2025.10.14-ний өдөр д 1 жилийн хугацаатай итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан дурдав.

 

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-ийн урьдчилан төлсөн 239,714 төгрөгөөс 119,857 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,857 төгрөг болон хариуцагч *******оос 119,857 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.*******-ийн нэхэмжлэлтэй ******* холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,352,777 төгрөгийг 12 сарын хугацаанд 2026.01.30-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.02.28-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.03-11 дүгээр сарыг хүртэл хугацаанд сарын бүрийн 30-ны өдөр 1,362,731 төгрөг, 2026.12.30-ны өдөр 1,362,736 төгрөг төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,714 төгрөгөөс 119,857 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,857 төгрөг болон хариуцагч *******оос 119,857 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.БОЛОРТУЯА