Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

  1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч Булган аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/175 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  3.Хэрэгт авагдсан 1 ширхэг “компакт диск”, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Г.*******ийн гэх хар өнгийн түрийтэй гутал 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хар өнгийн хантааз 1 ширхэг, хөх өнгийн дотуур хувцас 1 ширхэг, улаан хүрэн өнгийн подволк 1 ширхэг, хохирогч П.*******ын гэх ягаан подволк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, ногоон өнгийн хивс 1 ширхэгийг тус тус анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.

 

  4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Д.АЗЖАРГАЛ

 

                                          ШҮҮГЧИД                            Л. АРИУНЦЭЦЭГ

                

                                                                                                   Л. ХИШИГДЭЛГЭР