Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 305/ШШ2026/00027

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ***-р баг, *** тоот Х банк” ХК-ийн Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** байр, *** тоотод оршин суух, Д.С-т холбогдох,

үндсэн төлбөр 8,679,507.27 төгрөг, зээлийн хүү 5,947,934.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,168,709.83 төгрөг, нийт 15,796,151.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.С  нь нэхэмжлэгч Х банк ХК-тай 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/2012040153 тоот хадгаламж барьцаалсан зээлийн эрх нээх гэрээ байгуулан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БХГ/2012040153 тоот барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн эрх нээх гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 13,700,000 (арван гурван сая долоон зуун мянган) төгрөгийг жилийн 17 хувийн хүүтэй, 11 сарын хугацаатай хадгаламж барьцаалсан зээл авсан. Зээлдэгч Д.С  нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,020,492.73, зээлийн хүү 1,942,537.92 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 19,969.35 төгрөг, нийт 6,983,000 төгрөг төлсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1486 хоногийн хугацаа хэтэрсэн байна.

Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1 -д“Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно.” гэж, мөн хуулийн 7.2-т “Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ” гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд “Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно” гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно. Иймд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар ЗГ/2012040153 тоот зээлийн гэрээний үүрэгт 15,796,151.44 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

2. Хариуцагч Д.С  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д овогтой С миний бие Х банкнаас 8,679,507.27 төгрөг хийх байсан ба зээлийн хүү 5,947,934.33 төгрөг нэмэгдэж мөн нэмэгдүүлсэн хүү болох 1,168,709.83 төгрөгийн хүү нэмэгдэж нийт 15,796,151.44 төгрөгийг төлж барагдуулах болно. Нийтээр нь хийх боломжгүй тул сард 500,000 төгрөг хийх хуваарь гаргаж өгнө үү гэжээ.

3. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд зээлдэгч Д.С-ийн зээлийн эргэн төлөх хуваарийг хүргүүлэв. 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 02 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 03 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 04 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 07 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-нд 1,496,151.44 төгрөг, нийт 15,796,151.44 төгрөг. Эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн С-т холбогдох, үндсэн төлбөр 8,679,507.27 төгрөг, зээлийн хүү 5,947,934.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,168,709.83 төгрөг, нийт 15,796,151.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Х банк ХК нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 392 дугаартай  албан бичгээр Г.Н-т “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.С-т холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгожээ.

3. Дээрх иргэний хэрэгт зохигчид “...2026 оны 01 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 02 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 03 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 04 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 07 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-нд 1,496,151.44 төгрөг, нийт 15,796,151.44 төгрөг. Эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ” гэж харилцан тохиролцож эвлэрчээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох эрх зүйн үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,930.76 төгрөгийн тал хувь 118,465.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,465.38 төгрөгийг улсын орлогоос, 118,465.38 төгрөгийг хариуцагч Д.С-ээс тус тус гаргуулж “Х банк” ХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Х банк” ХК-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн С-т холбогдох, үндсэн төлбөр 8,679,507.27 төгрөг, зээлийн хүү 5,947,934.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,168,709.83 төгрөг, нийт 15,796,151.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д-ийн С нь нэхэмжлэлийн шаардлага болох 15,796,151.44 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 02 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 03 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 04 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг,  2026 оны 07 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-нд 1,300,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-нд 1,496,151.44 төгрөг тус тус төлөхөөр, эргэн төлөлтийн хуваарь зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлнэ гэж зохигчдын харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,930.76 төгрөгийн тал хувь 118,465.38 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 118,465.38 төгрөгийг улсын орлогоос, 118,465.38 төгрөгийг хариуцагч Д.С-ээс тус тус гаргуулж “Х банк” ХКолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ