| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00003/И |
| Дугаар | 305/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2026/00045
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *** дүүрэг, 1-р хороо, *** давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Дф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-р баг, ***д оршин суух, Н-ийн Н-д холбогдох,
үндсэн зээл 711,367.66 төгрөг, зээлийн хүү 293,955.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,214.24 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,046,537.35 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тоот “Дф ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.Н нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ2321390Х дугаартай “Зээлийн гэрээ”-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, манай компанийн зүгээр олгосон. Зээлдэгч нь эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр хийж байхаар харилцан тохиролцсон. Зээлдэгч Н.Н нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлөлт хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж, нэмэгдүүлсэн хүү тооцож эхэлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан. Зээлдэгч Н.Н нь график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.6 дахь заалтад “...нэмэгдүүлсэн хүү 20% байна...” гэж зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,224,537.35 төгрөг болж, энэхүү мөнгөн дүнгээс хариуцагч нь 1,190,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 1,034,537.35 төгрөг, энэхүү дүн дээр зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарсан хохирол зардал буюу нотариатын зардал нийт 1,046,537.35 төгрөгийг Н.Н-гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Дф ББСБ” ХХК-с нэхэмжлэлтэй, Н.Н /***/ нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжилсэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “Дф ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Дф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Н д холбогдох үндсэн зээл 711,367.66 төгрөг, зээлийн хүү 293,955.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,214.24 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,046,537.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч “Дф ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд ирүүлсэн “...“Дф ББСБ” ХХК-с нэхэмжлэлтэй, Н.Н /***/ нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжилсэн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул “Дф ББСБ” ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд “Дф ББСБ” ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 25/ХЭ дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Туяацэцэг нарт нь ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26-р зүйл заалтууд болон бусад хууль тогтоомжид заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцох болно” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т-т нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,667 төгрөгийн тал хувь 14,833.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,833.5 төгрөгийг улсын орлогоос, 14,833.5 төгрөгийг хариуцагч Н.Н-ээс тус тус гаргуулж “Дф ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Дф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н-ийн Н-д холбогдох үндсэн зээл 711,367.66 төгрөг, зээлийн хүү 293,955.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,214.24 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,046,537.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,667 төгрөгийн тал хувь 14,833.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,833.5 төгрөгийг улсын орлогоос, 14,833.5 төгрөгийг хариуцагч Н.Н-ээс тус тус гаргуулж “Дф ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ