| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2026/00044/И |
| Дугаар | 305/ШШ2026/00062 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 305/ШШ2026/00062
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, *** гудамж *** цогцолбор, “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 8-р баг, Индэрт 8 гудамж, 6 тоотод оршин суух, Д-ийн П-тхолбогдох,
үндсэн зээл 727,077 төгрөг, зээлийн хүү 221,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,376 төгрөг, нийт 990,143 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Д.П нь “М ББСБ” ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99956945 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Д.П нь уг гэрээний үндсэн дээр 2024.07.26-ны өдрөөс 2024.09.16-ны өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,440,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
Өнгөрсөн хугацаанд Д.П нь нийт 766,893 төгрөг төлсөн нь үндсэн зээлийн үлдэгдлээс 712,923 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрөөс 53,059 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 911 төгрөг тус бүр хасагдсан ба М ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээлийн гэрээнд заасан утасны дугаараар холбогдохыг удаа дараа оролдсон боловч хариуцагч нь огт утсаа аваагүй, харилцан зөвшилцөх аргаар маргааныг шийдвэрлэх боломжгүй болсон тул марааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн. 2025.10.16-ны өдрийн байдлаар Д.П-ын үндсэн зээлийн үлдэгдэл 727,077 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 221,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 41,376 төгрөг, нийт 990,143 төгрөг байна. Үүнийг зээл тус бүрээр харуулбал:
| Зээл авсан огноо | Зээлийн дүн | Ашигласан хоног | Үндсэн зээлийн үлдэгдэл | Зээлийн хүү
| Нэмэгдүүлсэн хүү | Нийт дүн |
| 2024.07.26 | 1,080,000 | 324 | 367,077 | 78,318 | 14,580 | 459,975 |
| 2024.09.13 | 170,000 | 337 | 170,000 | 67,264 | 12,768 | 250,032 |
| 2024.09.16 | 190,000 | 334 | 190,000 | 76,108 | 14,028 | 280,136 |
|
| 1,440,000 |
| 727,077 | 221,690 | 41,376 | 990,143 |
Д.П нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “М ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 990,143 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д овогтой П нь М ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 990,143 төгрөгөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн П-тхолбогдох үндсэн зээл 727,077 төгрөг, зээлийн хүү 221,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,376 төгрөг, нийт 990,143 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь хариуцагч Д.П нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд ирүүлсэн “…Миний бие Д овогтой Пр нь М ББСБ-ийн зээлийн үлдэгдэл 990,143 төгрөгөө хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний дотор төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү…” гэх тайлбараар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,313 төгрөгийн тал хувь 14,156.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,156.5 төгрөгийг улсын орлогоос, 14,156.5 төгрөгийг хариуцагч Д.П аас тус тус гаргуулж “М ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан “М ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д-ийн П-т холбогдох үндсэн зээл 727,077 төгрөг, зээлийн хүү 221,690 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,376 төгрөг, нийт 990,143 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.П нь 990,143 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,313 төгрөгийн тал хувь 14,156.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,156.5 төгрөгийг улсын орлогоос, 14,156.5 төгрөгийг хариуцагч Д.П- аас тус тус гаргуулж “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ