| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2026/00031/И |
| Дугаар | 149/шш2026/00331 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 149/шш2026/00331
2026 03 20 149/ШШ2026/00331
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэрэглээний лизинг ХХК
Хаяг: Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Бага тойруу 6-07/рд:*******/-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай 22 тоотод оршин суух, Боржигон овогт *******ийн ******* /рд:*******, утас-*******/-д холбогдох
Банкны зээлийн гэрээний үүрэгт 7227901.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин/онлайн/, хариуцагч ******* нарийн бичгийн дарга Л.Бямбасүрэн нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* нь байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 6.1-д заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-т заасны тус тус үндэслэн 7227901.68 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...Хэрэглээний лизингийн нэхэмжилсэн 7227901.68 төгрөгийг 7 сарын хугацаанд маргах зүйлгүй төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэгт 7227901.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ний 7227901.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа нь хуульд харшлаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130596 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 65298 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас 65298 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгохыг дурдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хэрэглээний лизинг ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэгт 7227901.68 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130596 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамж 65298 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 100130400941 тоот данснаас 65298 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ