2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/02126

 

 

 

 

    2026              02             25                                        192/ШШ2026/02126

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-од холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 26,100,566 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь нэхэмжлэгч “******* Банк” ХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр № тоот Онлайн цалингийн Зээлийн гэрээ байгуулж 28,000,000 төгрөгийг, жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр №БГХ/49559220 тоот Барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 9,900,777.67 төгрөг, зээлийн хүү 4,801,154.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,767.81 төгрөг, нийт 14,725,700 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч ******* гэрээнд заасан үүргээ зөрчиж байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл/Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх/-ийн 7.1-д “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар *******тай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг ******* хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд зээлдэгч *******оос 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 18,239,222.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 945,747.4 төгрөг, нийт 26,100,566 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч *******ын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэхдээ зээлийн төлбөр төлөгдсөн мөнгө болоод зээлийг авсан дээр маргадаггүй. Энэ зээлийг авсан гэж өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгсэн мөртлөө маргаж байгаа үндэслэл нь бодитоор бичгээр зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй байна. Энэ зээлийн болон барьцааны гэрээг надад өгөөгүй, харуулаагүй. Удаа дараа шалгасан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд ирснээр энэ зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг харлаа. Шүүхийн журмаар гаргуулъя гэдэг байдлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Тухайн үед уламжлалт байдлаар судалдаг зээлтэй адилхан тухайн харилцааны менежер, эсвэл салбарын мэргэжилтнээр эсвэл судлуулаад зээл олгодог харилцаа огтоосоо биш гэдгийг та өөрөө тайлбарласан. Энэ бол аппликэйшнаар ороод зээлийн хүсэлтээ өөрөө өгөөд гаргаад хүсэлт гаргасны үндсэн дээр тухайн хүсэлтийг нь ******* хүлээж аваад гэрээ боловсруулах гээд өнөөдөр танилцуулчхаж. Барьцааны гэрээ, зээлийн бүтээгдэхүүн, өөрсдийнх нь хүсэлтийг танилцуулах хяналтуудад үүрэг гаргачхаж байгаа юм. Эдгээр баримттай өөрөө танилцаад аккаунт хийгээд үнэлгээ зөвшөөрсөн гэсэн танилцаад зөвшөөрөөд энэ дан систем, хур системээс нийгмийн даатгалын лавлагаа, ажил байдлын нийгмийн даатгалаа төлж байгаа бусад шаардлагатай зөвшөөрлүүдийг өөрөө *******анд гаргаж өгч хүлээн зөвшөөрөөд тухайн баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Тэр баримтууд 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтууд гаргаж өгсөн. Мөн зээлдэгчийн өргөдөл, хүсэлттэй холбоотой баримтуудаар харагдаж байгаа. Тэгээд зөвшөөрөхгүй гээд байгаа ганц үндэслэл нь зөвхөн энэ гэрээг хүчин төгөлдөр байдлын хувьд маргаад байна уу гэхээр бас хүчин төгөлдөр байдлын хувьд маргаад байгаа үндэслэл хариу тайлбарт харагддаггүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 95 дугаар зүйл, нэхэмжлэл гаргахдаа холбоотой Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д заасан цахим хэлбэрээр нэхэмжлэлтэй холбоотой байгуулахтай холбоотой хууль зүйн үндэслэлүүдийг үүсгэсэн. Эсвэл яг ийм хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй гэдэг дээр маргадаггүй. Зөвхөн энэ гэрээг би хараагүй, үзээгүй, гэрээний ямар нэгэн үндэслэлийг би танилцаагүй учраас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэдэг. Энэ гаргаад байгаа тайлбарууд нь үндэслэлгүй. Мөн энэ зээлийн гэрээний хугацаанд нийтдээ 14,725,700 төгрөг төлсөн гэдгийг бол ******* сая тодорхой нэхэмжлэл дээрээ дурдлаа. Энийг үндсэн зээлд нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүг төлье гээд сая ярьчихлаа. Энэ төлөлтүүдийг ******* шууд давуу байдлаар ашиглаад суутгасан гэж яриад байгаа юм. Гэтэл энэ талуудын хооронд байгуулагдсан онлайн төлбөрийн зээлийн гэрээ дээр тухайн хүн өөрийнхөө дансандаа төлөхөөр тохиролцсон хэмжээний эргэн төлөлтийн хуваарийнх нь дагуу зээлийн үндсэн төлбөр болоод хүүгээ байршуулах ёстой. Өөрөөр хэлбэл 1,174,100 төгрөгийг зээл авснаас хойш сар болгоныхоо 25-ны өдөр өөрөө байршуулаад явах ёстой. Энэ байршуулсан мөнгийг нь 22 цагаас өмнө ******* автоматаар суутгаад авч байгаа. Энийг талууд хоорондоо гэрээгээрээ тохиролцчихсон. Энэ гэрээний цахим хэлбэрээр хийхтэй холбоотой, нууц кодоор баталгаажуулахтай холбоотой 2.2.3, 2.1.7-д энэ талаар тодорхой дурдаад тохиролцчихсон. Энэ тохиролцооных нь дагуу гэрээ хэлцлийн дагуу суутгаж байгаа асуудлыг давуу байдлаа ашиглаад суутгаж авсан нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн зээлийн хүүгийн талаар ямар ч тооцоололгүйгээр зөвхөн төлсөн төлбөрөөсөө 28,000,000 төгрөгийн зээл авсан. 28,000,000 төгрөгийн зээлээсээ хүү тооцоололгүйгээр үндсэн төлбөрөөс нь хасуулаад үлдэгдлийг нь хүлээлгэж өгөөч гэдэг. Банк тодорхой зохицуулагч байгууллагаас хувь *******наас тусгай зөвшөөрлөө аваад ******* эрх бүхий этгээдүүдийн мөнгөө хувааж төлбөртөө, зээлийн үйл ажиллагааг тус тус хуулийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа ашгийн төлөө компани. Хэн нэгэн этгээдэд ямар ч хүүгүйгээр зээл олгодог хувийн байгууллага буюу ашгийн төлөө бус байгууллага биш. Энэ авсан зээл дээр тоолох чинь гэрээгээрээ тохирчихсон байна. Хэрвээ тохиролцсон хүүгийн тохиролцооных нь дагуу зээлийн хүү бодоод хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор нэмэгдүүлсэн хүү тооцож байгаа асуудал. Түүнээс ямар нэгэн үйлдэл гараагүй. Хүсэл зоригоо илэрхийлээгүй байхад нь ******* ******* гэдэг хүнд 28,000,000 төгрөг зүгээр олгохгүй. Өөрийнх нь тайлбар зүв зүгээр байж байтал Хаан *******ных нь дансанд 28,000,000 төгрөг орчихсон юм байна. Тийм юм байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг болоод бусад баримтуудаар хэрхэн яаж *******ны зээлийг хүсэж энэ хэмжээний зээлийг авъя гэдэг хүсэл эрмэлзэл илэрхийлсэн. Мөн энэ зээл амжилттай гарсан талаарх баримтууд, техникийн үйл ажиллагааны нотлох баримт судалсны дараа бүрэн нотлогдоно. Тэгэхээр хариуцагчийн гаргаад байгаа энэ зээл төлөхгүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа бүх тайлбар үндэслэлгүй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-т зааснаар хуулийг мэдэхгүй, аль эсвэл буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлж болохгүй. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой зээлийн данс нээгдсэн болон зээлийн гэрээ бүртгэлийн карт эдгээр баримтуудаар зээлийн данс нээгдсэн нь тодорхой. Зээлийн данснаас харилцах данс руу нь олгочихсон. Өөрийнх нь Хаан *******ны эзэмшлийн харилцах данс руу 28,000,000 төгрөг зээл олгочихсон. Энэ зээлийг өөрөө тайлбарлахдаа ямар ч үйлдэл хийгээгүй байхад Хаан ******* шууд олгочихсон юм. Тэгээд энийг би маркетинг юм уу, харилцагчаа татах гэсэн ийм арга байна гэж ойлгосон. Тэгээд 28,000,000 төгрөгийг өөрөө ашиглачихсан. Гэрээ байгуулаагүй ашиглачихсан учраас би энэнд хүү төлөхгүй гэдэг байдлаар тайлбарлаад байгаа юм. Банк зээлийн гэрээгээр ******* эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан бүх журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгч шилжүүлнэ. Зээлдэгч нь тухайн мөнгөн хөрөнгийг буцаагаад зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон бол тухайн мөнгөн хөрөнгийг нийтэд нь төлөх үүргийг хүлээнэ. Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаа тооцогдоно. Банкны зүгээс 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэлийн картаа хөтлөөд энэ хугацаанд зээлийг ашигласан, ашиглаж байгаа юм. Ашиглаж байгаа хугацаандаа бид нар хуульд заасны дагуу хүү тооцох эрхтэй, бүртгэлийн картаа хөтлөөд 2 удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх гээд. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч төлөөгүй, эсвэл гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан нь зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацааны зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл энэ шүүхээр шийдвэрлэгдэх, шүүхийн ажиллагааны явцад нэмэгдүүлж байгаа энэ хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэг нь зээлдэгчид байна гэдгийг хуульчилсан. Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ. Гэрээнд заасан хугацаа болмогц үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч, батлан даагч нарын данснаас мөнгөн хөрөнгийг үл маргах журмаар төлбөрийг төлүүлэх эрх нь *******анд байгаа юм. Мөн талуудын хооронд байгуулсан онлайн техникийн зээлийн гэрээнд 22 цагаас өмнө зээлээ төлнө. Энэ хугацаанд ******* тухайн харилцагчийн данснаас гаргах журмаар суутгана гэдэг гэрээгээр тохиролцсон байдал нь түрүүнд дурдсан хуулийн зохицуулалт зөрчөөгүй. Банк үндэслэлгүйгээр, гэрээгүйгээр харилцан тохиролцсон нөхцөл байдлыг цахимаар баталгаажуулалгүйгээр энэ гэрээг байгуулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Хэргийн материалд авагдсан 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн үзлэг байгаа. Энэ үзлэгээр ямар баримтууд тогтоогдсон бэ гэхлээр зээлийн гэрээ 4 хуудас, барьцааны гэрээ 6 хуудас, зээлийн бүтээгдэхүүн нөхцөл, танилцуулсан хүснэгт гээд маягт 2 хуудас. Эдгээр баримт нь тухайн зээлдэгчийн Хаан *******анд бүртгэлтэй, мэйлээр хүргэгдсэн. Мөн тухайн Хаан *******ны аппликэйшн ашиглаад нэвтрээд ороход өөрөө зөвшөөрөөд, зөвшөөрсөн байдлаар баталгаа хийгээд тухайн гэрээтэй танилцсан болох нь энэ үзлэгээр тодорхой нотлогдчихсон. Банк зээлийн төлөлтийг удаа дараа шаардаж байсан. Мессеж хүргүүлж байсан, утсаар холбогдож байсан. Хүсээгүй байхад *******ны системийн алдаанаас болоод ороод ирсэн ш дээ. Тэгэхээр би энэ зээлийг чинь төлөхгүй гэдэг агуулга тайлбар хэлж байна. Өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд цахим хэлбэрээр гэрээ байгуулагдсан болохыг зөвшөөрөөд зээлээ төлнө гэж хэлсэн. Нөхцөл байдлын хувьд тухайн үед хүндэтгэн үзэх шалтгаан, бусад нөхцөл байдлаар тайлбарлаад ярьдаг. Ийм нөхцөл байдлыг тодорхойлчхож байгаа юм. Мөн ******* өөрөө *******ны аппликэйшн ашигладаг. Тэр ашигладаг аппликэйшнаар нь дамжуулаад өөрөө хүсэлт гаргасан болохыг тодорхойлж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр зээлийн өргөдлийн маягтыг өөрөө бөглөж байгаа. Гэр бүлийн байдал, ажил мэргэжил, цалин орлого бусад нөхцөл байдлыг өөрөө тодорхой болгож бөглөж байгаа. Энэ бөглөж байгаа үйлдэл дээрээ тэр шаардсан мэдээллийг буруу бөглөх юм уу, аль эсвэл бөглөөгүй байхад энэ цаашаа үргэлжлэхгүй. Тэгэхээр энэ хүн өөрөө тэр мэдээллүүдийг бүрэн гүйцэт, зээл олгох онлайн зээлийн журмын дагуу түрүүн судалсан тухай бүр энэ мэдээллүүд байгаа. Энэ мэдээллүүдээ өөрөө бөглөөд үнэн болохыг нь баталгаажуулаад гэрээ байгуулагдсан. Нууц кодоор баталгаажуулсан гэдэг нь Өү Ти Пи буюу нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан гэдэг нь үзлэгийн тэмдэглэлээр тодорхой баталгаажсан. Тэр гэрээг өөрийнх нь ямар хаягаар явуулсан бэ гэхээр Хаан *******анд бүртгэлтэй *******ын “боогий” гэдэг мэйл хаягууд руу үүснэ. Өөрөөр хэлбэл энэ зээлийг аваагүй, зээлийн гэрээ ирээгүй гэдэг баримтаар тогтоогдоогүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, нотлох баримтаар өөрөө бүрдүүлэх, цуглуулах энэ үүргийг биелүүлээгүй. ******* өөрөө тайлбарлахдаа энэ зээлийг өөрийн харилцах дансаар авсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Тэгээд дээр нь тооцоон дээр маргадаггүй. Төлсөн төлбөрийн хувьд 14,725,000 төгрөгийг анх нэхэмжлэлийн шаардлага гаргахад төлсөн гэдэг дээр маргадаггүй. Өөрөө зөвшөөрдөг. Гэхдээ өөрөө юу андуураад, юу буруу ойлгосон бэ гэхээр анх надтай бичгээр гэрээ байгуулаагүй учраас би хүү төлөхгүй байх боломжтой юм гэдэг ийм бодол санаагаар өнөөдрийг хүртэл явж ирсэн гэсэн үг. Надад үүрэг үүсээгүй гэдэг ийм муйхар бодлогын үндсэн дээр өнөөдрийг хүртэл тайлбараа ч тэгж хэлдэг. Бичгээр гаргасан тайлбар дээрээ ч тэгж хэлдэг. *******ыг авах хугацаанд энэ цалингийн зээлийн бүтээгдэхүүний зээл байдаггүй юм байна гэдэг ийм зүйл яриад байгаа. Харин тийш нь нэвтрээд *******ны үйлчилгээ хэсэг рүү нэвтрээд оронгуут цалингийн зээлийн бүтээгдэхүүн, бизнесийн зээлийн бүтээгдэхүүн, лизингийн зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр олгохоор явж байгаа. Харин 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль өөрчлөгдөөд үүнээс хойш ямар агуулгатай өөрчлөлтүүд орсон бэ гэхээр программ хангамж, техник хэрэгслийг ашиглаад зээл олгох боломжтой юм байна гэдэг агуулгатайгаар орж ирснээрээ бичгээр гэрээ байгуулахыг шаардахгүйгээр, мөн хуулийн 7.1-д зааснаар *******анд өөрийн биеэр ирээд танин баталгаажуулсан харилцагчид анх цахим хэлбэрээр данс нээх, цахим хэлбэрээр мөнгөн хөрөнгө шилжүүлэх, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хүлээн зөвшөөрчихсөн. Мөн хуулийн 7.2-т цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг, цахим гарын үсгийг ашиглаад цахим хэлбэрээр гэрээ байгуулж болно. Үүнийг цахим хэлбэрээр зээлийн гэрээ байгуулагдсантай, гарын үсэг зурсантай адилтгаж үзнэ. Энэ хуулийн заасан журмын хувьд зөрчөөгүй. Процесс ажиллагаа, зээлийн судалгаа буюу автоматаар болж байгаа тэр программын ажиллагаа хуульд заасны дагуу баталгаажсан. Банкны нэхэгдээд байгаа зээлийн гэрээний үүрэг 26,100,566 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв.

 

2.Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан №ЗГ/49559220 тоот зээлийн гэрээ, дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар хийсэн №БГХ/49559229 тоот барьцааны гэрээ гэдгийг би огт хийгээгүй. Би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, огт хараагүй, сая шүүх дээр ирж л харлаа. Миний бие *******анд очоогүй ямар нэг нууц код дугаар огт өгөөгүй бөгөөд сайн дураараа зээлийн төлбөр гэх 14,725,700 төгрөгийг төлөөгүй ******* давуу байдлаа ашиглан миний данснаас суутгаж авч байсан. Миний бие *******наас зээлийн гэрээ байгаа бол ямар нөхцөлтэй, ямар хугацаатай, хэзээ хэрхэн төлөх талаар удаа дараа утсаар холбогдож мөн цахим хэлбэрээр албан бичиг явуулж байсан боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй. Энэ талаарх баримтыг шүүхийн журмаар гаргуулж авмаар байна. Би зээлийн гэрээг хараагүй, ямар нэг нөхцөл харилцан тохирч, зөвшөөрч гарын үсэг зураагүй, зээл ямар хүүтэй, ямар учраас нэмэгдүүлсэн хүү алданги төлөхөө мэдээгүй. Иймээс *******наас шаардаж байгаа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаарх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд талууд хуулийн дагуу харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан мэтээр бичжээ ийм зүйл огт болоогүй. Иймээс хуулийн дагуу харилцах тохиролцож зээлийн гэрээ хийгээгүй мөн зээлийн гэрээг удаа дараа шаардахад өгөөгүй байж давуу байдлаа ашиглаж, миний данснаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэх 14,725,700 төгрөгийг суутган авч улмаар гэж шүүхэд хандаж мөнгө хүүлж байгаа хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анх гаргаж өгсөн хариу тайлбараа дэмжиж байна. Одоо хүртэл зээлийн гэрээний шаардлага хангуулах гэж яриад байна. Одоо хүртэл ямар нэгэн байдлаар би хүү, алданги шаардсан тийм албан ёсны гэрээ ч байгуулаагүй, барьцааны гэрээ ч байгуулаагүй. Одоо ч гэсэн байгууллага хэвээрээ байгаа гэж үзэж байна. Мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж би хэлсэн. Манай өмгөөлөгч хэлсэн. 14,000,000 төгрөг өгсөн. Сая хэлснээр нийт 14,585,700 төгрөг төлчихсөн. Тэгэхлээр авсан мөнгө 28,000,000 төгрөг. Үүнээс миний өгсөн мөнгийг хасахлаар 13,414,300 төгрөгийг Хаан *******анд төлөхийг зөвшөөрч байна. Түүнээс бусад шаардлагыг ямар ч шаардлага хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ямар ч тийм зээлийн гэрээ байгуулаагүй. Ямар ч барьцааны гэрээ байгуулаагүй учраас зөвшөөрөхгүй байна. Мөнгө маш их хэрэгтэй байсан үе. 2022 он буюу ковидын үе байсан. Хэн ч бэлэн мөнгөгүй болсон. Хаан *******ны аппликэйшн руу орчихвол мөнгө орж ирж байна. Энэ олон улсын байгууллагаас 50,000,000,000 төгрөгөө босгосон. Тэгээд зээлийн үйл ажиллагааг өөрчлөх гэж байгаа. Орсон хүн болгонд мөнгө өгөөд байна. Тэр фэйсбүүкийн групп дээр ч явж байсан. Манай ажлын бүх хүмүүс ч авсан. Тэгэхэд нь би Хаан *******ны аппликэйшн руу орсон. Энэ байнга дурдаад байгаа талууд харилцан тохиролцож гэрээ байгуулаад байгаа. Тэгээд яаж харилцан тохиролцсон гэж үзээд байгаа юм. Энэ зураг, энэ үйл ажиллагаа үүсэх үндэс нь өөрөө харилцан тохиролцсон юм. Ямар нэгэн байдлаар окэй гэж би хэлэлцэж болно гээд хэлчхэж болно. Онлайн орчныг би маш сайн ойлгож байна. Нэг удаагийн паспорт гэдэг юм чинь ******* бусад хүмүүст мэдэгдэхгүйгээр өөрөө мэдээд тандалт явуулж байгаа, системээс явуулж байгаа үйлчилгээ байгаа юм. Бусад хүмүүст дамжуулахгүй гэдгийг нууц хэлж байгаа учраас биш ******* өөрөө мэдэж байгаа. Банкны системийн ухамсартай мэргэжлийн үйлдэл юм. Нэг удаагийн паспорт ирээгүй. Систем зөв ажиллаж байсан. Банкны ажилчид өөрсдөө намайг ухамсаргүй худлаа яриад байна гээд байх шиг байна. Би мэргэжлийн хүн маш сайн ухамсарлаж байгаа. Маш сайн мэдэж байгаа. Нэг удаагийн нууц үг гэдэг бол ******* өөрөө мэдэхгүй байна гэсэн ямар ч тийм юм байхгүй. Банк өөрөө мэдээд нэг удаагийн нууц үг баталгаажуулсан. Тэгээд харилцан тохиролцсон гээд байгаа юм. Тэгэхээр энэ бүгд уг нь үлдэх ёстой. Мэргэжлийн хэллэгээр архив байгаа. Үүнтэй холбогдолтой *******ны систем Пи Си Ай Ди Эс-ээс нэг стандарт байх ёстой. ISO 27100 гэдэг стандарт байх ёстой. Тэр стандарт болгон дээр нэг бүрчлэн хэрэгжчихсэн байгаа. Өргөгдлийг ямар байдлаар женерити хийгээд хэрэглэгч рүү яаж явуулах юм. Бусад хэрэглэгчээс нууцалж байгаа юм. Банк өөрөө ч нууцалж байгаа юм биш. Энэ ямар нэгэн өгөгдлөөр үлдээж энэ хүн харилц, зөвшөөрч нэг удаагийн квотыг бид нараас гаргах, гаргуулах хүсэлт хүсэж байгаа Тийм хүсэлт гэсэн үг надад ирээгүй. Тэгээд над руу зүгээр зээлийн гэрээ шаардсан гээд байх юм. Зүгээр миний данснаас мөнгө авч байхдаа зүгээр хаппи байгаад байсан юм байна. Би ч мэдэхгүй явна гэсэн юм байхгүй. Тэгээд зүгээр 3, 4 сар ч гэсэн сүүлд нь бүр аваад эхэлсэн. Тэгээд юу билээ. Тэгээд би бүр хоцорчихсон байсан. Тухайн үед чинь ойлгоогүй. Тэгээд мартчихсан байсан. Угаасаа ч баярын өдөр байсан. Баярын өдөр юм уу хүмүүс хоорондоо цугларч бүгд хоорондоо энэ тухай ярьж байсан. Тухайн *******ууд зүгээр үүрэг өгөөд тэгээд авчихсан. Орсон хүн нь юу гэж байна тэгэхээр харилцан тохиролцож гэж байгаа юм. Тэгээд юу гэдэг юм, ямар ч тохиролцоо байгаагүй. Тэгээд шаардлага хангасан тохиолдолд систем автоматаар цаашаа үргэлжлэх ёстой гээд байгаа систем автоматаар үргэлжлэх ёстой. Систем гэдэг нь энэ систем юу буруу ашигласан гэх юм уу, юу гэдэг ч юм байхгүй. Ядаж эдний гаргаж өгч байгаа юмнаас нь энэ гэрээний журам дээр ч гэсэн байна. Нийгмийн даатгалаар баталгаажна гээд нийгмийн даатгалыг 2026 онд яахаараа ковидын дараах үеүд бэлэн мөнгөтэй байсан уу. Би одоо яг санаж байна. Тэгэхэд нийгмийн даатгал ерөөсөө огт төлж байгаагүй. 2 жилийн хугацаа ч хүртэл өгөөгүй байх. Энэ ковид юутай холбогдолтой байгаа. Тэгэхэд яагаад энэ систем автоматаар цаашаа явчхав. Энэ чинь наад захын шаардлага. Нийгмийн даатгал би төлөөгүй байхад би өөрөө бөглөсөн гээд байгаа юм. Тэгээд тэр бөглөсөн юмнуудыг ядаж хэвлээд өгчхөөч. Тэгээд зээлийнхээ үр дүнг бөглөсөн гээд хэвлээд өгчих. Тэр чинь экселийн хуудас дээр нэг ийм юм шивээд тэгээд шинэ гээд танайх гаргаж ирж үзүүлээд надад хэвлэж үзүүлдэггүй юм уу гэж бодоод байгаа. Одоо шинэ гэдэг нь сайжруулсан. Одоо миний шивсэн хувилбарыг оруулсан хэлбэрийг та нар хэвлэж өгөөд байгаа. Тэгээд автоматаар явчихсан. Тэгээд яагаад бүх юм нь хоосон байж байдаг юм. Тэгээд би өөрөө бөглөчихсөн байхад нүх нь ядаж нэг бөглөгдөөд нэг үсэг ороод хэвлэгдэх ёстой байх. 2021 онд онлайн зээлийн үйл ажиллагаа явуулж байсан юм байна. Тэгээд Монголд хамгийн анхны финтек үйл ажиллагаа явуулж байсан компани Лэндмн 2022 оноос хойш. Тэгэхлээр тэр системийг мэдэж байгаа. Би энэ дээр тайлбарлах юм ерөөсөө олдохгүй байна. Шалтаг хэлэх юм олдохгүй байна гэв.

 

3. Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: Нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/ХХ 1-2, 89-90, 182-183 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3, 91, 186 тал/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 4/, итгэмжлэл/ХХ 5-7, 41-42, 94, 122 тал/, Зээлийн өргөдөл/ХХ 8, 104 тал/, Төрийн сангийн мэдээллээс авсан лавлагаа, тодорхойлолт/ХХ 9, 105 тал/, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн №ЗГ/49559220 дугаартай зээлийн гэрээ/ХХ 10-13 тал/, 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн № дугаартай барьцааны гэрээ/ХХ 14-17 тал/, зээл төлөх мэдэгдэл/ХХ 18-19 тал/, зээлийн бүртгэлийн карт/ХХ 20, 92, 184 тал/, *******ын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга/ХХ 21, 93, 185 тал/ зэрэг нотлох баримтуудыг гарган өгсөн.

Хариуцагч талаас: Иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 23 тал/, хариу тайлбар/ХХ 27 тал/ зэрэг нотлох баримтыг гарган өгсөн.

Шүүхийн журмаар: Үзлэг хийсэн тэмдэглэлүүд/ХХ 43-85, 123-149, 188-211 тал/,  “******* *******” ХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 29/19100 дугаартай албан бичиг, хавсралтууд болох “******* *******” ХК-ийн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 01/362 дугаартай тушаалын хуулбар/ХХ 150-151 тал/, ******* ******* ХК-ийн онлайн зээлийн журам/ХХ 152-160 тал/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг бүхэлд нь нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч *******од холбогдуулан *******наас олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 22,766,930.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа 1,839,078.83; 1,494,556.8 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 18,239,222.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 945,747.4 төгрөг, нийт 26,100,566 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн хэмжээг ихэсгэсэн.

5.Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч талтай 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр № тоот Онлайн цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26,100,566 төгрөгийг гаргуулах тухай үндэслэлтэй гэдэг бол,

6.Хариуцагч ******* нь зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, *******анд очоогүй ямар нэг нууц код дугаар огт өгөөгүй, сайн дураар зээлийн төлбөр гэх 14,585,700 төгрөгийг төлөөгүй, ******* давуу байдлаа ашиглан данснаас шууд суутган авсан байсан, ямар нөхцөлтэй, ямар хугацаатай, ямар хүү, нэмэгдүүлсэн хүүтэй, хэзээ хэрхэн төлөх талаар хариу өгөөгүй, харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан зүйл болоогүй, 28,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрнө, хүүд төлсөн 14,585,700 төгрөгийг төлчихсөн учраас авсан 28,000,000 төгрөгөөс өгсөн мөнгийг хасахлаар 13,414,300 төгрөгийн үлдэгдлийг *******анд төлөхийг зөвшөөрнө, бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар гарган маргадаг.

7.Шүүх талуудын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

8.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч “******* *******” ХК болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ/49559220  дугаартай “Зээлийн гэрээ/онлайн цалингийн зээл/” байгуулагдаж, тус зээлийн гэрээгээр зээлдэгч ******* 28,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатайгаар зээлдэж, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5.1, 2.1.6-д зааснаар зээлээ хүүгийн хамт хугацаанд төлөөгүй бол зээлийн хүүг үргэлжлүүлэн тоолохоос гадна үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байна.

9.Мөн өдрөөр огноолсон зохигч талуудын хооронд БГХ/49559220 дугаартай “Барьцааны гэрээ/хөдлөх эд хөрөнгө/” байгуулагдаж, тус гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны ирээдүйд орох цалингийн орлогыг барьцаалсан байна.

10.Гэвч гэрээгээр хүлээсэн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтийг хариуцагч тал *******анд зээл авсан дараагийн сараас зөрчигдсөн болох нь зээлийн дансны хуулга болон зээлийн бүртгэлийн картын хуулбараар тогтоогдсон.

11.Хариуцагч тал уг гэрээний үүрэгт 28,000,000 төгрөгийг дансаар авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хүү эргэн төлөлтийг тодорхой мэдэх боломжгүй данснаас татдаг байсныг хожим мэдсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

12.Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******наас зээл олгох гэрээ цахимаар/*******ны аппликейшн ашиглах байдлаар/ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан шүүхээс талуудын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч тал зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээг огт хараагүй, *******анд очоогүй тул нууц код дугаар огт өгөөгүй, мэйлээр ирээгүй, уг кодыг ******* үзлэгээр нотлоогүй зэргээр татгалзал гаргасан нь үндэслэлгүй, тус гэрээг хариуцагч хүлээн зөвшөөрөн байгуулсан болох нь үзлэгийн ажиллагаагаар тогтоогдсон тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2, 43 дугаар зүйлийн 43.2.4-т зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болохоор, хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд  хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан цахим гарын үсэг зурсан бол байгуулагдсанд тооцохоор заажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан *******наас зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 20 дугаар зүйлийн 20.3-т зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, эрх бүхий этгээд шаардах эрхтэй, мөн зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй зээлдэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар заажээ.

13.Иймд хариуцагч ******* зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт зээл авсан эхний сараас эхлэн зөрчигдсөн болох нь тогтоогдохын зэрэгцээ зээлийн үндсэн буюу үлдэгдэл төлбөрөөс гадна зээлээ буцаан төлөөгүй хугацааны буюу 744 хоногийн хугацаагаар ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ашигласан 744 хоногоор тооцсон зээлийн хүүг бүхэлд нь  ханган  гаргуулах  үндэслэлтэй, хариуцагч *******оос үүргийг бүхэлд шаардсан нь хуульд нийцсэн байна.

Тиймээс зохигч талуудын хооронд цахимаар байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зээлийн дансны хуулга болон зээлийн бүртгэлийн картаар тогтоогдож байна.

14.Иймд хариуцагч Ж.Энхболдын зээлийн хүүгийн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, үндсэн зээлээс зээлийн суутган төлсөн нийлбэр дүнг хасан тооцож үлдэгдэл төлбөрийг төлнө гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд түүнийг зээлийн гэрээний үүрэг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй болохыг дурдав.

15.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэлд 18,239,222.3 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,915,596.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 945,747.4 төгрөг нийт 26,100,566 төгрөгийг гаргуулан “******* *******” ХК-ид олгон шийдвэрлэв.

16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,038/271,800+44,375+38,863/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 355,038 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******наас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******оос 26,100,566 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 355,038 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 355,038 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншин танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд шүүхийн шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан болон хүргүүлснээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        ***