Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 319/ШШ2026/00209

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод байрлах, “******* *******” НҮТББ-ын нэхэмжлэлтэй,

Хариу*******ч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, Ховд аймгийн ******* ******* ******* д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний дагуу хийгдсэн уран бүтээлийн ажлын хөлсний үлдэгдэл 27,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгийн төлөөлөгч /цахимаар/, түүний өмгөөлөгч ,

Хариу*******чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь “Гэрээний дагуу хийгдсэн уран бүтээлийн ажлын хөлсний үлдэгдэл 27,300,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Манай "******* *******" НҮТББ нь Ховд аймгийн Ховд аймгийн ******* ******* ******* тэй 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тухайн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн ном бүтээх, мөн баримтат кино хийх гэрээг тухайн үеийн захирал тэй байгуулсан. 100 жилийн ойн ном бүтээх 30,000,000 төгрөг, баримтат кино бүтээх ажлын хөлс 30,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд тухайн киног 20 ширхэг DVD эсвэл флаш дээр хувилж, цахимд байршуулан захиалагч талд хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан. Мөн 200 ширхэг номын хэвлэх зардлыг гүйцэтгэгч тал хариуцна гэж гэрээнд заасан тул гүйцэтгэгчээс 7,700,000 төгрөгийг гаргаж хэвлүүлэн өгч цахимд байршуулсан. Гэрээний дагуу хийгдэх тухайн 2 бүтээлийн нийт хөлс нь 60,000,000 төгрөг болсон. Тухайн үнийн дүнг гэрээгээ байгуулахдаа хоёр тал хоёулаа тохиролцсон. Энэхүү 2 бүтээлийн нийт үнэ болох 60,000,000 төгрөгөөс 32,700,000 төгрөгийн тооцоо хийсэн бөгөөд үлдэгдэл хөлс болох 27,300,000 төгрөгийн тооцоо одоо болтол хийгдээгүй байна. Уг ажлыг саадгүй явуулах үүднээс Ховд аймгийн ******* ******* ******* өөс ажлын хэсэг байгуулсан юм. Гүйцэтгэгч тал баримтат кино, ном бүтээх ажлыг мөн оны 04 дүгээр сарын 12-нд эхлүүлсэн. Гэвч Ховд аймгийн ******* ******* ******* ийн эмч, ажилчдын ажлын ачаалал мөн ажлын хэсгийн хариуцлагагүй байдлаас шалтгаалан захиалагч талаас холбогдох тасаг нэгж, албадынхаа баримт материалыг ******* хугацаанд нь гүйцэтгэгч талд хүлээлгэж өгөөгүйгээс ном, киноны ажил саатах, хүлээлтийн байдалд удаа дараа орсон хэдий ч манай төрийн бус байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд тухайн 2 бүтээлийн ажлаа хийх явцдаа Ховд аймгийн ******* ******* ******* ийн захиралд үзүүлж, санал болгосныг нь хүлээн авч нэмэлт засвар хийж хүлээлгэн өгсөн. Манай зүгээс 2025 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад 27,300,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нь өгөх боломжтой гэсэн хариу өгсөн учир миний бие эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан.

Иймд "******* *******" НҮТББ-ын зүгээс үзүүлсэн ажил үйлчилгээний хөлсний үлдэгдэл болох 27,300,000 төгрөгийг Ховд аймгийн ******* Оношилгоо Эмчилгээний гаргуулж өгнө үү” гэжээ.

2. Хариу*******чийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь байгууллагын 100 жилийн ойд зориулсан хоёр төрлийн уран бүтээлийн ажлын үйлчилгээний хөлсний үлдэгдэл болгон 27,300,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байна. Хариу*******чийн зүгээс энэхүү шаардлагын 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 17,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариу*******ч байгууллага гэрээний дагуу 100 жилийн ойн түүхэн мэдээлэл, архивын баримт, гэрэл зураг болон шаардлагатай бусад суурь мэдээллийг нэхэмжлэгчид хугацаанд нь бүрэн хүлээлгэн өгсөн. Гэвч нэхэмжлэгчийн хянуулж ирүүлсэн номын эх нь логик дэс дараалал алдагдсан, найруулгын олон алдаатай, агуулгын бүтэц хангаагүй байсан тул засвар шаардлагатай болсон. Үүний улмаас хоёр ажилтныг 7 хоногийн хугацаатай ******* хот руу явуулж, замын зардал, цалин, томилолтын зардлыг байгууллага гаргасан. Гэсэн хэдий ч нэхэмжлэгч эцсийн баталгаажсан эх гаргаж өгөөгүй, ажил хүлээлцсэн акт үйлдээгүй тул гэрээний үндсэн шаардлага хангагдаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 318.1 Ажил гүйцэтгэгч нь гэрээний дагуу хэмжээ, чанарт нийцсэн ажил гүйцэтгэх үүрэгтэй. 319.2 Захиалагч чанарын шаардлага хангаагүй ажлыг хүлээн авахаас татгалзах эрхтэй. 319.5 Гүйцэтгээгүй буюу гэрээний шаардлагад нийцээгүй ажилд ажил гүйцэтгэгч төлбөр шаардах эрхгүй.

 Иймд нэхэмжлэлийн 10,000,000 төгрөгийн хэсгийг хангаж, 17,300,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.1. Хариу*******чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байдаг. Үүний дагуу манай байгууллагын удирдах зөвлөл 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуралдаж, Ховд аймгийн ******* *******, ******* ийн 100 жилийн ойд зориулан бүтээсэн номын агуулга, чанарын асуудлыг хэлэлцэн дүгнэлт хийсэн. Тус хурлаар уг бүтээлийг хэрхэн дүгнэх, гэрээний төлбөрийг ямар байдлаар шийдвэрлэх, төлбөрийг бүтнээр нь олгох эсхүл хэсэгчлэн олгох талаар хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад гэрээнд заасны дагуу батлагдсан эцсийн эхийг захиалагчийн гарын үсгээр баталгаажуулсны үндсэн дээр хэвлэх ёстой байсан боловч уг нөхцөл хангагдаагүй, захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар ярилцсан. Мөн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байна гэж үзсэн тул Иргэний хуульд заасан журмын дагуу гүйцэтгүүлэгч талаас уг доголдлыг арилгуулах, дахин гүйцэтгүүлэх эсхүл шинээр гүйцэтгүүлэх шаардлага үүссэн гэж үзсэн.

Иймд тухайн үед 100 жилийн ойн арга хэмжээ хэдийн дууссан байсан тул гэрээний үнийн дүнг дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг байгууллагын Удирдах зөвлөлөөс гаргасан.” гэв.

3. Зохигчоос гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эвлэрүүлэн зуучлалаас татгалзсан тэмдэглэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 100 жилийн ойн ном бүтээх гэрээ, баримтад кино хийх ажил гүйцэтгэх гэрээ, Ховд аймгийн ******* ******* ******* ийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, гэрч асуулгах хүсэлт зэрэг,

          3.2. Хариу*******чаас: хариу тайлбар, итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

          3.3. Талуудын хүсэлтээр шүүхээс: ийг гэрчээр асууж тэмдэглэл хөтөлсөн, 100 жилийн ойн ном болон дискэнд хуулбарласан баримтад киноны бичлэгт тус тус үзлэг хийж, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэгч “******* *******” НҮТББ нь хариу*******ч Ховд аймгийн ******* ******* ******* өөс ажлын хөлс 27,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

4.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

- ******* ******* ******* ийн түүхэн 100 жилийн ойн ном бүтээх, баримтад кино хийх ажлыг гэрээнд заасны дагуу бүрэн хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн.

-Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

4.2. Хариу*******ч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

- Нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 17,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй.

- Номын эх нь агуулга, найруулгын алдаатай буюу ажлын үр дүн доголдолтой, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй гэж маргасан.

5.  Талууд 2025 оны 02 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* ******* ******* байгуулагдсаны түүхэн 100 жилийн ойн ном бүтээх, баримтад кино хийх  гэрээг тус тус  байгуулсан байна. Уг гэрээгээр “******* *******” НҮТББ нь Ховд аймгийн ******* ******* ******* ийн түүхэн 100 жилийн ойн баримтат кино хийж, ном бүтээж  2025 оны 07 сарын 15-ны өдөр  захиалагч Ховд аймгийн ******* ******* ******* д хүлээлгэн өгөх, Ховд аймгийн ******* ******* ******* нь баримтат кино хийхэд 30,000,000 төгрөг, ном бүтээхэд 30,000,000 төгрөг нийт 60,000,000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүрэг хүлээжээ.

“******* *******” НҮТББ  нь 100 жилийн ойн ном болон баримтат киног бүтээж захиалагч байгууллага Ховд аймгийн ******* ******* ******* д хүлээлгэн өгсөн, Ховд аймгийн ******* ******* ******* нь ажлын хөлс 60,000,000 төгрөгөөс  баримтат киноны ажлын хөлс 30,000,000 төгрөгийг бүрэн төлж, номын ажлын хөлснөөс  27,300,000 төгрөгийг дутуу төлсөн зэрэг үйл баримт талуудын тайлбар, гэрээ, ном, баримтад кинонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.

5.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Ажил гүйцэтгэгч “******* *******” НҮТББ нь гэрээний дагуу номыг бүтээж, баримтат киног хийж Ховд аймгийн ******* ******* ******* д хүлээлгэн өгсөн учраас  тохирсон хөлсийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд баримтат кино хийж, 20 ширхэг флаш дискэнд хуулбарлан хариу*******чид хүлээлгэн өгсөн байх бөгөөд баримтад киноны чанарын талаар талууд маргаагүй болно.

Харин байгууллагын түүхэн 100 жилийн ойн номыг 200 ширхэг хэвлүүлэн хүлээлгэн өгснийг хариу*******ч үгүйсгэхгүй байгаа боловч уг номын найруулга, агуулгын хувьд   алдаатай гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

5.2. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1. “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана.” гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 100 жилийн ойн ном бүтээх гэрээний 5.3-д “захиалагч нь ажлын гүйцэтгэлийн эхэн, дунд, эцсийн хугацааг гэрээндээ тодорхой зааж өгөх ба гүйцэтгэгчийн ажлын явцтай биечлэн танилцах, өөрийн талаас ажил мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөх, санал бодлоо солилцох, ажил хэрэгч саналаа тусгуулах эрхтэй” гэжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариу*******ч татгалзалдаа үндэслэл болгож байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

Тодруулбал, захиалагч нь номыг шаардлага хангахгүй гэж үзсэн бол хүлээн авахаас татгалзах эрхтэй атлаа энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй, мөн номын аль хэсэг найруулга, агуулгын хувьд  алдаатай буюу гүйцэтгэсэн ажил доголдолтой болохыг нотолсон нотлох баримтаа гаргаж өгч, нотлох үүргээ биелүүлээгүй тул хариу*******чийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариу*******ч Ховд аймгийн ******* ******* ******* өөс 27,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” НҮТББ-д олгож шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч “******* *******” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,450 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариу*******ч Ховд аймгийн ******* ******* ******* өөс 294,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариу*******ч Ховд аймгийн ******* ******* ******* өөс 27,300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” НҮТББ-д олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч “******* *******” НҮТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариу*******ч Ховд аймгийн ******* ******* ******* өөс 294,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  “******* *******” НҮТББ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.БАХЫТБЕК