| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00061/И |
| Дугаар | 305/ШШ2026/00051 |
| Огноо | 2026-01-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 305/ШШ2026/00051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн *** хороолол *** байр *** тоотод оршин суух, А овгийн Н-ын Э-ын нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд дүрслэх урлаг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: А овгийн Н-ын Э миний бие 1963 оны 07 дугаар сарын 24-нд төрсөн. 1984 онд УБДС-г багш мэргэжлээр төгсөөд 1984-1998 онд Жаргалан сумын дунд сургуульд багаар ажиллаж эхэлсэн ба 1998-2003 онд Бигэр сумын дунд сургуульд захирал, 2009-2010 онд аймгийн ХЗХэлтэст багш, 2010-2013 онд Есөнбулаг сумын 3-р дунд сургуульд захирал, 2014-2019 онд аймгийн Насан туршийн боловсролын төвд багш, 2019-2022 онд Есөнбулаг сумын 4-р дунд сургуульд багшаар, 2022-2025 онд Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуульд захирал зэрэг албан хашин боловсролын салбарт 40 жил ажиллаад 2024 оны 12-р өндөр насны тэтгэвэртээ сууж 2025 оны 01-р сарын 05-нд ажил үүргээ хүлээлгэн өгсөн билээ. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас 1984-1998 онд Жаргалан сумын дунд сургуульд ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон болно. Би 1984 онд Ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07-р сарын 30-ны өдрийн 45-р тушаалаар Жаргалан сумын 8-н жилийн дунд сургуульд зураг хөдөлмөрийн багшаар томилогдсон. ...Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 1998 оны хооронд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Нэхэмжлэгч Н.Э-ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-326610 дугаартай Н-ын Э-ын Монголын үйлдвэрчний эвлэлийн гишүүний батлах,
-1986 оны 02-р сарын 02-ны өдөр багш Энхжаргалд Жаргалан сумын дунд сургуулийн захирлын олгосон “Талархал”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Нагважавын Энхжаргалд Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах аймгийн хорооноос 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон үнэмлэхийн хуулбар,
-Энхжаргалд Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн зөвлөл, Соёлын хэлтсээс олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Н.Э д олгосон дурсамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1986 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н.Э д олгосон дипломын хуулбар,
-Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Э д олгосон “Талархал”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсээс 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Э д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Энхжаргалд олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-В.И.Лениний нэрэмжит МПС-ын төв ордны захирлаас Н.Э-д 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр олгосон хүндэт үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-БНМАУ-ын ажилчдын урлагийн хоёрдугаар их наадмыг зохион байгуулах төв комиссоос 1987 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Н.Э-д олгосон “Диплом”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн захирал 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Баярын бичиг”-ын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаас Н.Э д Монголын ХЗЭ-ийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Аймгийн ХЗЭ-ийн 18 дугаар бага хурлын урилга,
-Аймгийн биеийн тамирын спортын хорооноос 1988 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Н.Э-д олгосон “Диплом”-ын хуулбар,
-Жаргалан сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-БНМАУ-ын Ардын боловсролын яам, ШУТ, Дээд боловсролын улсын хороо, Соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүлийг хамгаалахын ажилтны үйлдвэрчний эвлэлийн төв хорооноос Н-ын Э-д олгосон “Диплом”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Ардын боловсролын хэлтсээс 1989 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Н-ын Э-д олгосон үнэмлэхийн хуулбар,
-Сургуулийн дэргэдэх ХЗЭ-ийн үүрээс 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр МХЗЭ-ийн гишүүн Энхжаргалд олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар,
-Ардын боловсролын хэлтсээс 1989 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Н.Э д олгосон “Талархал”-ын хуулбар,
-Говь-Алтай, Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 8 жилийн сургуулийн багш Н.Э-д 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “Дурсамж”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Сонинд нийтлэгдсэн “Туршлага солилцов” гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар,
-“Арга зүйч багш” цол олгосон үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-БНМАУ-ын үндэсний олимпийн хорооноос Н.Э-д олгосон урилга,
-Жаргалан сумын 8 жилийн сургуулиас Н.Э-д 1990 оны 02 дугаар сарын 04-ний өдөр олгосон “Гэрчилгээ”-ний хуулбар,
-Аймгийн биеийн тамир спортын хорооноос Н.Э-д 1990 оны 03 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Диплом”-ын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн зураг-хөдөлмөрийн багш Н.Э-д олгосон “аймгийн тэргүүний багш” гэх бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтэс, сургалт заах аргын кабинетаас Н.Э-д 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Алтайн хийморь сонинд нийтлэгдсэн “Говийн сайхан Алтайн солонгорсон өнгийг усан будгаар урлажээ” гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар,
-Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулиас 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр багш Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
“Ухаан зарж уйгагүй хөдөлмөрлөдөг багш” гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Боловсролын хэлтэс, судалгаа арга зүйн төвөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын Засаг даргын Тамгын газраас багш Н-ын Э-д 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын дунд сургуулиас 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Н.Э-д олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Судалгаа арга зүйн төвөөс 1993 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр багш Н.Э-д олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н овогтой Э-ыг “Багшийн ардар” медалиар шагнасан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Нийгмийн бодлогын хэлтэс, боловсролын төвөөс 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтэс, боловсролын төвөөс Жаргалан сумын сургуулийн багш Н.Э-д 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Боловсролын төвөөс 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Жаргалан сумын сургуулийн багш Н.Э-д олгосон “Тэргүүн туршлага санаачлагын эзэн гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Жаргалан сумын дунд сургуулийн багш Н.Э-д олгосон “Аймгийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Боловсролын төвөөс 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Н.Э-д олгосон “Дурсамж”-ийн хуулбар,
-Туршлагын цомог гэх номын хуулбар,
-Монгол Улсын Гэгээрлийн яамны Н.Э-д олгосон урилга,
-Говь-Алтай аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын боловсролын төвөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Жаргалан сумын дунд сургуулийн багш Н.Э-д олгосон “Аймгийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Мэргэжлийн зэргийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н.Э-д олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын төвөөс Жаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Н овогтой Э-д 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
“Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Цахиур нэртэй сонины хуулбар,
-*** дугаартай Н-ын Э-ын нийгмийн даатгалын дэвтрийн эх хувь,
-Н-ын Э-ын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н.Э нь 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд дүрслэх урлаг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Н-ын Э нь 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд дүрслэх урлаг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаартай тушаалын хавсралтад “Ажилд томилсон багш, хүмүүжүүлэгчдийн жагсаалтын 24 дүгээр Н.Э-ыг Жаргаланд багшаар” гэж бичигдсэн. Уг тушаал, хавсралтын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын хорооны даргын 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаартай “Тамирчдыг шагнах тухай”...Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмжээнээс мөнгөн медаль авсан Н овогтой Э-ыг 250 төгрөгөөр тус тус шагнасугай гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай “Шагна тухай” ...Жаргалангийн дунд сургуулийн багш Н.Э нарыг баярын бичиг нэг бүр нь 101 төгрөг 50 мөнгөний үнэтэй Эмиртаж амьбомоор тус тус шагнасугай гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаартай “Шагнах тухай” тушаалын хавсралтын 2 дугаарт сургуулийн нэр Жаргалан, багшийн овог нэр, Н.Э , Ленинград альбом 39,00 гэх Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 57 дугаартай “Шагнах тухай” арга зүйч багш цол, тэмдгээр Н.Э -Жаргалан сум гэх тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Жаргалан сумын дунд сургуулиас 1986 оны 02 дугаар сарын 02-ны өдөр багш Э-д 1986 оны социалист уралдаанд амжилт гаргасан учир сургуулийн хамт олны талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийн их амжилт хүсч, эрүүл энх сайн сайхны ерөөл дэвшүүлье гэх “Талархал”-ын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Н овогтой Э нь Жаргалан сум байгууллагаас бүх ард түмний урлагийн их наадмын II шатны үзлэгт урлаг уран бүтээлийн дүрслэх урлаг төрлөөр шалгарсан тул үнэмлэх олгов. Таныг урлагийн II шатны үзлэгт 1986 оны 04 дүгээр сарын 29-нд аймагт урьж байна. Бүр ард түмний урлагийн их наадам зохион байгуулах аймгийн хорооноос 1986 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон үнэмлэхийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн ҮЭ-ийн зөвлөл, Соёлын хэлтсээс Э танд Жаргалан сум (хулдаасан бараар) БНМАУ-ын ажилчны урлагийн II их наадмын II шатны үзлэгт авьяас бэлгээрээ шалгаран оролцож, урлаг уран сайхны ажилд өндөр амжилт гаргасанд талархаж диплом, үнэ бүхий зүйлээр шагнаж дурсгав гэх Дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаас 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Э-д “Хөдөлмөрчдийг соёлжуулах үүргээ нэр төртэй биелүүлж, орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололтоос бүтээлчээр суралцан, Алтай сайхан нутгийнхаа социалист бүтээн байгуулалтад манлайлан хөдөлмөрлөж, аймгийн тэргүүний сэхээтний анхдугаар зөвлөлгөөнд шалгаран оролцож байгаад тань баяр хүргэж үйлдвэрлэлийг эдийн засаг, шинжлэх ухааны аргаар эрхэлж ажлын чанар, үр ашгийг дээшлүүлэх үйлсдээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе” гэх талархлын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсээс 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Н.Э-д МАХН-ын XIX их хурлын түүхэн шийдвэрийг хэрэгжүүлж, Алтай нутгаа цэцэглүүлэн хөгжүүлэх үйлсэд оюуны потенциалыг дайчлан, идэвх санаачилгатай ажиллаж, бүтээлч хөдөлмөрөөрөө шалгаран тэргүүний сэхээтний аймгийн анхдугаар зөвлөгөөнд төлөөлөгчөөр оролцсон явдалд талархаж, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэх “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Э нь улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн тул аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны баярын бичиг, мөнгөн шагналаар шагнаж дурсгав гэх “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-В.И.Лениний нэрэмжит МПС-ын төв ордноос 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Н.Э нь өсвөр үеийн сурган хүмүүжүүлэх тэдний авъяас билгийг хөгжүүлэх, гоо зүйн хүмүүжил боловсрол олгоход идэвхтэй хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж “Алтайн багачууд” хүүхдийн зургийн үзэсгэлэн МПС-ын төв ордонд гаргасныг тохиолдуулан В.И.Лениний нэрэмжит МПС-ын төв ордны хүндэт үнэмлэхээр шагнав гэх нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн захирал 1988 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Н.Э-д “Сургуулийн системийг боловсронгуй болгох тухай МАХН-ын ТХ-ны сэдвийг хэрэгжүүлэхэд амжилт гаргаж заах аргын ур чадвараа дээшлүүлж сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, сурагчдын дунд хичээлээс гадуур зохиох ажилд идэвх зүтгэл гарган ажиллаж үр дүнд хүрч яваа танд Монголын багш нарын өдрийг тохиолдуулан сурган хүмүүжүүлэх ажилдаа улам их амжилт гаргахыг бэлэгдэж баярын бичиг, мөнгөн шагналаар шагнав” гэх “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Н.Э-д Монголын багш нарын өдрийг тохиолдуулан сургуулийн системийг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх, сурган хүмүүжүүлэх их үйлсдээ шинэ шинэ аргаар ажиллаж олон сайн шавь төрүүлэхийг ерөөж “Баярын бичиг” мөнгөн шагналаар шагнав гэх “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай, Ховд аймгийн Ардын боловсролын хэлтсээс Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 8 жилийн сургуулийн багш Н.Э-д 1990 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон “Дурсамж”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Арга зүйч багш” цол олгосон үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтсээс 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулийн зураг-хөдөлмөрийн багш Н.Э-д олгосон “аймгийн тэргүүний багш” гэх бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Ардын боловсролын хэлтэс, сургалт заах аргын кабинетаас Н.Э-д 1991 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Алтайн хийморь сонинд нийтлэгдсэн “Говийн сайхан Алтайн солонгорсон өнгийг усан будгаар урлажээ” гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар,
-Жаргалан сумын 8 жилийн дунд сургуулиас 1991 оны 05 дугаар сарын 22-ны өдөр багш Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
“Ухаан зарж уйгагүй хөдөлмөрлөдөг багш” гэх гарчиг бүхий нийтлэлийн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Боловсролын хэлтэс, судалгаа арга зүйн төвөөс 1992 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын Засаг даргын Тамгын газраас багш Н-ын Э-д 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Жаргалан сумын дунд сургуулиас 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Н.Э д олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Судалгаа арга зүйн төвөөс 1993 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Н.Э-д олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Багш Н.Э та сурган хүмүүжүүлэх үйлстээ богино хугацаанд өндөр амжилт гарган өөрийн мэргэжлийн дагуу бар зургаар олон медальтай шавь төрүүлсний дээр энэ жилийн хүндийн өргөлтийн улсын аваргад алтан медаль хүртсэн тул хамт олон тань таны хөдөлмөрийг өндрөөр үнэлэн сургуулийн хүндэт дэвтэрт бичиж гэрчилгээ, мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв гэх 1994 оны 02 дугаар сарын 02-ны өдөр багш Н.Э-д олгосон гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1994 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Н овогтой Э-ыг “Багшийн ардар” медалиар шагнасан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Нийгмийн бодлогын хэлтэс, боловсролын төвөөс 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Н.Э-д олгосон “Монголын багш нарын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болон явагддаг “Сурган хүмүүжүүлэх уншлага”-д Жаргалангийн урлал сэдвээр илтгэл тавьж 2 дугаар байр эзэлсэнд талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шалгав гэх “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын хэлтэс, боловсролын төвөөс Жаргалан сумын сургуулийн багш Н.Э-д 1995 оны 12 дугаар сарын 08-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Боловсролын төвөөс 1996 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Жаргалан сумын сургуулийн багш Н.Э-д олгосон “Тэргүүн туршлага санаачлагын эзэн гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс 1996 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Жаргалан сумын дунд сургуулийн багш Н.Э-д олгосон “Аймгийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Туршлагын цомог гэх номын хуулбар,
-Говь-Алтай аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын боловсролын төвөөс 1997 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Жаргалан сумын дунд сургуулийн багш Н.Э-д олгосон “Аймгийн тэргүүний сурган хүмүүжүүлэгч гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Мэргэжлийн зэргийн үнэмлэх багш Н овогтой Э-д 1997 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн МШК-ын шалгалтаар зөвлөх мэргэжлийн зэрэг тогтоогдсон тул үнэмлэх олгов аймгийн МШК-ын дарга нарийн бичгийн дарга гэж гарын үсэг зурсан үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Н.Э-д олгосон “Гэрчилгээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Говь-Алтай аймгийн Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын төвөөс Жаргалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Н овогтой Э-д 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон “Баярын бичиг”-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Н овогтой Э таныг өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, боловсролыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдэгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Цахиур нэртэй сонины хуулбарт “...Их мянган Н-ын тав дахь хүү Э Баян-Уул сумын нутагт 1963 онд төрсөн. УБИС-ийн зураг, шугам зургийн ангийг зураач багшийн мэргэжлээр төгссөн. 1984-1998 онд Жаргалан сумд багш, 1998 оноос Есөнбулаг сумын 3 дугаар сургаальд мэргэжлийн багшаар ажиллаж байна...” гэж бичигдсэн,
-291392 дугаартай Н-ын Э-ын нийгмийн даатгалын дэвтрийн эх хувьд 1995-2004 онуудын авсан цалинг бичиж баталгаажуулсан, Ажилласан аж ахуй нэгж, байгууллагын нэр хэсэгт Говь-Алтай аймгийн Жаргалан сум, эрхэлж байсан ажил, албан тушаал хэсэгт зураг хөдөлмөрийн багш, ажилд орсон 1984.08.15, ажлаас гарсан он, сар өдөр, 1998.08.25 гэж бичиж Говь-Алтай аймгийн Жаргалан сумын бүрэн биш дунд сургууль гэсэн тамга дарсан,
-Н-ын Э-ын 1995-1998 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт зэргээр нотлогдон тогтоогдож байна.
НэхэмжлэгчН-ын Э-ын овгийг хөдөлмөрийн дэвтэр болон зарим тушаал, баярын бичигт Навагжав гэж бичсэн нь хөдөлмөрийн дэвтэр нээсэн, тушаал гаргасан хүмүүсийн дуудлага, бичилтээс шалтгаалан нэрийг зөрүүтэй бичсэн байна гэж үзлээ.
4. Иймд А овгийн Н-ыг 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар А овгийн Н-ын Э-г 1984 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Жаргалан сумын дунд сургуульд зураг хөдөлмөрийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ