| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 197/2025/11598/И |
| Дугаар | 197/ШШ2026/02605 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 197/ШШ2026/02605
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Болормаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,,ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,**************д холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ч.*******гээс 6,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд гаргасан тайлбартаа: А.ийн нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.ийн нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг хариуцагч Ч.******* төлөхийг зөвшөөрчээ.
Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 119,950 төгрөгийн тал хувь болох 59,975 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ч.*******гээс 59,975 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А.ийн нэхэмжлэлийн шаардлага 6,000,000 төгрөгийг хариуцагч Ч.******* төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 119,950 төгрөгийн тал хувь болох 59,975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 59,975 төгрөг, хариуцагч Ч.*******гээс 59,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.эд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Т.БОЛОРМАА