Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 305/ШШ2026/00034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, *** гудамж, “М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, *** оршин суух, Н-ийн А-д холбогдох,

үндсэн зээл 1,320,000 төгрөг, зээлийн хүү 597,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,508 төгрөг, нийт 2,027,889 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М  ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Н.А  нь “М  ББСБ” ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95751866 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Н.А  нь уг гэрээний үндсэн дээр 2024.05.02-ны өдрөөс 2024.05.30-ны өдрийн хооронд 5 удаагийн хүсэлтээр нийт 1,320,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.

М  ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул марааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар Н.А-ын үндсэн зээлийн үлдэгдэл 1,320,000 төгрөг, зээлийн хүү 597,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,508 төгрөг, нийт 2,027,889 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:

Зээл авсан

 огноо

Зээлийн

 дүн

Ашигласан хоног

Үндсэн зээлийн үлдэгдэл

Зээлийн

 хүү

 

Нэмэгдүүлсэн

 хүү

Нийт дүн

2024.04.02

810,000

471

810,000

330,565

60,470

1,201,035

2024.05.14

140,000

459

140,000

76,128

14,229

230,357

2024.05.24

250,000

449

250,000

127,912

24,246

402,158

2024.05.27

70,000

446

70,000

36,816

6,690

113,506

2024.05.30

50,000

443

50,000

25,960

4,873

80,833

 

1,320,000

 

1,320,000

597,381

110,508

2,027,889

Н.А  нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “М  ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,027,889 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.

Хариуцагч Н.А  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А миний бие “М  ББСБ” ХХК-ийн төлбөрийг төлнө. Энэ сард төлж барагдуулна. М  ББСБ ХХК-ийн зээлийн үлдэгдэл 2,027,889 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны дтор төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-ийн А-д холбогдох үндсэн зээл 1,320,000 төгрөг, зээлийн хүү 597,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,508 төгрөг, нийт 2,027,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Учир нь хариуцагч Н.А  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…А миний бие “М  ББСБ” ХХК-ийн төлбөрийг төлнө. Энэ сард төлж барагдуулна. М  ББСБ ХХК-ийн зээлийн үлдэгдэл 2,027,889 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны дтор төлж барагдуулна…” гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,396 төгрөгийн тал хувь 23,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,698 төгрөгийг улсын орлогоос, 23,698 төгрөгийг хариуцагч Н.А-аас тус тус гаргуулж “М  ББСБ” ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан “М  ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-ийн А-д холбогдох үндсэн зээл 1,320,000 төгрөг, зээлийн хүү 597,381 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,508 төгрөг, нийт 2,027,889 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.А  нь 2,027,889 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,396 төгрөгийн тал хувь 23,698 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,698 төгрөгийг улсын орлогоос, 23,698 төгрөгийг хариуцагч Н.А-аас тус тус гаргуулж “М  ББСБ” ХХКолгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ