| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0736/Э |
| Дугаар | 789 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 789
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ц, улсын яллагч Ц.Г, шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт В овгийн Б.Н холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ........ дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эду Кампус” хотхоны 207 дугаар байр 31 тоотод иргэн Г.Д зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ “….2018 оны 02 дугаар 23-ны өдөр манай гэрийн цахилгааны монтаж эвдэрсэн. Би дуудлага өгч 2 дугаар сарын 24-ний өдөр Г.Д ирсэн. Тэр хүн янзлаад явсан. Тухайн үед дутуу хийсэнг нь би мэдээгүй. Тэгээд дахин дуудлага өгсөн. Тэгээд 02 дугаар сарын 28-ны өглөө Г.Д орж ирэхээр нь “...Ахаа ариун цэврийн өрөөний утас болохгүй байгаа” гэж хэлэхэд “чи дуугуй бай, би мэдэж байна” гэж уурласан. Тэгтэл эхнэр төрөөд удаагүй байсан ба манай нялх хүү цочиж уйлсан. Үүнд миний дургүй хүрч “..та яаж байгаа юм бэ, би өөр хүн дуудаж болно та яв” гэж хэлсэн. Тэгтэл “...чи намайг хөөдөг хэн бэ, бацаан минь” гэж надад хэлсэн. Бид хоёр хоорондоо хэрэлдэж байгаад сүүлдээ над руу уурлаж гараа далайж цээжин тус хэсэгт цохисон. Бид хоёр хоорондоо барьцалдаж авч хоорондоо зодолдсон. Манай эхнэр бид хоёрыг салгасан. Тэгээд л Г.Д гэрээс гарч явсан. Би компанид нь гомдол гаргаад зогсож байтал Г.Д араас орж ирсэн. Энэ бацаан намайг зодлоо. Танай дуудлагад явж чадахгүй гэж Г.Д хэлсэн. Намайг зодсон гэхээр нь чи намайг цохихоор нь би зөрүүлж цохисон гэж хэлсэн. 5 цаг 30 минутад манай хаалгыг хүн тогшсон. Би хаалганыхаа камераар харахад Г.Д мөн зогсож байсан. Тухайн үед Г.Д согтуу юм шиг харагдаж байсан болохоор би хаалгаа онгойлгоогүй. Дахин 5-аас 10 минутын дараа хаалга тогшиход нь “ чи яах гээд байгаа юм бэ” гэж асуусан. Чи гараад ир ярилцъя гэж хэлсэн. Би өглөө эрт ярилцаж яах нь вэ, өдөр ярилцаж болно ш дээ гэж хэлсэн чинь гараад ир гээд байсан. Дахин хаалга тогшвол би цагдаа дуудан шүү гэж хэлсэн. Тэгтэл Г.Д би чамайг цагдаад өгнө гэж явсан. Өглөө 9 цаг 30 минутын орчимд цагдаа ярьж ирж байцаалт өг гэсэн. Би тэр хугацаанд очиж гомдол бичиж өгсөн. Одоо бид хоёр хоорондоо эвлэрсэн. Бие биенээсээ уучлалт гуйсан. Би хохирол төлбөр, гомдол байна уу гэж асуусан. Чи надад эмчилгээний зардал болох 100.000 төгрөгийг өгчих би цагдаагийн газраас гомдолгүй гээд өргөдөл өгнө гэж хэлсэн.” гэв.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 11-12/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Д мэдүүлэг /хх-н 13-15, 23-25/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д өгсөн мэдүүлэг /хх-н 29-30/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Э-н өгсөн мэдүүлэг /хх-н 31-32/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн төвийн шинжээчийн 3278 тоот дүгнэлт /хх-н 34/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 48/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-н 60/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 54-55/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Г Б.Нанзаддорж нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эду Кампус” хотхоны 207 дугаар байр 31 тоотод иргэн Г.Д-г зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эду Кампус” хотхоны 207 дугаар байрны 31 тоотод иргэн Г.Дзодсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Д хохирогчоор өгсөн “...2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 207 дугаар байрны 31 тоотод цахилгаан ажиллахгүй байна гэсэн дуудлагаар очсон. Тэгээд тухайн үед багажгүй явж байсан учир багажаа авчраад үзье гэж хэлээд гарсан. Тэгээд барилгын захиалагч талаас цахилгаанчин нь янзалсан гэж сонссон. 02 дугаар сарын 27-ны өдөр 207 дугаар байрны 31 тоотын Нанзаддорж цахилгаан болохгүй байна, үзээд өгөөч гэж над руу утсаар ярьсан. Тэгээд 02 дугаар зарын 28-ны өдрийн 09 цагийн орчим 207 дугаар байрны 31 тоотод Нанзаддоржийн гэрт орсон. Тухайн үед барилгын захиалагч талын цахилгаанчингууд цахилгааны монтажнуудыг нь гаргаж ирээд орчихоод явчихсан байсан. Тэгээд цахилгаанчингуудад нь бухимдаад орсон газар болгондоо ийм юм хийгээд орхичих юм пизда нар чинь гэж хэлсэн. Тэгээд багажнуудаа гаргаад цахилгааны утаснуудыг үзэж байхад Н хажууд ирээд энэ утас эндээс салгасан утас, энэ утас чинь ийм гэж зогсоо зайгүй ярьж байсан. Тэгээд би цахилгааны утаснуудыг үзэж байгаад чи дуугүй байж бай, би үзэж байна гэж хэлсэн. Тэгтэл Н чи дуугарсангүй, уурлаад байна, дуугүй бай гэж хэллээ, янзалж чадахгүй бол зайл чи гэж хэлсэн. Тэгээд над руу уурлаад байхаар нь би гарлаа, явлаа, барилгын захиалагч талтай учраа олж янзлуул гэж хэлсэн. Үүд рүү очоод хувцасаа аваад багажаа янзалж байхад Н чи намайг пизда гэж хэллээ гээд байсан. Би явлаа миний хийх ёстой ажил биш гээд гарах гэтэл Н намайг заамдаж авахаар нь би хоёр мөр рүү нь түлхсэн. Тэгтэл Н хоёр гараа саваж миний толгой, чих орчим руу цохиж байсан. Би хувцас, багажаа аваад гэрээс нь гарсан. Захиалагч талын ажилчдын өрөө рүү ортол Н орчихсон зогсож байсан. Тэгээд би захиралтай нь уулзаж байхад Н чи яасан том юм, чамайг ална шүү гэж хэлээд нүүрэн тус газар зүүн нүд, шанаа орчим гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд гараад явж байгаад үүдэн дээр зогсож байсан цахилгаанчин дээр очоод 31 тоотын цахилгаан янзлаагүй юм уу, янзлаач гэж хэлсэн. Н араас гүйж ирээд хоёулаа зодолдоё гээд дайраад байсан. Тэгэхээр нь би чи болиоч гэж хэлсэн. Н ална гээд хэл амаар доромжлоод байсан. Цахилгаанчид орж тухайн айлын цахилгааныг янзалсан. Миний чихний ар хэсгээр өвдөөд унтаж чадахгүй болохоор нь Н очиж уулзах гээд 2 удаа хонхийг нь дартал нээж өгөөгүй. Тэгээд нэг байранд байж уулзах хэрэгтэй байна, толгой чих өвдөөд байна гэж хэлэхэд чамайг өгдөг газар чинь өгнө шүү гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. 04 дүгээр сарын 11-ний өдөр Н надтай уулзаж эвлэрье гээд зураг авахуулах 100.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-24-25/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Б.Д-н гэрчээр өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 207-31 тоотод цахилгаан янзлах гэж Д орж ирсэн. Би гэртээ нөхөр Н, 3 сартай хүүхдийн хамт байсан. Д орж ирээд цахилгаан янзалж байхдаа пизда нар чинь ингэдэг юм гээд чанга, чанга хараагаад байсан. Тэгээд унтаж байсан хүү сэрж уйлаад байсан. Нөхөр Н хажуугаас нь нэг хүн орж ирээд янзалсан чинь болохгүй байсан гэж хэлсэн. Тэгтэл Дүүрэнжаргал чи муу дуугүй бай гэж хэлсэн. Би унтлагын өрөөнөөс хүүгээ аваад том өрөө рүү ороход Н, Д-г гэрээс гар, үйлчилгээний ажилтан байж ингэж болохгүй, өөр хүн дуудчихна гэж хэлсэн. Тэгтэл Д Н-г чи муу юу гэнээ гэж хэлээд цээжин тус газар нь гараараа цохиж, хойш нь түлхсэн. Би хүүгээ орон дээр тавиад очиход Н, Д ноцолдоод бие, биенийхээ хувцаснаас зуураад байсан. Тэгээд би очоод больцгоо гээд Д хувцасыг өгөөд гаргасан. 5 хоногийн дараа үүрээр Д ирээд 2 удаа хаалга нүдээд байсан. Н хаалга нээх гэхээр нь би маргалдаж магадгүй гэж бодоод битгий гээд онгойлгож өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3278 дугаар:
1. Г.Д биед зүүн нүдний зовхи, шанааны цус хуралт, зүүн чихний хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-н 34/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н өөрийн гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Д нь “…гомдол санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлт /хх-63/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Н энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэх зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдав.