| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/14610/И |
| Дугаар | 197/ШШ2026/02607 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02607
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,
Нэхэмжлэгч: ,,,,,, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,**************д холбогдох 3,128,277.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.******* 2024 оны 12 сарын 10-ны өдөр ЗГ******* тоот зээлийн гэрээний байгуулж 2,188,000 төгрөг, 2025 оны 01 сарын 11-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээ байгуулж 500,000 төгрөгийг тус тус авсан. Гэрээний үүргээ зөрчсөн тул Г******* тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 2,188,000 төгрөг, хүү 342,119.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,250.96 төгрөг, 2025 оны 01 сарын 11-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүрэгт зээл 499,645.85 төгрөг, хүү 86,733.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,528.41 төгрөг, шимтгэл 1,000 төгрөг, нийт 3,128,277.54 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагч Б.******* нь 2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 729,366.24 төгрөгийн төлөлт хийсэн тул 729,366.24 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2,398,911.76 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,128,277.54 төгрөгнөөс 729,366.24 төгрөг төлсөн тул үлдэх 2,398,911.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,128,277.54 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрчээ.
Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 3,128,277.54 төгрөгний 2,398,911.76 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 65,002 төгрөгийн тал хувь болох 32,501 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.*******гээс 32,501 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,128,277.54 төгрөгний 729,366.24 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 2,398,911.76 төгрөгийг хариуцагч Б.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 65,002 төгрөгийн тал хувь болох 32,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 32,501 төгрөг, хариуцагч Б.*******гээс 32,501 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА